• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...

2026 он бол Монголын улс төрд онцгой цаг үе. Өнгөрсөн сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдал тогтворжиж амжаагүй байхад дараагийн сонгуулийн цикл ойртож байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан сорилтууд ч  ирнэ. 2027 онд Монгол Улс дараагийн Төрийн тэргүүнээ сонгоно. Харин 2028 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхээр улс төрийн зөрчил, тэмцэл, маргаан дээр нэмэгдээд улс төрийн сонгуулийн бэлтгэл ажлууд эхлэх ийм цаг үе юм. Ийм нөхцөл байдалд улс төрийн намууд болон томчууд ямар тоглолт хийх нь анхаарал татаж байна. Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү “гулсаж” мэдэх нөхцөл байдал ч үүсэж мэдэхээр эмзэг үе юм. Тиймээс 2026 онд Монгол Улсыг  улс төрийн ямар сорилтууд хүлээж байгаа тухай тоймлон хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ард нийтийн санал асуулга явуулах уу?

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.  Сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор аль хэдийн эхэлсэн.  Тэгвэл энэ үйл явц улам эрчимжих нь тодорхой.  Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан.  Тэгвэл парламентад суудалтай  улс төрийн намууд энэ шалгуурт тэнцэх, олон нийтийн дунд рейтинг, нэр хүнд өндөртэй улстөрчдөө тодруулах юм.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2026 он бол Төрийн тэргүүнээр ажиллах сүүлчийн жил нь. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” төслүүд нь тун амжилттай хэрэгжсэн билээ. Мөн дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй амьдарч байгаа энэ цаг үед Монгол Улсын гадаад бодлого тун амжилттай хэрэгжиж ирсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гавьяа гэж харж, дүгнэж болох юм.  Энэ мэтчилэн 2026 он бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цэгнэх цаг үе гэж хэлж болно.

 Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай буюу МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс гээд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж магадгүй байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай одоо ярих эрт мэт боловч урьтал “өрөг”-үүд нь аль хэдийн өрөгдөөд эхэлсэн.  Энэ нь 2026 оны улс төрийн уур амьсгалыг нэлээд адармаатай болгож мэдэхээр байна.  Ганцхан жишээ хэлэхэд, саяхан Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах болсноо улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагууд зарласан. Тэд АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах Их хурлаа энэ сарын 13-нд буюу Үндсэн хуулийн өдөр хийнэ гэж байгаа.

АНСА хөдөлгөөн “Үндсэн хуульд маш тодорхой заасан "Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” хэмээх заалтын дагуу Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэх ёстой. Үүнтэй бүрэн санал нийлж буй монголчууд хамтран улам олуулаа нэгдэх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлжээ.  Монголчууд түүхэндээ ганцхан удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд Ард нийтийн санал асуулгыг Тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулж Монголын ард түмэн бараг 100 хувиар саналаа өгсөн байдаг. Түүнтэй дүйхүүц ач холбогдолтой Ард нийтийн санал асуулгыг бүх нийтээрээ зохион байгуулж, Монгол Улс парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх агуулга яригдаж байна.  Ер нь засаглалын хэлбэрийг хөндөх тухай өнөөдөр зөвхөн Монголд ч яригдаж буй хэрэг биш юм. Манайд УИХ буюу парламентын засаглал легитим чанараа алдаж, үүрэг үйл ажиллагаа нь үндсэндээ “гацсан” байдалтай болов. Дэлхий ч тэр зүг рүү өөрчлөгдөн эргэж байна. Тиймээс “Монгол Улс парламентын засаглалаас татгалзах уу яах вэ” гэдгээ ард түмнээсээ асуух хөдөлгөөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрнөж магадгүй байна.

Парламентын дарга уу, намын дарга уу

Монгол Улс түүхэндээ анх удаа улс төрийн таван намын 126 гишүүнтэй парламент бүрдүүлсэн.  МАН-ын дарга Н.Учрал парламентын даргаар сонгогдоод нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрээр энэ албан тушаалд улс төрийн нэлээд саад бэрхшээл, донсолгоотой замыг туулж ирсэн гэхэд болно. 2026 онд энэ сорилт үргэлжилж мэдэхээр байна.  Н.Учралыг анх парламентын дарга болоход нэг асуудал яригдаж эхэлсэн.  Энэ нь эрх баригч намын дарга парламентын дарга байх нь ардчилсан парламентын зарчимд нийцэхгүй гэж үзэж байсан юм. АН-ын зүгээс хуулийн төсөл боловсруулж, ажиллахаа мэдэгдэж байв.  Энэ дайралтууд ч үргэлжилж мэдэхээр байгаа. Сүүлийн жилүүдэд УИХ-д суудалтай намын дарга нь парламентын даргын суудлыг давхар хаших жишиг хэвийн үзэгдэл мэт яригдах боллоо. Гэвч энэ нь хэвийн биш, харин ардчиллын гажуудал юм гэж судлаачид тайлбарладаг.   Парламентын дарга гэдэг бол хууль тогтоох байгууллагын саармаг шүүгч. Тэр хүн олонх, цөөнхийн дуу хоолойг тэнцүүлж, мэтгэлцээнийг шударгаар удирдаж, хууль дэг журамд захирагдаж суух ёстой.

Харин намын дарга бол намын эрх ашгийг хамгаална, улс төрийн өрсөлдөгчөө дарах үүрэгтэй. Дараагийн сонгуулийн ялалтын төлөө тоглодог хүн. Эдгээр хоёр үүрэг нэг биед багтах боломжгүй гэдэг онолтой. Харин Н.Учрал олон ургальч байж, олон намын байр суурийг хүндэтгэсэн УИХ-ын дарга байхын төлөө ажиллана гэсэн.  Тэрээр нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй. Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой. Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана” гэдгээ амлаж байлаа.  Мөн  “2026 онд УИХ хүний эрх, хүүхдийн эрхийн торгон мэдрэмжтэй байж, “Чөлөөлье” үзэл санаан дор төрийн хууль, бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллана. Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм” хэмээн 2026 оны парламентын үйл ажиллагааг тодорхойлоод байна. Гэхдээ л  парламентын дарга уу, намын дарга уу гэдэг асуудлыг тойрсон сорилтууд улс төрийн хүрээнд энэ онд ч түүнээс нэг их холдохгүй байж мэдэхээр байна.

Г.Занданшатарын Засгийн газар ба төрийн өмчит компаниудын хувьчлал

Бөхөөр бол унаж яваад л босоод ирдэг мэхийг Г.Занданшатарын Засгийн газар 2025 онд улс төрийн хүрээнд бүрэн харууллаа. Парламент санал хурааж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан ч Үндсэн хуулийн цэцэд хандсанаар түүний Засгийн газар танхимаараа үлдэж байв. Дараа нь 2026 оны босгон дээр АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн бланк дээр Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн ч УИХ-ын босгыг давж чадаагүй, гацсан. Улс төр хөшигний ард чухам ямар тохироо хийснээр Засгийн газрыг огцруулах асуудал гацсан нь тодорхойгүй ч Төрийн өмчит компаниудын өмч хувьчлалын асуудал дээр тохирсон уу гэх хардлага улс төрийн хүрээнд яригдаж байгаа нь нууц биш. Ер нь 2026 онд Г.Занданшатарын Засгийн газар огцрох уу, үлдэх үү гэхээс илүү өмч хувьчлал тойрсон улс төр, үйл явц нэлээд анхаарал татна. Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн болоод хамгийн түрүүнд ярьж эхэлсэн асуудлын нэг бол төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудал байлаа. Зэрэгцээд зарим компаниудын алдагдал, зарлага, ТУЗ-ийн гишүүдийн өндөр цалин мэдээлэгдээд эхэлсэн учраас олон нийт ч ийм газруудыг цөөлөх цаг болсон талаар байр сууриа илэрхийлэх болсон.

“Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Монголросцветмент”, эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк, ХАА-н бирж, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хувийг Монгол болон гадаадын хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэж мэдэгдсэн.  Оны өмнөхөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хэлэлцэх эсэх дээр эхний санал хураалтыг явуулсан. Хаврын чуулганаар өмч хувьчлалтай холбоотой асуудал яаралтай орж ирэх байх. АН-ынхан дотор  хувьчлалаар нэлээд гаршсан хүмүүс цөөнгүй. Тэд энэ удаагийн хувьчлалаас ч хувьтай үлдэхээр зүтгэж байгаа. Г.Занданшатарын Засгийн газрын дараагийн сорилт нь яах аргагүй эдийн засгийн үзүүлэлтүүд. Ерөнхий сайд Г.Занданшатар оны өмнө 2026 онд эрчим хүч, дулааны үнэ нэмэхгүй гэж зарласан.  Мөн багш эмч нарын цалинг үе шаттай нэмэхээ амлаж, Төрийн ордны гадаах жагсаалуудыг намжаагаад байгаа.  2026 онд бусад салбарын албан хаагчид ч тэдэнтэй барьцахыг үгүйсгэхгүй. Цалин, тэтгэвэр, урамшуулал нэмэгдэхийн хэрээр инфляц өсөж, эдийн засагт хүндрэл учруулж болзошгүй.  Мөн шатахууны асуудал аль хэдийн энэ Засгийн газрын толгойны өвчин болчихсон. Олон нийт нүүрсний хулгайтай хийх тэмцлээс нь үр дүн нэхэх нь тодорхой. Тэгэхээр энэ жил Засгийн газрын тэргүүн илүү хүчтэй, бүх талын манлайлал үзүүлж байж, танхимаараа тогтвортой ажиллана. Ерөнхий сайд Г.Занданшатар “Төгрөг нуур”, “Төмөртэйн овоо” зэрэг ордуудыг төрдөө буцааж авсан. Стратегийн ордууд болон “олон овоод”, “Бор тээг”-ийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитойгоор хүртээнэ” гэж амласан. Мөн Засгийн газар иргэдээ хуурч, бодит байдлыг гоёж будахгүй. Гарч буй ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг мохоохгүй” ажиллана гэж амласан билээ.

Оюу толгойн бодит байдал УИХ-ын тогтоол болов, хэрэгжүүлж чадах уу

Монгол Улс 16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж 55-75 хувь хүртэл байна гэж мэдэгдэж байв.  Харин 16 жилийн дараах Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс харахад, энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь 37-д хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Оюу толгой бол 22 тэрбум ам.доллароор хэмжигдэх, Монголын анхны гадны томоохон хөрөнгө оруулалттай мега төсөл. Тиймээс үр өгөөж, үр дагавар ирээдүйн шийдлийг ярих нь цаг хугацааны хувьд ч чухал асуудал байлаа. Хянан шалгах түр хорооноос  Оюутолгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах дөрвөн санал дэвшүүлж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, батлууллаа.  Энэ тогтоолын төслийг цаашид ямар хувь заяа хүлээж байгаа эсэх нь 2026 онд тодорхой болно.    Тогтоолын төсөлд багтсан асуудлуудад улстөржсөн агуулгаар хандах уу.   Баялгийн эздийн эрх ашиг буюу  ард түмний эрх ашиг хангагдах уу гэдэг нь анхаарал татаж байна.  Тогтоолын төсөлд,

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын талбайн хил заагт орших Жавхлант, Шивээ толгой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

2.Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

3.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4.Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг таван  жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.

АН-ын байнгын дайралт үнэн үү, худал уу

Улс төрийн хувьд АН 2026 онд байнга довтлох болов уу.  Яагаад гэвэл тэдний хувьд энэ жил нэлээд чухал цаг үе.  Магадгүй, довтолсоор 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулна гэдэгтээ итгэчихсэн яваа.  Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихвал 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялах магадлал нэмэгдэнэ гэдгийг харж, улс төрийн дайралтуудаа хийх болов уу.  Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв АН ялалт байгуулбал О.Цогтгэрэл албан тушаалтайгаа үлдэж, Н.Учрал албан тушаалаа өгч таарах байх.    Нөгөө талдаа олон нийт МАН-аас уйдсан, олон нийтийн судалгаануудад ч рэйтенг нь доогуур гарч байгаа.  Энэ нь АН-ынхны хувьд том боломж гэж харж, 2026 оны улс төрийг АН-ынхан нэлээд сонирхолтой болгоно.

Гэхдээ АН-ын тоглолт үнэн эсэхээс бас нэлээд зүйл шалтгаална.  Өнгөрсөн хугацаанд үнэн гэхээс илүү улс төрийн тохироотой улс төрийн тоглолтуудыг тэд үзүүлэв. Дэд сайд нараа эргүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулах санал өргөн мэдүүлэхээ сүр дуулиантай зарлаж байсан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн улс төр намрын чуулган хаахтай зэрэгцэн унтрав. Хаврын чуулган эхлэхээр дээрх асуудлыг сэргээн тавих уу, эсвэл бүрмөсөн хаах уу бүү мэд. Хэдийгээр дэд сайд нарыг огцруулах акцыг дахин “амилуулж” болох ч  энэ удаагийн улс төрийн зодоонд Ерөнхий сайд Г.Занданшатар ялж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ялагдсан. Хэрэв үнэн байсан  бол  өдийд Г.Занданшатарын танхимаас дэд сайд нарыг нь явуулчихсан, ирэх 2027 оны сонгуулиар Ардчилсан нам эрх баригч хүчнийг шороотой хутгаж өгөх нь гэх ойлголтыг олон нийтэд төрүүлчихсэн, хаврын улс төр халуухан эхлэх вий гэдэг айдас хүйдсийг Засгийн газарт өгчих ёстой байв.

Гэтэл тийм хүчтэй улс төр хийж чадаагүй. Эхлүүлсэн улс төр нь утаа май ч гаргаж чадалгүй унтрав. Сөрөг хүчин нь Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй нөхцөлд ард түмэн итгэл хүлээлгэх үү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 2 (7744)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Баянхошуу, Дамбадаржаа, 100 айл...
“Улаанбаатар трамвай” төсөл...

Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...

БАТСАЙХАН 2026-01-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

6 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

6 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

6 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

6 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

19 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах