• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодрууллаа.  Энэхүү өрсөлдөөнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын нэр яригдаж байсан ч Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг дэмжлээ. УИХ-ын даргын томилгоо тойрсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Я.Содбаатар VS С.Амарсайхан

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Ерөнхий нарын бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав.

Тэрээр парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишгээр УИХ-д олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүд УИХ-ын даргын албыг хашдаг. Энэхүү уламжлалын дагуу С.Бямбацогт, С.Амарсайхан нарын хоёр хүн нэр дэвшсэн.  Гэвч Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө С.Амарсайхан гишүүн нэрээ татлаа.  Тэрээр намын даргатай зөвшилцөхдөө улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон төрийн ажлын уялдаа холбоог харгалзан үзэж, С.Бямбацогт гишүүнийг дэмжих байр суурьтай байгаагаа мэдэгдсэн гэж ойлголоо.  Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүд С.Бямбацогтыг санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.  Тэгвэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын байр суурийг үгүйсгэж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /04.02/ УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр яригдаж байсан боловч "хурлын явцад С.Амарсайхан нэрээ татсанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ" хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр "Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй. Дэвшээгүй учраас нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Я.Содбаатар ийм хариуцлагагүй тайлбар өгсөнд харамсаж байна. Гадаад орчин нөхцөл ээдрээтэй, энэ цаг үед Монгол төрийн бодлого улс орны эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах ёстой.  Алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, эвсэж улс орныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Эвийг зангидан гэдэг бол үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай шударга, нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг. Наашаа нэг юм харж хэлээд цаашаа өөр юм яриад явдаг асуудал байж болохгүй. Тиймээс нэгдэж улс орны эрх ашгийг бодох тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн.  30, 38 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно. Харин талцал хуваагдлыг өөгшүүлэхгүй" гэв.

МАН-ын бүлгийн хуралдаанд 53 гишүүн оролцжээ

Үүний дараа МАН-ын бүлгийн хуралдаан болж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжжээ.  Бүлгийн хуралдаанд 53 гишүүн оролцсон байна. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.  2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа улиран сонгогдсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллаж байсан юм.

С.Бямбацогт: УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт бүлгийн хуралдааны дараа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ, "Парламентад таван нам суудалтай. Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Хууль тогтоолыг хурдан батлах шаардлага ч байна. МАН-ын бүлгийн дотор үүссэн үл ойлголцлыг  шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой.  Үүнд УИХ-ын даргын үүрэг их.  Улс төрийн талцлын улмаас иргэдийн амьдрал яаж дорддогийг би харсан, мэдэрсэн. Гишүүдээ нэгтгэх туршлага надад бий. Урагшаа харж, улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавих нь зөв. Намын эрх ашиг хоёрдугаарт байна. УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, намуудын дунд ойлголцол бий болгох үүрэгтэй. Улс төрийг хойш тавина. Мөн цөөнхийн бүлгээс УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төсөл боловсруулсан. Энэ төслийг батлах, эсэх нь УИХ-ын эрх мэдэл юм.  Цаашид парламентыг улам сайжруулахын төлөө ажиллана.УИХ-ын гишүүдийн нэр хүнд унаж байгаад анхаарна. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэдгээ илэрхийлсэн юм.      

О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг сонгох процесс дээр олон асуудал байна

Улмаар УИХ-ын даргын томилгоог өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлгээс завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн тогтвортой ажиллах ёстой УИХ-ын спикерээр гурав дахь хүнийхээ нэрийг хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа шаардлагынхаа хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Төсөлд хэд хэдэн чухал заалт бий. Энэ хүрээнд бүлэг ярилцах шаардлага байна. Хоёрдугаарт, танилцуулга хийгээд шууд санал хураалт гэлээ.  Энэ нь их учир дутагдалтай. Таван намын 126 гишүүнтэй УИХ-ын даргыг сонгох гэж байж асуулт, хариултгүйгээр явахаар УИХ-ын даргыг сонгохоор хуульчилсан нь процесс дээр олон асуудал байгааг харуулж байгаа. Асууж, хэлж, ойлголцож байж сонгох ёстой. Тийм учраас Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгснөөр УИХ-ын даргын томилгоо өнөөдөр үргэлжлэхээр болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Зургаан цагаан мэнгэтэй...
Б.Жаргалан: Туулын хурдны замын...

МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

БАТСАЙХАН 2026-04-03

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах