• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Нямбаатар:Ирэх жил Багануурт хагас коксон түлшний үйлдвэр барина

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан.

Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг.

Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан.

Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв. Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
АН-ын дарга “бодлого”-оороо...
Баянхошуу, Шархад дэд төвд нийт...

Х.Нямбаатар:Ирэх жил Багануурт хагас коксон түлшний үйлдвэр барина

Kuzmo 2025-10-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Х.Нямбаатар:Ирэх жил Багануурт хагас коксон түлшний үйлдвэр барина

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан.

Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг.

Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан.

Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв. Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна
Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

9 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

9 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

9 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

21 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

21 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

21 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

21 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

21 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

21 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах