• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ү.Цэдэнбал: Үндсэн хуулийн заалтын талаар эрдэмтдээс асууж тодруулж хэлэлцдэг байлаа

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ү.Цэдэнбал: Төрийн сүлдийг тогтоож батлахад ажлын зургаа, газар хувьчлах заалтыг батлахад ажлын гурван өдөр хэлэлцэж байсан  

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгууль 1990 оны 7 дугаар сарын 29-нд болохоор зарлагдаж Манхан сум нэг тойрог болж, 367 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатыг сонгох болсон юм. Манай тойрогт МАХН-аас миний бие (сум нэгдлийн дарга), Ардчилсан намаас Дамбаравжаа овогтой Нанзаддорж (Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч) нэр дэвшиж өрсөлдөх болсон юмаа. Анх удаа нэр дэвшигчтэй сонгуульд, сонгогчид санал өгөх болсон юм. Шинэ бөгөөд өөрийн хүсэлтээр хүний төлөө саналаа өгөх шинэ боломж бий болсон нь энэ. Сонгогчидтой уулзах уулзалтын хурлыг мал аж ахуйн бригадаар хийж байсан бөгөөд сурталчилгааны үеэр үнэгүй үзвэр үзүүлэх, эд материал тараах зэрэг зохисгүй үйл явдал гарч байгаагүй юм. 7 дугаар сарын 29-нд сонгууль болж нийт сонгогчдын 98 хувь нь саналаа өгч 95 хувийн саналаар би ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон гэсэн үнэмлэхийг гардан авч байлаа. Ардын Их Хурлыг сонгох 12 удаагийн сонгуулиар Ховд аймгаас сонгогдсон 18 депутат Ардын Их Хурлын анхдугаар чуулганд оролцохдоо 1990 оны 9 дүгээр сарын 1-нд онгоцоор явж, 377 дугаар тойргийн депутат Даваабалд гачигдал гарсан учир 9 дүгээр сарын 2-нд онгоцоор очих болсон юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сарын 3-нд болж хуралдаанаас БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, 4 орлогч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон.

1.БНМАУ-ын Ардын Их Хурлын даргаар 326 дугаар тойргийн депутат Жамбын Гомбожав

2.БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргаар 22 дугаар тойргийн депутат Лувсандамбийн Дашням, 55 дугаар тойргийн депутат Цохиогийн Адъяасүрэн, 216 дугаар тойргийн депутат Ойдовын Долгорсүрэн, 83 дугаар тойргийн депутат Хылышийн Хүзкей

3.БНМАУ-ын Ардын Их Хурлын Хуралдааны ерөнхий нарийн бичгийн даргаар 323 дугаар тойргийн депутат Чогдоогийн Дашдэмбэрэл нарыг сонгов.

Ардын Их Хурал 9 дүгээр сарын 3-наас 11-нийг дуустал хуралдаж, БНМАУ-ын Ерөнхийлөгч, БНМАУ-ын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын Байнгын комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг байгуулж, БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилсон юм. Ардчилсан анхны Үндсэн хуулийн төсөл “Үнэн” сонинд гарч Их Хурлын депутатуудад төсөл ирж тойргийнхоо бүх сонгогчдод таниулан судлуулж, хөдөлмөрчдөөс гарсан саналуудыг нэгтгэн Үндсэн хуулийн эх боловсруулах комисст хүргүүлэх даалгавар ирж бид бүх багийн хөдөлмөрчдийн хурал хийлгэн хэлэлцүүлж гарсан 100 гаруй саналыг нэгтгэн хугацаанд нь хүргүүлж байлаа.

1990 оны 10 сард Ардын Их Хурлын 2 дугаар чуулган эхэлж Их Хурлын даргаар 318 дугаар тойргийн депутат Жамбалдоржийн Уртнасан, орлогч даргаар 144 дүгээр тойргийн депутат Цогт-Очирын Лоохууз, 43 дугаар тойргийн депутат Нямжавын Батбаяр нарыг, Үндсэн хуулийн эх баригчаар 396 дугаар тойргийн депутат Бирагийн Чимидийг баталсан юм. Ингээд ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлах ажилд Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног, 7 хоногт 1 өдрийн амралттай, ажлын 3-4 өдөр орой 8-10 цаг хүртэл хэлэлцэн байж баталсан хамтын бүтээл гэж би ойлгодог. Үндсэн хуулийн заалт нэг бүрийг хэлэлцэхдээ эхлээд асууж танилцан дараа нь саналаа хэлээд нэмэх буюу хасах санааг томъёолон оруулж хэлэлцүүлдэг байлаа. Зарим заалтын талаар холбогдох эрдэмтдийг ирүүлж яриулж, асууж тодруулж бүлгээрээ цуглан хэлэлцдэг байсан юм.

Депутатуудын хуралд оролцох оролцоо маш идэвхтэй байснаас гадна хуралд оролцохгүй тохиолдол бараг гардаггүй байсан. Өглөө, өдөр, орой бүр аймгийн бүлгийн ахлагч нар депутатуудыг нэрээр нь бүртгэдэг байсан.

Төрийн сүлдийг тогтоож батлахад ажлын зургаан өдөр, газар хувьчлах заалтыг батлахад ажлын гурван өдөр хэлэлцэж байсан юм.

Д.Пүрэвдорж: АИХ-ын чуулганы түүхэнд анх удаа он дамжиж олон хоног хуралдаж, үзэл бодлоо уралдуулан маргаж, мэтгэлцэж, завсарлага авч, зөвшилцөн байж шинэ Үндсэн хуулийг баталсан

1990 он бол манай дотнын анд, мөнхийн хөрш ЗХУ болон баруун Европын орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг 70 жил улс орноо дангааpaa удирдсан МАХН (МАН) үндэснийхээ онцлогт тохируулан бүтээлчээр хэрэгжүүлж эхэлсэн үе байлаа.

Социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд сумын Ардын Хурлын Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааг хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуйн дарга нар хавсран удирдаж байсан тогтолцоог халж, бие даасан даргатай болгосон нь орон нутгийн өөрийн удирдлага, засаг захиргааг аж ахуйн хараат байдлаас салгасан ихээхэн ач холбогдолтой цаг үеэ олсон түүхэн үйл явдал болсон юм.

АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуульд олон намын төлөөлөл, бие даагчид ардчилсан зарчмаар, булхай луйваргүй, шударгаар өрсөлдөж

430 депутат сонгосны 19 депутат нь шинэхэн ажлаа авсан сумын Ардын Хурлын тэргүүлэгчид, Гүйцэтгэх захиргааны дарга нар байв.

АИХ-ын чуулганы түүхэнд анх удаа он дамжиж олон хоног (76 хоног) хуралдаж, үзэл бодлоо уралдуулан маргаж, мэтгэлцэж, завсарлага авч, зөвшилцөн байж шинэ Үндсэн хуулийг батлалцаж, байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурлыг байгуулан Ерөнхийлөгч, Улсын Багa Хурлын дарга, Дээд шүүхийн дарга нарыг сонгож, Засгийн газрын Ерөнхий сайд, улсын прокурор нарыг томилж явснаараа бахархаж явдаг юм.

Бидний баталсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу улс орон маань ардчилал, шинэчлэл, зах зээлийн эдийн засгийг сонгож дэлхий нийтийн чиг хандлагын дагуу өөдлөн дэвжиж, цэцэглэн хөгжсөөр байна.

Т.Санжаа: Миний аав өмнөх Үндсэн хуулийг батлалцаж байсан бол би ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргах депутат болсон

1. Ардын Их хурал хуралдаж ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, байхад депутат нөхдийн минь хүн бүрийн сэтгэл санаа зарим үед их догшин хурц байж бодсоноо илэн далангүй чөлөөтэй хэлж, олон асуудал дээр марган, мэтгэлцэж, тэмцэлдэн уйгагүй ярилцан хатуу, зөөлөн аясаар хандан байж эцсийн эцэст олонхоор гар өргөн шийдвэрлэж, үр дүнд хүрч хуулиа батлан гаргасан нь 476 депутатын минь гавьяа гэж дурсан боддог.

2.Хууль хэлэлцэж байх энэ үед ард иргэдийн минь дунд ялангуяа улаанбаатарчуудын дунд сэтгэл зүйн ихээхэн хөдлөл, сонирхол, задрал үүсэж сэхээтнүүд, албан хаагчдын дотор шинэ чөлөөт бодол урган гарч чөлөөт бодол, мөрөөдөл төрөх хандлагатай байсан санагддаг юм. Үүнд: Урьд өмнө хэрэгт холбогдож шийтгэгдэж байсан, төр засаг, хууль хяналтын байгууллагуудад гомдсон цөөн хэсэг хүмүүс талбайд сууж, өөрсдийн бодол саналаа Их Хуралд ирэлхийлэхийг хүсэж, зарим нэг албан хаагч хүмүүс өөрсдийн удирдлагууд ба байгууллагуудынхаа үйл ажиллагааг буруутган үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг өгч, депутатуудын бодол, санааг үймүүлэх хандлага гаргахыг оролдож байсан даа. Их Хурал талбайд сууж цугласан иргэдийн хүсэл бодлыг хүндэтгэн үзэж, депутатуудаасаа тусгай төлөөлөгч гарган томилж, тэднийхээ ажлын тайланг сонсож шийдвэрлэж байсан л даа.

3.Миний аав Түвдэн үүний урьдах Үндсэн хуулийг батлан гаргахад төлөөлөгчөөр оролцож байсан юм. Би энэ ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргахад депутат болон оролцож байгаа маань надад дурсгалтай байдаг юм.

4.Үндсэн хуулийн төслийг олон хоногоор хэлэлцэж суухад би олон асуудал дээр өөрийнхөө хэмжээнд чадах ядахаараа сэтгэн бодож, нөхдийнхөө хэлсэн, ярьсан саналуудыг нэгтгэн дүгнэж, өөрийн саналаа олон удаа хэлж нэмэрлэж суусан билээ. Эдгээрээс мал сүргийг төрийн хамгаалалтад байлгах талаар дөрвөн удаа саналаа хэлж тайлбарлан тэмцэж байсан минь хэрэгжиж олонхийн санал авч батлагдсаныг дурсан бодож явдаг. Энэ асуудал зөв байсан нь одоо амьдралд улам бүр мэдрэгдэж улсын минь эдийн засгийн чухал салбар "мал аж ахуй" гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна гэж бодож байна.

5.Улсын сүлдний загварыг хэлэлцэн батлахад ихээхэн маргаан тэмцэл гарч олон хоног хэлэлцэж, цоо шинээр загвар зураг гаргуулан шүүлгэж олон хүмүүс, олон сэтгэлгээгээр ярьж байж одоогийн загварыг тогтоосон нь ихээхэн дурсамжтай мөртлөө тийм сайн болж чадаагүй санагддаг.

6.Хууль хэлэлцэж байхдаа Дөрөвдүгээр бүлэг 57 зүйлийн 1 дүгээрт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай зүйлд хот гэдэг үгийг байлгах гэж бодож саналаа олон удаа хэлж байсан боловч олонхын саналаар хасагдсан билээ. Энэ талаар хожим нь Их Хурлын дарга байсан депутат асан Энэбиш гуай олон удаа ярьж саналаа хэлж ,хот гэдэг үгийг байлгах гэж тэмцэж байсныг санан дурсаж байна. Хот гэдэг үгийг хассан нь үнэхээр алдаа болсон нь одоо амьдралд тодорхой болж байгааг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ.

7.Их Хурал хуралдаж байх үедээ Улсын ардын хянан шалгах хороог татан буулгасан нь ихээхэн алдаа болсон гэж би бодож явдаг. Энэ нь төр, нийгэм, эдийн засгийн задралын үед ард нийтийн хяналт байхгүй болж, улс нийгмийн цаашдын хөгжилд муугаар нөлөөлсөн гэж би бодож явдаг. Ялангуяа одоогийн улс төрийн тогтолцоо хөгжилд үнэхээр нийтийн хяналт үгүйлэгдэж байна шүү дээ. Ард нийтийн хяналт байхгүй байгаа байдал хуулийн цоорхойг ашиглаж, өмч хувьчлалыг бодлогогүй явуулснаас болж эх үүсвэр нь тавигдсан эдийн засгийн задралаас болж нийгэмд баян, хоосны ихээхэн ялгарал явагдаж байна.

8.Их Хурлын депутатаар сонгогдож ирсэн 476 хүн маань олон төрлийн мэргэжил, боловсролтой, үзэл бодолтойгоос гадна янз бүрийн ажил хүмүүжилтэй хүмүүс байсан нь хурлын эхний үед сүрхий илэрч байсан боловч хуралдах явц дундаа өөр өөрсдийн ухаанаараа хүмүүжин ухаарч, идэвхжин суралцаж нэгдэн асуудалд чиглэлтэй ухаалгаар хандаж чаддаг болж хөгжин төлөвшиж ирсэн нь эцсийн эцэст "хууль” батлагдан гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж би бодож, дурсан санаж байна.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Сэлбэ голын явган зам болон...
Үндсэн хуулийн өдөрт зориулсан...

Ү.Цэдэнбал: Үндсэн хуулийн заалтын талаар эрдэмтдээс асууж тодруулж хэлэлцдэг байлаа

Kuzmo 2026-01-07

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

8 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

9 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

9 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

9 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

9 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

22 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах