• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлж, наслалтыг уртасгахад чиглэсэн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн төр засаг, хамт олон, иргэн оролцсон зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг. Судлаачид  эрүүл мэнд нь тухайн хувь хүний  хувийн хариуцлагын  асуудал боловч мөн нийгмээс шалтгаалах  хүчин зүйлүүд нь ч чухал нөлөөтэй болон хувирч байна гэдэг. Тэгвэл өчигдөр  “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн зөвлөх Д.Баярсайхан болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд, эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам нар оролцсон юм.

Хуулийн хэрэгжилтийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна

Нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн эрх зүйн орчны бэрхшээлийг арилгах нь чухал байгааг онцолж байлаа. Учир нь хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлалууд бүрэн боловсронгуй бус, байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй байгаа нь салбарынхны хувьд томоохон хүндрэл болж байгаа аж. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) “эрт илрүүлэлт” болон “урьдчилан сэргийлэлт” гэсэн ойлголт хуульд ялгагдаагүй байгаа нь практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд урьдчилан сэргийлэх үйлчилгээг уялдуулах шаардлагатайг дурдаж, ирээдүйд тус үйлчилгээг тогтмол хянах, үнэлэх эрх зүйн механизм бий болгох, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгаа ажээ.

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал чухал нөлөөтэй. ХӨСҮТ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг үндэсний төвүүдийн их засвар, шинэчлэлтийн асуудал удаашралтай байна. Тиймээс улсын төсөвт тогтвортой тусгаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зориулсан санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүний нөөцийн хувьд орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын нөхцөлийг сайжруулах, цалин хөлсний ялгаатай байдлыг арилгах, бодлогын түвшинд цогц шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн иргэдэд хүрэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Тиймээс үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд амьдралынхаа туршид тасралтгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдэд зөвхөн онош тавиад зогсохгүй, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнээр зан үйлийн зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг зөв чиглүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хуульд туссан “тэгш хүртээмж”-ийн заалт хэрэгжихийн тулд төсөв, хүний нөөцийн бодлого, орон нутгийн ялгаатай байдлыг бодитоор арилгах механизм шаардлагатай” гэсэн юм.

Аймаг, дүүрэг, суманд НЭМ-ийн үйлчилгээ

Энэ удаагийн хэлэлцүүлэгт орон нутаг дахь нийгмийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Тэдний зүгээс орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодит үр нөлөө болон аймаг, дүүрэг, сумын төвүүдийн чиг үүргийг тодорхой болгож, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэйг санал болголоо. Үүнтэй уялдуулан хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт болон “discharge plan”-ийн хэрэгжилтийг бодит болгох, НЭМ-ийн “гурвалжин”-г зөв хөгжүүлэх шаардлагатайг гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчид нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, санхүүжилт, дэд бүтцийг тогтвортой хангах, хүний нөөцийн уян хатан, шударга бодлого хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоо, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитой дэмжих нь зайлшгүй гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бодитойгоор нэмэгдүүлэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуунтай нийгмийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа.

-“Бид эмэгтэйчүүд” арга хэмжээ өнгөрсөн хавар зохион байгуулагдсан. Энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоо болон орон нутаг дахь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож байсан. Энэ удаагийн арга хэмжээ өнгөрсөн удаагийнхаас юугаар ялгаатай вэ? 

-Өнгөрсөн удаагийн уулзалтын үеэр эмэгтэй гишүүд болон эрүүл мэндийн салбарын хүмүүсээс маш олон санал ирсэн. Үүнд бодлого болон хууль эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны менежмент бүтэц зохион байгуулалттай холбоотой саналууд байсан. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулж, бодлогыг шинэчлэх шаардлага үүсэж байгаа юм. Ингэхийн тулд чуулган эхлэхээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд нийгмийн эрүүл мэндийг тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар судалгаа хийж, шаардлагатай санал дүгнэлтийг гаргах ажлын хэсэг байгуулах гээд явж байна. Энэ нь өнгөрсөн хаврын уулзалтын үргэлжлэл юм. Өнгөрсөн удаагийн хэлэлцүүлгээр эмэгтэйчүүд маань маш олон асуудлыг хөндсөн. Үүнээс бид зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг нь сонгон авч эрх зүй болон менежментийн хувьд юу хийх вэ гэдэг талаарх саналыг нь сонсож илүү нарийвчлан авч үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудалтай холбоотой бодлого, эрх зүйн асуудлыг нь түүж авч их хуралд байгуулагдах ажлыг хэсэгт оруулах зорилготой.

-Эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах хүрч чадаж байна уу. Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Та цаашид гарах үр дүнг хэрхэн харж байна? 

-Эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хүрч байгаа. Тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол бид аливаа асуудалд хандахад жендерт суурилсан хэвшмэл ойлголт хамгийн том асуудал болж байна. Харин хүйсээр бус үүнийг мэргэжлийг хүн хийх ёстой салбар гэж хүлээж авбал зүгээр гэж  боддог. Жишээлбэл, нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийг хангуулах гээд ажлын хэсэг байгуулан энэ бүх үйл явцаа танилцуулаад явж байна. Гэвч манай энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү байдаг. Тэгэхээр бүх шатны ажлаа танилцуулаад явна. Тэр хэрээр эмэгтэйчүүд маань мэдээлэл сайтай байна гэсэн үг юм. Мэдээлэл сайтай болсон хүмүүс дуу хоолойгоо илүү хүргэнэ.

-Өнөөдөр эрүүл мэндийн ажилчид өөрийн дуу хоолойгоо хүргэсэн байна. Эрүүл мэнд,боловсролын салбарт эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байна вэ? 

-Боловсролын салбар эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Хамгийн том асуудал нь бол маш их ачаа үүрүүлж байгаа ч хэр нь эргээд нийгмийн баталгаа сул байна. Нийгмийн баталгаа гэдгийг юу гэж харах вэ гэвэл санхүүгийн дэмжлэг, орон байр авах, хүүхдээ асрах, хөдөлмөрийн уян хатан нөхцөл, ажлын байрны эрүүл орчин, уур амьсгал зэрэг асуудал тулгамддаг. Эмэгтэйчүүдийг нийгэмд үр хүүхэдгүй юм шиг ажуулахыг хүсдэг. Эргээд бас ажилгүй юм шиг үр хүүхдээ асар гэдэг үүргийг өгдөг. Энийг бид зөв талаас нь харж бага насны хүүхэдтэй хүний хөдөлмөрийн нөхцөлийг нь уян хатан болгох тал дээр дахин ажиллах хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
ХУРААХ
Мансууруулах бодис улсын хилээр...
"Сибирийн хүч-2" хийн хоолой...

О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

БАЯРЖАВХЛАН 2025-09-10

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

22 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

22 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

22 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах