• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын асуудлыг хөндөж байгаа билээ.  Өмнөх нийтлэлээрээ  бид эрчим хүчний томоохон төслүүд болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Эрчим хүч-2 төсөл, "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д хийсэн төрийн аудитын дүгнэлтээр санхүүгийн ямар зөрчлүүд илэрсэн талаар хүргэсэн.  Тэгвэл энэ удаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны III цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д илэрсэн зөрчлүүдийг тоймлон хүргэж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэж, 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ.

Аудит: УБЦТС ТӨХК 74 газартай ч  санхүүгийн тайланд 44 гэж бүртгэсэн

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д аудитын шалгалт хийхэд, 6.9 тэрбумын зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд,  ТУЗ-ийн 14 дүгээр тогтоолоор хөрөнгийг 7.718.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжсэн, үүнээс  ТӨБЗГ-ын шийдвэргүйгээр 7.682.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 36.0 сая төгрөгөөр дутуу бүртгэж тайлагнасан. Санхүүгийн тайланд хойшлогдсон татварын өрийг 11.8 тэрбумаар  тайлагнасан байна. Тус үлдэгдлийн 6.8 тэрбум төгрөгийн дүнг 2023 онд “Юнитакс” ТИН ХХК-ийн "Тах Асс 1.0" программ ашиглан шинээр тооцоолсон. Тус программд өгөгдөл болгон оруулсан анхны дүнг тулган баталгаажуулах анхан шатны баримтыг өмнөх үеийн болон тайлант үеийн аудитад ирүүлээгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны  захирамжийг үндэслэн тус дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40158 м.кв газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшдэг. Тус газрыг 2018.12.31-нд 111.2 сая төгрөгөөр үнэлж, бүртгэсэн байна. 2024.08.14-ний өдөр тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 88.3 сая төгрөгийг нөхөн төлж, эзэмшил газрын хэмжээ нэмэгдээгүй байхад газрын эрхийг нэмэгдүүлэн бүртгэсэн. Тайлант хугацаанд Цахилгаан эрчим хүч хэрэглэгч байгууллагаас авах  нийт 17.2 сая төгрөгийн авлага байгаагаас 4.1 сая төгрөг,  409.3 сая төгрөгийн бусад  авлагыг төвийн аж ахуйн нэгж, байгууллагатай,  6.1 сая төгрөгийн авлагыг Эрчим хүчний яамтай, 230.8 сая төгрөгийн өр төлбөрийг төвийн аж ахуйн нэгж, байгууллагатай тус тус тооцоог нийлж, актаар баталгаажуулаагүй байна. Компанийн автомашинуудын шатахуун зарцуулалтын нормыг албан ёсоор тогтоож, баталгаажуулж мөрдөөгүйгээс тайлант онд шатахууныг жишиг нормоор нь тооцож олгоогүй, гүйцэтгэлийг бүрэн хянаж, тооцоог бодоогүй байна.

Ашиглалт засварын баруун төвийн барилгын дотор агааржуулалтын засварын 183.6 сая төгрөгийн ажлын төсвийг эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгүүлсэн хяналтын төсөв байхгүй, "Оффисын барилгын засвар"-ын 1.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын хяналтын зураг, төсвийг эрх бүхий төсөвчнөөр болон магадлалаар баталгаажуулсан гэж үзэх нотлох баримтгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа цахим системийн ТЭЗҮ хэсэгт техникийн тодорхойлолт, хяналтын зураг төсвийг оруулаагүй, шаардлагатай тусгай зөвшөөрлийн заалтыг заагаагүйгээр тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

Тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн гэрээг сунган тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан хөдөлгүүрийн багтаамжаас бага (жижиг) тээврийн хэрэгслийг нийлүүлснийг хүлээн авсан. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хийсэн "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгаан хангамжийн найдваржилтыг сайжруулах" 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг тендер шалгаруулахгүйгээр гэрээ шууд байгуулсан байна. Төрийн мэдээлэл солилцооны "Хур" системд УБЦТС ТӨХК ийн нэр дээр газар эзэмших эрхийн нийт 74 нэгж талбар бүртгэлтэй байгаагаас тус байгууллагын санхүүгийн тайланд нийт 44 нэгж талбар газар үнэлэгдэж бүртгэгдсэн байна. Жилийн эцсийн хөрөнгийн тооллогын үр дүнг, "Өмч хамгаалах комисс"-ын хурлаар хэлэлцүүлж баталгаажуулаагүй байна.

Харилцагч байгууллагуудтай нийт долоон түрээслэгчээс зургаан түрээслэгч гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байхад 16.5 сая төгрөгийн алданги тооцоогүй байна.Дэд өртөө хуваарилах байгууламжид үерийн ус зайлуулах, суваг байгуулах тендерт Монгол менежмент төв ХХК шалгарч, гэрээ байгуулж, гэрээт ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн боловч тендерийн ажлын даалгаварт тусгасан Хандгайд дэд станцад суурилуулах насос, Олимп дэд станцад суурилуулах насос суурилуулах ажлыг хийсэн эсэх нь тодорхойгүй байна.  Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулахгүйгээр алдаатай боловсруулж, 22.1 тэрбум төгрөгийн тендер зарласан нь оролцогчдоос гомдол, маргаан гарах, сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт буруу гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тайланд онд зарласан 5.9 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу" тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг" ирүүлэхийг шаардаагүй байна” гэжээ.

Дулааны III цахилгаан станц: ТУЗ-ийн гишүүддээ шатахуун, үр дүнгийн урамшуулал олгосон

Дулааны III цахилгаан станцын өнгөрсөн оны тайланд хийсэн санхүүгийн шалгалтаар  1.1 тэрбумын зөрчил илэрчээ.  Үүнд мөнгөн гүйлгээний тайланд үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн 176.0 сая төгрөгийг түлш шатахуун, тээврийн хөлс,сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгөөр тайлагнаж, мөнгөн гүйлгээний тайланд буруу ангилж тайлагнасан.  Үндсэн хөрөнгийн хувь тэнцүүлэн хасагдуулах 949.0 сая төгрөгийн НӨАТ-ын авлагыг эргэлтийн хөрөнгийн ангилалд буруу тайлагнасан.  2024.06.28-ны өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуультай, бүх нийтийн амралтын өдөр ажилчдын хоолны мөнгийг олгосон.

Төлөвлөгөөнд тусгаагүй 2.6 сая төгрөгийн шатахууныг ТУЗ-ийн гишүүдэд олгосон. Төлөвлөгөөнд тусгаагүй 28.5 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал ТУЗ-ийн гишүүдэд олгосон. Майнримек ХХК, Блейк стар альфа ХХК, Огмент ХХК, Визлис визард ХХК-уудтай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контентын үйлчилгээ авах гэрээг байгуулж, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй, худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй үйлчилгээнд хөрөнгө 79.8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. ДЦС-ын  Гэрэлтүүлгийн материалын тендерийн төлөвлөгөөнд заасан үнэ шалгарсан байгууллагын илгээсэн үнийн санал Бууруулагч трансформатор 380/36В, Бууруулагч трансформатор 220/12В,ЯТП-0,25, Трансформатор ОСМ-1-0,4УЗ 0,4кВа гэсэн гурван төрлийн бараанд хэт өндөр үнийн санал илгээсэн байна. Оролцогч арифметик алдаа гаргасныг захиалагч залруулах тодруулга аваагүй гэсэн зөрчлүүд илэрчээ. Дулааны III цахилгаан станцын ТУЗ-д ТӨБЗГ-ын Төлөвлөлт хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, ЭХЯ – Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч Д.Чимидлхам, ТӨБЗГ–ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн Т.Билгүтэ, ЭХЯ –ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Батдондог, ЭХЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Пунцагбалжир нар ТУЗ-д багтдаг байна.

Аудитаар нийт 76.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн санхүүд хийсэн шалгалтаар нийт 76.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Мөнгөн хөрөнгийн данснаас ажилчдад олгосон сургалт, мөнгөн тусламж дэмжлэгийг дараа тайлангийн тооцоонд бүртгэхгүйгээр 342.6 сая төгрөгийг шууд зардлын дансанд бүртгэсэн.  Бараа материалын ангиллаар "хангамжийн зүйлс"-д хамаарах шинж чанартай хөрөнгийг үндсэн сэлбэг хэрэгслийн дансанд 39.4 сая төгрөг бүртгэсэн.

Бараа материалын данснаас өртөг, зардлын дансанд зарлагадсан багаж тоног төхөөрөмжийг дахин хянаж холбогдох хөрөнгийн дансанд 98.0 сая төгрөг, Улаанбаатар салбар, Хангайн бүсийн салбар нь 1.7 сая төгрөгийн өртөгтэй Старлинк Gen 2 төхөөрөмжийг зардалд бүртгэсэн. НӨАТ төлөгч долоон компанийн Худалдан авалтын Е баримтаар 13.8 сая төгрөгийн бараа материалыг НӨАТ-ын дүнг нэмж орлого авсан.  Мишээл консалтинг ХХК-д өмгөөллийн төлбөрт  шилжүүлсэн 6.6 сая төгрөгийн дүнг 13.1 сая төгрөгөөр зөрүүтэй бүртгэсэн. Саруул гоулд ХХК-д Оюутолгой дэд станцын гэрээт ажлын урьдчилгаанд шилжүүлсэн 1.3 тэрбум төгрөгөөс хасалт хийгээгүй 120.0 сая төгрөгийн НӨАТ-ын авлагын тооцоог давхардуулан бичилт хийн бүртгэсэн. Ахмадуудад 60.2 сая төгрөгийн тэргүүний ажилтны болон шагнал урамшилд зарцуулсан байна.

Төвийн бүсийн салбар нотлох, дэмжих баримтгүйгээр 14.7 сая төгрөгийг баярын хурлын заалны түрээсийн төлбөрт зарцуулсан байна. “Меса Инженеринг” ХХК төмөр бетон тулгуур нийлүүлэх 2023/203 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байхад 6.8 сая төгрөгийн алдангийг тооцохгүйгээр төлбөрийг шилжүүлсэн байна. Өмнөх онд үүссэн агаарын шугамын тулгууруудыг зөөх ажлын 49.7 сая төгрөг, сургалт, спорт заал, агуулахын барилга барих зураг төсөл хийлгэсний 56.8 сая төгрөг, ПРП дэд станцын гэрээт ажлын хөлс 24.2 сая төгрөг нийт 130.8 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй байна.  Тайлант оны гүйцэтгэлээр 1.8 тэрбум төгрөгийн шатахууныг худалдан авч, баталсан төлөвлөгөөг 959.3 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.

Тайлант хугацааны шатахуун зарцуулалтын тайланг шалгахад компанийн хөрөнгөд бүртгэлгүй хувийн автомашинд тушаал, шийдвэргүйгээр 1.5 сая төгрөгийн шатахуун олгож зарцуулсан байна. Улаанбаатар салбар 2024 оны тайлангийн хурал зохион байгуулах зардалд “Шимлэг агро” ХХК-д заалны түрээсийн төлбөрт 12.2 сая төгрөг, хоолны катеринг үйлчилгээнд зардалд 37.8 сая төгрөгийг зарцуулсан байна. Улаанбаатар салбар нь нэр бүхий хоёр аж ахуйн нэгж, байгууллагад шинэ жил барааны үнийн төлбөрт нийт 15.5 сая төгрөгийг нотлох дэмжих баримтгүйгээр шилжүүлсэн байна. Тайлант онд 34.7 сая төгрөгийн арчих материал худалдан авч, баталсан төсвөөс 23.4 сая төгрөгөөр илүү худалдан авалт хийж, худалдан авах ажиллагааны тайланд дутуу тайлагнасан.

Өмнөх оны аудитаар Говийн болон Улаанбаатар салбаруудын хөрөнгө оруулалтаар баригдсан дэд станц, газрыг данс бүртгэлд тусгах, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн 38.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр өгсөн зөвлөмж бүрэн хэрэгжээгүй 73.0 хувийн биелэлттэй байна. Шилэн дансанд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээг мөнгөн хөрөнгийн дансны журнал, харилцах дансны хуулгатай тулгахад 158.5 сая төгрөгийн 19 гүйлгээг дутуу мэдээлсэн, 743.1 сая төгрөгийн 11 гүйлгээний банкны харилцах дансны дугаарыг зөрүүтэй оруулсан байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй 20.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 565.4 сая төгрөгийн бараа материалыг шилэн дансны худалдан авалтын тайланд мэдээлээгүй байна зэрэг зөрчлүүд илэрчээ.

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц: Тендерийн материалыг гараар зассан байжээ

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад хийсэн шалгалтаар 21.1 тэрбумын зөрчил илэрчээ.  Тухайлбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар"-т тогтоосон м2 талбайн түрээсийн доод жишиг үнээс 5500 төгрөгөөр буюу сард 1.100,000.00 төгрөгөөр, нийт 12.2 сая төгрөгөөр бага үнээр түрээсийн гэрээг байгуулсан байна. Найдваргүй авлагын нөөцийн хэмжээг 2021, 2024 оны авлагатай харьцуулахад 2021 онд 4.6 хувь, 2022 онд 4.7 хувь, 2023 онд 5.9 хувь, 2024 онд 1.8 хувийг тус тус эзэлж байна. Найдваргүй авлагын нөөцийг 2021 онд 147.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2022 онд 607.4 сая төгрөгөөр, 2023 онд 194.8 сая төгрөгөөр, 2024 онд 79.2 сая төгрөгөөр тус тус бууруулж өөрчлөлт оруулсан нь авлагын насжилтын мөчлөгийн уртад тохирсон хувь хэмжээг тогтоогоогүй, тууштай байдлыг баримталж ажиллаагүй байна.

Урьдчилж орсон орлого дансны үлдэгдлээс 34.2 сая төгрөгийг тайлант оны борлуулалтын орлого болон НӨАТ-ын өглөгөөр бүртгээгүй, авлагын данс руу хааж бичилт хийсэн.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012.05.17-ны өдрийн А/344 захирамжаар ДЦС-4 ТӨХК-д "Амины орон сууц хотхон" зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 20000м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгах зорилгоор 2012 онд 64.0 сая төгрөгийн дэнчинг Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн боловч хугацааг сунгаагүй, асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.Байгууллагын 2024 оны бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан тендер шалгаруулалтын гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтад байршуулаагүй, ил тод байдлыг хангаж ажиллаагүй байна. Тендерт оролцсон оролцогчдод тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнийг мэдэгдээгүй байна. Тухайлбал, "Ремень наалтын ком плитка б 1400", "Дотоодод захиалах цутгуурын эд анги" байна. Тендерийн бичиг баримт болон холбогдох баримт бичгүүдэд зөрүүтэй мэдээлэл агуулсан байна.

Үнэлгээний хорооны хурлын шийдвэрт шалгарсан компанийн нэрийг "Экосмарт Солюшн" ХХК гэж бичсэн байхад Үнэлгээний хорооны зөвлөмжид Интерсайнс ХХК гэж бичсэн. 2.Төрөл бүрийн паранит нийлүүлэх гэрээ дүгнэсэн актын хавсралтад 1.6 сая төгрөгийн паронит /ПМБ б=1.0/ ийг оруулаагүй нийт дүнг зөрүүтэй тусгасан. Үйлдвэрийн 2-р байрны барилгын их засварын 10.5 сая төгрөгийн ажлын тендертэй холбоотой дараах зөрчил илэрлээ.  Архивын баримт бичигт тендерийн сонгон шалгаруулалтын зарлалд тендер нээх эцсийн хугацааг 2024.03.28 гэснийг 2024.04.05 болгож, гараар зассан. Өгөгдлийн хүснэгтэд нийт төсөвт өртгийг 296.4 сая төгрөгөөр буюу баталсан төсвөөс 36.9 сая төгрөгөөр зөрүүтэй, 41.1 сая төгрөгийн нэмэлт гэрээний 1.2 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг тооцоогүй, 0.1 сая төгрөгийг дутуу шилжүүлсэн, гүйцэтгэгч компани 1.3 сая төгрөгийн нэмэлт ажлын үнийн саналыг ирүүлээгүй. 3. Барилгын их засварын ажлын төсөвт тусгасан 10.4 сая төгрөгийн захиалагчийн албаны зардал болон магадалшгүй ажлын зардлыг тусад нь салгаж, ажлын гүйцэтгэлд тусгалгүй баталгаажуулсан, шууд зардлаар тооцсон, захиалагчийн хяналтын дүнг суутган тооцохгүйгээр санхүүжилтийг олгосон зөрчлүүд илэрчээ.

Дүгнэлт

Ер нь эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад санхүүгийн зөрчилгүй газар бараг алга.   Зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Тиймээс эрчим хүчний салбарт  санхүүгийн эмх цэгц ч ус агаар мэт хэрэгтэй байгааг цуврал нийтлэлүүдээс харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7766)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сонгууль
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Явган хүний гарцаар гарч явсан...
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн...

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

БАТСАЙХАН 2026-02-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

6 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

6 цагийн өмнө өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

8 цагийн өмнө өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

9 цагийн өмнө өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

9 цагийн өмнө өмнө

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

9 цагийн өмнө өмнө

Х.Загарзүсэм: Хиймэл оюун бол эцсийн зорилго биш, асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

1 өдрийн өмнө өмнө

KOICA – ийн төсөл үр дүнгээ танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

2 өдрийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

2 өдрийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-09-04 өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-04 өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

2026-09-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2026-09-04 өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-04 өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах