• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  /2026.05.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15.45 цагт тус Байнгын хорооны 28 гишүүнээс 16 нь хүрэлцэн ирснээр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдаж эхлэв. Хуралдаанд О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Батлут, Х.Баттулга, Ж.Баярмаа, Д.Ганбат, Г.Дамдинням, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн нарын гишүүд оролцлоо. Товлосны дагуу Байнгын хороо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын 2025 оны 123 дугаар тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ганбаатар, С.Замира, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас санал авч, нээлттэй хэлэлцүүлэг явуулж, таван удаа хуралдан, улмаар хуулийн төсөл боловсруулсан хэмээн танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлгийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг хүчингүй болсонд тооцож, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг Эрүүгийн хуулийн системчлэлийн хувьд “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт” хамааруулах нь зохимжтой гэж үзэн, хүний үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагад нийцүүлж, тус хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт 14.10 дугаар зүйл буюу “Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

“Гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтаар хүний нэр төр, алдар хүнд, улмаар тухайн хүний талаарх нийтийн үнэлэмж, түүнтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Эрүүгийн хуулиар хамгаалахаар, гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг тодорхой болгож, худал, эсхүл хуурамч мэдээллийг мэдсээр байж, зориуд бэлтгэж, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, цахим хуудас, хурал, цуглаан болон эдгээртэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр нийтлэх, байршуулах, түгээх, амаар илэрхийлэх зэргээр олон нийтэд тараах үйлдлийг үүнд хамааруулж, хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор тусгасанӨөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж, захиалгаар, бүлэглэж үйлдсэн, түүнчлэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан тохиолдлыг хүндрүүлэх нөхцөлд хамааруулсан гэж Ажлын хэсгийн ахлагч тодотгосон.

Харин нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн албан тушаалтныг шүүмжлэх, үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн үед “үнэн” гэж үзэх хангалттай бодит үндэслэлтэй мэдээлэл тараах, нийгмийн сүлжээ, цахим орчинд мэдээллийг өөрчлөхгүйгээр дахин түгээх, санал, сэтгэгдэл бичих зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлд хүний хувийн мэдээллийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хууль бусаар задруулсан үйлдлийг нэмж тусгасан зэргийг танилцуулгад дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, гүтгэсэн гүтгээгүйг хэрхэн тогтоох, сөрөг мэдээлэл гэдгийг тодорхойлох, хоёрдмол утгагүйгээр төсөлд тусгах, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулж, хүмүүсийг хохироохоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцооны талаар, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, өнөөдөр манай улсад гүтгэлэгт өртсөн иргэнийг хамгаалах ямар нэгэн хамгаалалт байхгүй гэдгийг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, нэр төртэй холбоотой асуудлаар цагдаа, шүүхэд гомдол гаргаад нэмэргүй, шийдвэрлэлт тааруу, энэ бол зөвхөн гишүүдийн асуудал биш, иргэний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал гэж, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар хуулийн заалтыг хасах, хүчингүй болгох амархан хэдий ч иргэдийн эрх ашгийг хамгаалах нь чухал учраас Ажлын хэсэг цаг гаргаж, нийтээр хэлэлцүүлээд, нягт ажилласан талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийгмийн сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг олширсонд, хэрэг шийдвэрлэлтэд санаа зовниж байгаа асуудлыг хөндөв.

УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх, гүтгэх, доромжлох зэргийг өргөн хүрээнд буюу гурван гэмт хэргийг холиод биччихсэн байсан талаар Цэцийн дүгнэлт, үндэслэлд дурдагдсан талаар онцоллоо. Тиймээс “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаж байгаа хэмээлээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох болон бусад асуудлыг авч хэлэлцэхдээ зөвхөн сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбон үзэх нь сошиал медиа хөгжсөн өнөө цагт учир дутагдалтай хэмээн Ажлын хэсэг үзжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Д.Сандаг-Очир нар үг хэлэв. Сэтгүүлчдийг яллах сонирхолтой гишүүд энд байхгүй, харин иргэдээ хамгаалах, дуу, дүрсийг хүссэнээрээ өөрчилдөг, техник, технологийн эринд сэтгүүл зүйн мэргэжилтнүүд бус, хүссэн хүн, ялангуяа үндэсний аюулгүй байдал, нийгмийн сэтгэл зүйд талцал үүсгэхүйц гүтгэх, доромжлох гэмт хэргийг цахим орчинд санаатай, захиалгатай үйлддэг болсон гэдгийг онцолж байлаа. Энэ нь улс орныг үймүүлдэг хэмээгээд, улмаар үүссэн хор, хохирлыг барагдуулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх зэрэг асуудлыг гишүүд хөндөн асууж, байр суурь илэрхийлэв.

Ийн хэлэлцсэний дараа Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хуулийн төслийг санал хураалтад бэлтгэх хугацаа олгож түр хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв.

Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл 5-уулаа. Тэрбээр 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2010-2020 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр, 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч, 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах, 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил 1 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил 4 сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асууж, үг хэлсэн. УДШ-ийн шүүгч нь шүүн таслах ажиллагааны туршлагатай байхаас гадна судлаач байх чухал. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт, шүүгчдийн ачааллыг бууруулах, шүүн таслах ажиллагааг чанаржуулах талаарх гишүүдийн асуултад нэр дэвшигч болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар хариулахдаа, улсын хэмжээнд 504 шүүгч ажиллаж байгаа бөгөөд тэдний олонх нь 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Дундаж насыг тодорхойлсны үндсэн дээр хүний нөөцөө төлөвлөдөг. Шүүх хуралдааныг заавал танхимд хийхгүйгээр, шийдвэр гаргах олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломжтой хэмээв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуухдаа Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д цогцос хадгалах хөргүүр ажиллуулах төсөвгүй зэргийг хөндөж, Зөрчлийн мэдээллийн систем ажиллуулах асуудлыг тодрууллаа.

Өнөө жилийн нийт суурь зарлагын хэмжээ өмнөх оноос 2.6 их наядаар нэмэгдэхээр төсөлд тусгагдаж, зориулалтынх нь дагуу зарцуулах төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл онцлов. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хүрээнд цогцос хадгалах байрын хөргүүрийг шийдвэрлүүлэхээр төсөвт тусгуулахаар санал өгч, 21 аймгийн эмнэлэг, сумд хамтран ажиллахаар зохицуулж байгаа гэж Шүүх шинжилгээний ерөнхий газраас хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн тухай хуулийн 46.8 дахь заалтын хэрэгжилт, Хүүхэд, гэр бүлийн шүүх шинээр байгуулахтай холбоотой төсөв тусгасан эсэх, ХЭҮК Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах НҮБ-ын өмнө өгсөн Монгол Улсын амлалт биелэгдэхүйц санхүүжилт тусгагдсан эсэх, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, тэтгэвэр нэмэх боломж, тамхинд ногдох татварын талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, цагдаагийн алба хаагчдын цалинг холбогдох сайдынх нь шаардлагагүй зардлаас шилжүүлэх байдлаар нэмэх санал хүргүүлсэнээ тодруулав.

Тэдний асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн хариулахдаа, төсвийн төсөөллийг улс төрөөс ангид байлгаж, бодлогын, стратегийн ач холбогдолтой, зайлшгүй зардлуудаа санхүүжүүлэхээс өөрөөр зардлыг нэмэх боломжгүйг тайлбарлаж байлаа. Тэрбээр 2027 онд улсын төсвийн санхүүжилтээр шинэ бүтээн байгуулалт хийх боломжгүй. Үүнд НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал ч нөлөөлж буйг үгүйсгэсэнгүй. Түүнчлэн орон нутгийн төсөв улсын төсвөөс давж эхэлсэн, төрийн өмчит компаниудын өр, авлага ихэссэн байгаа тул арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ арга замыг эрэлхийлэхгүй бол бүх зүйл тулчихлаа гэсэн хариуг өгсөн юм.

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Л.Соронзонболд холбогдох байнгын хороодод биечлэн танилцуулахаар болсноор хуралдаан 18.20 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Сэргээгдэх эрчим хүчний салбарт...
“Ирээдүй цогцолбор”-ын нэгийг...

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Kuzmo 2026-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

4 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

4 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

4 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

20 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах