"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

PGL Сингапур мажор 2026 тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээн гурван үе шаттай болох бөгөөд манай улсаас "The Mongolz" хоёрдугаар шатнаас тоглож эхлэнэ. Харин эхний шатнаас "Chinggis Warriors" болон Senzu /М.Азбаяр/, Mzinho  /Б.Аюуш/ нарын "GOSH"  багууд эхний шатны тоглолтуудаа хийж хоёр хожигдсон бөгөөд өнөөдөр хоёр баг 18:30 цагт хоорондоо учраа таарч тоглоно.

Улмаар хожигдсон баг нь тэмцээнийг өндөрлүүлэх бол хожсон баг нь тэмцээнээ цааш үргэлжүүлнэ.

"Chinggis Warriors" баг эхний тоглолтоо АНУ-ын "100 Thieves" багтай тоглож Dust2 (6-13) дараагийн тоглолтоо Норвегийн "HEROIC" багтай тоглож Nuke (3-13) харьцаагаар тус тус хожигдлоо.

Харин Арабын нэгдсэн Эмират улсын GOSH (BC.G) багийн хувьд эхний тоглолтдоо Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож Nuke (1-13) дараагийн тоглолтоо Европын холбооны "FaZe Clan" багтай тоглож (3-13) харьцаагаар тус тус хожигдсон байна.

 

 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ