• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины 2026 оны хоёрдугаар сарын 11-ний дугаарт хүргэсэн билээ. Энэ нь бизнес ашиг орлогоос илүүтэй хүний эрүүл мэнд, амь нас цаашлаад улс эх орны оршин тогтноход ч нөлөөлөх эрсдэлтэй асуудал юм. Тиймээс бид энэ асуудлыг багасгах, таслан зогсоох гарц бий эсэхийг үргэлжлүүлэн сурвалжиллаа.

Баянгол дүүргийн иргэн Ж.Э ярихдаа “...манай байрны гадаах найман нэрийн барааны дэлгүүр байнга хямд үнэтэй нэр ус нь мэдэгдэхгүй гадаад, дотоодын үйлдвэрийн архи болон виски зардаг. Анх эднийх жижигхэн ТҮЦ -нд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо томорсоор супермаркетын хэмжээнд очсон. Эзэн хүүхэн нь том машин авч унасан. Ингэж томрох шалтгаан нь импортын болон бусад согтууруулах ундааг хямдаар зарж ашиг олсон.

Эднийхийг томруулсан улс нь энэ хавийн архичид. Үүнд нь манай нөхөр ч орно. Эднийх архиа ихэвчлэн урд, хойд хил чөлөөт бүсээс авдаг сүлжээтэй юм билээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хуурамч архины нийлүүлэлтийн сүлжээ жижиглэнгийн хэлбэрт шилжсэн нь үүнийг гэрчилнэ. Улсын хэмжээнд жижиглэнгийн хэлбэрээр архи борлуулдаг 7000 орчим цэг бий. Тэдний дийлэнх нь ийм хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг уу гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, найман нэрийн барааны дэлгүүрт архи болон согтууруулах ундааны зүйлийг борлуулах эрх олгосонтой нь холбоотой. Тэд архи болон тамхи  борлуулах эрхгүй бол ашиггүй байдаг тухай ч ярьдаг. Жил бүрийн цагаан сар болон тэмдэглэлт баярын үеэр тэд гол ашгаа хийдэг гэж болно. Түүнчлэн дотоодын хуурамч архи борлуулах нэг объект нь. Ялангуяа гэр хороолол болон захын дүүргүүд, алслагдсан хөдөө сумдад хяналт сул, иргэдийн мэдээлэлгүй байдлыг ашиглан тэднийг онилдог гэсэн үг.

Энэ жилийн Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд Цагдаагийн байгууллага олон тооны хуурамч архи үйлдвэрлэж захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан борлуулж байсныг илрүүлсэн.Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуурамч архи, согтууруулах ундааг худалдан борлуулж, хууль бус орлогоо нууж мөнгө угаах үйлдэл хийсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэдийн мэдээллийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэр, агуулах мөн “М” болон “А” нэртэй хүнсний дэлгүүрүүд явуулсан юм. Нэгжлэгээр зохих зөвшөөрөлгүй,стандартын бус, албан ёсны шинжилгээ хийгдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байж болзошгүй 730 шил архи, Хятад, Казахстан, ОХУ-д үйлдвэрлэсэн хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй есөн нэр төрлийн 270 шил виски, 5000 ширхэг хуурамч архины шошго хураан авсан.  Шалгалтын ажиллагаа эхэлсэн тул нэрийг мэдээлэх боломжгүй гэж албаны эх сурвалж хэлсэн. “А” аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх эрх нь 2024 онд Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тухайн компани өөрсдийн хамаарал бүхий “Б” аж ахуйн нэгжийн үйлдвэрт “Шүншиг”, “ Mongol Empire vodka” нэртэй архи үйлдвэрлэж Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын хүнсний дэлгүүрүүдэд дамжуулан 0.75 литрийн савлагаатай архийг 8500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогдсон юм. Энэ нь найман нэрийн барааны дэлгүүрүүдийг ийнхүү  ашиг олох суваг болгон онилдог нь батлагдаж буй аж.

Түүнчлэн Алтанбулагийн чөлөөт бүсээр ажиглалт хийж явахдаа нэг бүр нь 10000 төгрөгийн үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн 0.5 л “Маккалистер” виски зарж байхдаа таарч худалдан авсан юм. Уг вискиг “Итирнатитур” хэмээх аж ахуйн нэгж оруулж ирсэн байв. Онцгой албан татваргүй учраас хямд байлаа. Мөн 8000 мянган төгрөгийн үнэтэй 0.5 л ийн водка мөн тухайн дэлгүүрт борлуулагдаж байсан. Тухайн согтууруулах ундааны спиртийн агууламж, хэмжээнээс хамаарч онцгой албан татварын хэмжээг тогтоодог. Эдгээрийг Татварын ерөнхий газрын улсын байцаагчид өгч гурван төрлийн төхөөрөмжөөр шалгуулахад татварын тэмдэг бүхий акцтай учраас хуурамч гэдэг нь нотлогдоогүй. Гэхдээ эцсийн хэрэглэгчдэд очихдоо 3-5 нугалсан үнээр худалдаагддаг нь тогтоогдсон юм. Нөгөөтээгүүр, Монголчуудын гадаад архи хэн нэгэндээ бэлэглэх гэсэн сэтгэхүйг ийнхүү хуурамч архи үйлдвэрлэгчид овжиноор ашигладаг болохыг ч үгүйсгэхгүй.

Хуурамч акцыг импортын эрх бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх боломжтой

Өөх боловсруулах үйлдвэрийн агуулахад татварын акцгүй, акц хуурамч байж болзошгүй найман нэр төрлийн 70 мянган шилтэй вино хадгалан, нууц далд аргаар худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлсэн байна.

Гадуур борлуулагдаж буй зарим согтууруулах ундаа буюу архины бөглөөн дээрх акцыг хуурамчаар үйлдэж буйг татвар болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалтаар илэрсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг албаны эх сурвалж хэлдэг. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Мөнхбат Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон байдаг. Уг татварын акцтай гэх архийг төхөөрөмжөөр шалгахад хуурамч гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төхөөрөмжид эрх бүхий байгууллагаас олгосон бодит акц биш гэдэг хариу өгсөн байна. Уг архийг нарийвчилсан шинжилгээнд өгсөн байдаг. Магадгүй тээвэрлэлтийн үед уг хуурамч акцыг наасан байж болзошгүй гэсэн таамгийг ч дэвшүүлж буй. Уг акцад эрх бүхий Үнэт цаасны компани ямар нууц тэмдэглэгээ хийснийг хэн ч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй. Энэ бол Монгол Улсын нууцтай холбоотой. Мэдээж ил байдаг бол хэн ч дуурайлгаж хийх боломжтой. Тиймээс энэ бол нууц байдаг зүйл. Өмнө нь хуурамч акц уу, бодит акц уу гэдгийг гэрэл тусгаж үздэг байсан бол өнөөдөр тусгай төхөөрөмжөөр илрүүлдэг болж улам боловсронгуй илүү хялбар болсон хэмээн улсын байцаагч ярьж байв. Нөгөөтээгүүр,  е-баримт апплэйкейшнээр утаснаасаа тухайн акцыг уншуулахад тухайн архины нэр, хэмжээ, оруулж ирж буй аж ахуйн нэгжийн мэдээлэл гарч ирж буй ч төхөөрөмж дуугарахгүй байх тохиолдол байдаг байна. Энэ нь зөрчилтэй байна гэсэн дохио. Дахин хоёр дах, гурав дахь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд хуурамч акц болох нь тогтоогддог байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр хуурамч акцыг хаана хийсэн бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэв. Яг батлагдаагүй байгаа ч эхний мэдээллээр хуурамч акцыг “Өөх боловсруулах үйлдвэрийн агуулахад татварын акцгүй, акц хуурамч байж болзошгүй найман нэр төрлийн 70 мянган шилтэй вино хадгалан, нууц далд аргаар худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлсэн байна.

Үүнээс 34 мянган ширхэг нь онцгой албан татварын акцтай, 36 мянган ширхэг нь акцгүй байсныг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Гэхдээ  энэ мэдээлэл татварын байгууллага  болон  гаальтай тулгалт хийж байгаа юм байна.Тиймээс виноны талаарх мэдээлэл батлагдаагүй байгааг эх сурвалж анхааруулсан. Чөлөөт бүсээр оруулж ирж буй архи, согтууруулах ундаанд акцтай болгосон. Одоогоор хуурамч акцтай архи илрээгүй. Тэгэхээр дээрх хуурамч акцын зөрчил нь Монгол улсад мэдүүлээд орж ирсэн архинаас илрээд байгаа нь архи, согтууруулах ундааг импортоор оруулж худалдан борлуулах эрх бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдөө  татвараас зугтахын тулд Онцгой албан татварын тэмдэг болох акцыг хуурамчаар олшруулж байна гэсэн хардлага төрүүлж буйг эрх бүхий улсын байцаагч хэлж байгаа юм.

Архи импортоор  оруулж ирж буй компаниуд хэчнээн шил архийг хил, гаалиар мэдүүлж оруулахаар байна түүндээ тохирсон акцыг Татварын ерөнхий газраас авч улмаар Гаалийн байгууллагад мэдүүлдэг. Тодруулбал, “...манай компани Ballantines гэдэг 1.0 литрийн архийг ийм үнээр, ийм газраас төдий хэмжээгээр оруулж ирнэ” гэсэн хүсэлтээ илэрхийлж Татварын ерөнхий газар уг хүсэлтийн дагуу акцыг олгоно. Улмаар бараа бүртгэлийн нэгдсэн системээр бүртгэгдэж хаана, хаана борлуулагдахаар байгаа нь тодорхой болно.

Тэгвэл хуурамч акц  ямар архи дээр наагдаж байна вэ гэвэл гаалиар мэдүүлээгүй архи дээр наагдаж байна  гэсэн үг. Магадгүй зарим компани хилээр оруулж ирэх архины тоогоо 1000 гэж мэдүүлснээ цаанаа 1200 ширхгийг оруулж ирэх байдлаар хуурамч акц хийгдэж байна гэсэн хардлага байгаа юм. Ер нь бол гаальд  мэдүүлсэн тоо, акцын тоо хоёр мөргөх ёстой. Өөрөөр хэлбэл, 200 ширхэг 1.0 литрийн Ballantines виски нэг бүрийн Онцгой албан татвар 49 мянган төгрөг гэж үзвэл 100 ширхэг нь 4.9 сая төгрөгийн татвараас бултуулж оруулж ирж байна гэсэн үг аж. Үүний төлөө Хятадад эдгээр 100 ширхэг хуурамч акц хуулбарлуулах зардал мөн асуудал дагуулна. Тэгэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хуурамч акцыг хийж байна гэсэн хардлага төрүүлж байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн компани эрх бүхий байгууллагаас өгч буй лац, ломботой QR кодыг өөрсдөө л мэдэх боломжтой. Тэд мэдэж байгаа учраас хуурамчаар олшруулж байна гэсэн үг. Түүнээс биш хэн нэгэн иргэд, бүлэг этгээдүүд хуурамчаар үйлдэх боломжгүй. Ер нь хуурамч акцтай архи борлуулж буй эсэхийг мэдэхийн тулд иргэд хяналтаа сайжруулж е.баримт аа тухай дэлгүүрээсээ заавал авч байх нь чухал. Өөрөөр хэлбэл иргэд тухайн QR код буюу акцыг уншуулснаар Татварын ерөнхий газрын бараа бүртгэлийн нэгдсэн системд орж тухайн бүтээгдэхүүн хаана, хэдий хэмжээгээр зарагдсан  вэ гэдэг нь тодорхой хугацааны дараа ил болох аж. Энэ систем бүрэн ажилласнаар хуурамч акцтай архи худалдаалагдах явдал хумигдах болно гэдгийг Татварын ерөнхий газрын улсын байцаагч Б.Отгонбаяр хэллээ. Одоогоор архи согтууруулах ундаа импортлох эрхтэй 54 аж ахуйн нэгж байна.

Хуурамч архи худалдаалах нь залилах төрлийн гэмт хэрэгт багтдаг

Цагдаагийн байгууллагаас Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Татвар, Гаалийн ерөнхий газартай хамтран “Цахим-архи худалдаа” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн хооронд зохион байгуулжээ. Шалгалтаар  оюуны өмч, онцгой албан татварын тэмдэг болон хаяг шошгын зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундааны зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, үйлдвэрлэх, хадгалах, цахим орчинд худалдах үйлдлийг таслан зогсоох, хуурамч цахим хаягийг устгуулах ажиллагааг зохион байгуулсан байна.

Үүний үр дүнд цахим орчинд мэдээлэл солилцох фэйсбүүк, инстаграм зэрэг платформд мониторинг хийж, гарал үүсэл нь тодорхойгүй, оюуны өмч, онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй согтууруулах ундаа худалдан борлуулах, хүргэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулсан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн 51 групп, 14 хувь хүний цахим хаягийн эзэмшигчдийг тогтоожээ. Мөн холбогдох мэдээллийг устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, 31 групп, хаягийг устгуулсан байна.

2026 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаа рсарын 13-ны байдлаар: 

8805 аж ахуйн нэгж, 21586 иргэнийг шалган, 13 гэмт хэрэг, 353 зөрчлийг илрүүлэн, чанарын шаардлага хангахгүй, хаяг шошго, онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй 2414 ширхэг /2449 литр/ архи, 3855 ширхэг /3219 литр/ шар айраг, 564 ширхэг /320 литр/ бусад согтууруулах ундаа виски, коньяк зэргийг хураан авч, 24 аж ахуйн нэгжийг 65.5 сая, 46 иргэнийг 22.9 сая төгрөгөөр торгож, 132 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлсэн байна. 

Залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд 48-61 хувиар нэмэгджээ

Харин Гаалийн байгууллагаас арга хэмжээний хүрээнд улсын хилээр нэвтрүүлж буй архи, согтууруулах ундаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, импорт, экспортын хяналтыг сайжруулах, зорчигчийн хувийн хэрэглээний хэмжээнээс хэтрүүлсэн барааг илрүүлэх, гаалийн татвар, тарифын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг зохион байгуулжээ.  2026 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар 749.5 литр архи, согтууруулах ундаатай холбоотой нийт 12 зөрчил илрүүлж ажилласан байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудаас согтууруулах ундааны хууль бус худалдаа, хүргэлтийн үйлчилгээг таслан зогсоох чиглэлээр 929 чиглэлд 6510 иргэн, 4850 аж ахуйн нэгж, 20719 тээврийн хэрэгслийг шалган, нэг гэмт хэрэг, 109 зөрчил илрүүлжээ. Мөн 1081 ширхэг /2116 литр/ архи, 1356 ширхэг /1214 литр/ шар айраг, 70192 ширхэг /603.5 литр/ бусад согтууруулах ундааны зүйлийг хурааж, дөрвөн  аж ахуйн нэгжийг 20 сая, 43 иргэнийг 20.6 сая төгрөгөөр торгожээ. Ийнхүү архи согтууруулах ундаа хуурамчаар үйлдэж буй зөрчлийг бусдыг залилах  гэмт хэрэг хэмээн үздэг байна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг ийнхүү  жилээс жилд 48-61  хувиар нэмэгдсэнийг  статистик мэдээ харуулсаар байна. Тэгвэл үүнийг таслан зогсоох, багасгах  ямар гарц, шийдэл байгааг тодотгоё.

Институтын сул тал руу хуурамч бүтээгдэхүүний логистик “ус шиг урсах” эрсдэлтэйг анхааруулсаар

Сүүлийн 10 жилд Монгол Улсын хяналт-шалгалтын тогтолцоо “нэг төвд төвлөрсөн хяналт” загвараас “салбарчилсан тухайлбал, яамд, нутгийн байгууллагад тархсан хяналт” загвар руу хурдтай шилжсэн. Үүний гол огцом үе шат нь хил дээрх мэргэжлийн хяналтын чиг үүрэг, боомтын байгууллага, лаборатори, орон тоог Гаалийн ерөнхий газар руу шилжүүлсэн шийдвэр нь нэг байгууллага дахь хяналтын ачааллыг нэмэгдүүлсний сөрөг нөлөөлөл хуурамч архи хилээр ихээр орж ирэх шалтгаануудын нэг болсныг мэргэжлийн эксперт хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2022 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан шийдвэрийн сөрөг тал үүгээр илэрч буй дохио гэлтэй.

Энэ өөрчлөлт нь анхдагч зорилго нь орон тоо, хяналт шалгалтын давхардал багасгах, эрсдэлд суурилсан хяналт руу шилжих, бизнесийн дарамт бууруулах гэж тайлбарлагддаг ч практикт хүнсний аюулгүй байдал, согтууруулах ундааны хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх талбар дээр гурван төрлийн эрсдэлийг зэрэг өсгөсөн дүр зураг ажиглагдаж байна гэв.

Нэгдүгээрт, зохицуулалтын цоорхой ба хариуцлагын бутрал. Төвлөрсөн байгууллага татан бууснаар стандарт, эрх олголт, лабораторийн баталгаажуулалт, хяналтын төлөвлөгөө, зөрчлийн мөрдөн шалгалт зэрэг нь олон эзэнтэй болж “хэнд буруу очоод байна вэ” гэдэг асуултад институтийн хариулт өгөхөд төвөгтэй болсон. Үүний хамгийн тод жишээ нь хоол хүнсээр дамжсан халдварын дэгдэлтийн үеэр “эрүүл мэндийн салбарын хяналт–нийтийн хоол–аж ахуйн нэгж” гэсэн олон зангилааны уялдаа богино хугацаанд шалгагдах шаардлагатай болдог. Гэвч энэ байдал алдагдсан.

Хоёрдугаарт, хил дээрх эрсдэлийн бүтэц өөрчлөгдсөн нь боомтын мэргэжлийн хяналтын чиг үүрэг, лаборатори, 504 орон тоо гаалийн системд шилжсэнээр гаалийн байгууллага зөвхөн татвар, тарифын хяналт бус хүнс, хорио цээр, эрүүл ахуйн эрсдэлийн нэг хэсгийг давхар үүрэх болсон. Энэ нь боломж нэг цэгийн хяналт авчрахын зэрэгцээ шинэ ачаалал тухайлбал, шинжилгээ, шинжээч, тоног төхөөрөмж, эрх зүйн уялдаа үүсгэсэн нь нэг байгууллагад дахь ачаалал эрс нэмэгдсэн.

Гуравдугаарт, хуурамч архины нийлүүлэлтийн суваг илүү “дижитал+жижиглэн” хэлбэрт шилжиж, хилээр татваргүй, хэтрүүлсэн хэмжээ шошго брэндийн зөрчилтэй хэлбэрээр жижиг багцаар орж ирээд цахим сувгаар тарах эрсдэл тодорч байна. Үүнийг Гаалийн 2025 оны  жилийн тайланд “цагаан сарын өмнө архи, согтууруулах ундаа хууль бусаар нэвтрүүлэх зөрчил ихсэх хандлагатай” гэж албан ёсоор дурдсан, мөн сэрэмжлүүлэг мэдээлэл, чиглэл хүргүүлсэн албан бичгээр нотлогдож буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хийсэн судалгаа харуулж буй юм. Түүнчлэн 2025, 2026 оны эхний саруудад гарсан  хуурамч архи нэвтрүүлэхийг завдсан зөрчлийн тоо, литрийн мэдээлэл олон нийтэд хүрсэн мэдээллээс тодорхой.

Түүнчлэн хуурамч архитай холбоотой илрүүлэлт, хураалт, ял шийтгэлийн нэгдсэн жилийн статистик мэдээлэл  /жил бүр нэг маягаар гарсан/ нийтэд хангалттай тогтмолжоогүй байна. Гэсэн ч Цагдаагийн ерөнхий газраас 2025 онд 10.5 тонн хуурамч архи, вискиг устгалд оруулсан тухай мэдээлэл нь дотоод зах зээл дээрх эрсдэлийн хэмжээг бодитоор илтгэнэ.

Эцэст нь бодлогын түвшинд хамгийн чухал нь  Монгол Улсын хяналтын шинэ архитектур нь зорилгоо биелүүлэхийн тулд хил, дотоод зах зээл, лабораторийн баталгаажуулалт, шүүх, прокурор, өгөгдөл солилцоо, эрсдэлийн профайл, хариу арга хэмжээний стандарт ажиллагааг нэг мөр болгож, хариуцлагын эзнийг илүү тодруулах шаардлагатай болсон байна. Эс тэгвээс системийн сул тал руу хуурамч бүтээгдэхүүний логистик “ус шиг урсах” магадлал өндөр байна хэмээн мэргэжлийн судлаач анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих бие даасан байгууллагаа устгасан нь цаашид Монгол хүний амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлөх хуурамч, архи болон согтууруулах ундаа бусад  хүнсний бүтээгдэхүүнд тавих  хяналт суларсаар байх магадлалыг улам ихэсгэнэ гэж  үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн...
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал...

Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

МЯГМАРБАЯР 2026-02-25

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах