• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Нутаг заагдсан” С.Зориг

С.Зориг агсны хөшөө Төв шуудангийн өмнөх, нэгэн цагт АН-ын төв байр хэмээгдэж явсан байрны хойдох сууринаасаа 2026 оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө алга болов. АН-ынхан наймдугаар сарын 1-нд гэнэт мэдэв. Нийгмийн сүлжээгээр шуугиулав. Нийтээрээ хайв. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ч хайлцав. Эрлийн эцэст, МоАХ-ны хашаанд байрлуулсныг олов. Гэтэл үүний цаад учир нь, “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшлийн “Ардчиллын өргөө” ХХК-ийн газрыг чөлөөлж, С.Зориг агсны хөшөөг УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Монголын ардчилсан холбоо” НҮТББ-ын хашаанд “нутаг зааж” нууцаар шилжүүлсэн байгаа юм. Д.Баясгалан тус газар дээр “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” гэх зориулалт бүхий тауэр барихаар болж, хэдэн жил хүлээж байгаа юм. Учир нь, тауэр барих гэтэл С.Зориг агсны хөшөө саад болж, лав гурван жилийн өмнөөс тус хөшөөг өөр тийш шилжүүлэхээр оролдож эхэлсэн байдаг. 

Энд ихээхэн сонин бөгөөд орооцолсон явдал их бий. 

Нэгдүгээрт, нийслэлийн төвд, түмний нүдэн дээр байдаг С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр авч явахад нь хэн ч мэдээгүй юу. Хөшөө өөр газарт байршсан гурав хоногт яагаад хэн ч юу ч яриагүй вэ. Гэтэл С.Зориг агсны хөшөөг 37 насны насных нь ойгоор уран барималч Б.Дэнзэнгийн загвараар бүтээж 1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээж байв. С.Зориг нь Монголын ардчиллын эцэг гэдгээрээ түүний хөшөө Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагддаг 

Мөн, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хамгаалалтад авагдаж, нийслэлийн өмчид хамаардаг болсон. Өөрөөр хэлбэл, уг хөшөөг Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр л “хөдөлгөх” ёстой. Бас, Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны шийдвэрээр С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авсан.

Тиймээс, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.3-т хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн шийдвэргүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөхийг хориглохоор заажээ. Тэр утгаараа, хөшөө “хөдөлсөн” асуудалд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хоёр эрт, орой хэзээ нэгэн цагт хариу тайлбар хийх учиртай болно.

С.Зориг агсны хөшөө байрладаг газрын тухайд 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Засгийн газраас ардчиллын гол гурван хөдөлгөөнд тус бүр нэг байр олгосон. МоАХ-нд өдгөө Х.Баттулгын эзэмшилд очсон гэх Ардчиллын ордон, Ардчилсан социалист хөдөлгөөнийхэнд Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах “хүзүүвч”-ийг, Шинэ дэвшилт холбоо болон тэндээс төрсөн МҮДН-ынханд Төв шуудангийн урд байрлах хоёр давхар байрыг өгчээ. Эдний нэг болох Төв шуудангийн урд байрлах хоёр давхар байр Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ, Да.Ганболд нарын тэргүүлдэг МҮДН-ын эзэмшилд очжээ.

Тэд “Голомт”-ын Д.Баясгалантай наймаалцсан гэсэн үг. “Тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллараар МҮДН-ээс худалдаж авсан. Томоохон барилга барихаар төлөвлөсөн” гэх мэдээлэл аль 2022 онд гарч байв. Наймаа ньь хэдийн явагдаж, С.Зориг агсны хөшөө бүхий МҮДН-ын байрны газар “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд очсон хэрнээ 2024 оны хавар “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг “Зориг сан”-д хандаж гаргаж байжээ. Хүсэлтэд “Манай байгууллага тус хөшөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах болно” хэмээн бичсэн байдаг. С.Зориг агсны ах С.Баяр телевизэд ярилцлага өгөхдөө “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг “Шинэ дэвшилт холбоо”-ноос бидэнд ирсэн. Өмнө нь бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм.

Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-гаас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтад байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр” гэсэн байдаг.

Түүний өмнөхөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цахим хуудастаа “С.Зориг агсны хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна.Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа.

Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ” гэж бичиж холбогдох баримтуудыг хавсаргасан байв. Х.Нямбаатарыг тэгж бичсэний маргааш ЕТГ-ын дарга асан Ө.Шижир “С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хүн зарчхаж. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья” гэж бичиж байсан юм. Одоо харахад бас л сонирхолтой хариу үйлдэл байдаг. Хоёр жил гаруйн өмнө тус хөшөөг МоАХ-ны байрны үүдэнд байрлуулах “шийдвэр” нь гарч байж гэсэн үг.

Нөгөө талаас, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудлаар нэр холбогдсон хоёр буюу Д.Баясгаланг тауэр барих гээд газраа чөлөөлөхөд гай болсон хөшөөг нь Х.Баттулга МоАХ-ныхоо байрны үүдэнд байрлуулахаар эртнээс бэлдсэн нь ямар учиртай вэ. Ийм асуулт “ургаж” байна.

С.Зориг агсны хөшөөг нууцаар шилжүүлсэн явдлыг АН-ынхан улстөржүүлэн, улмаар тус намын дарга О.Цогтгэрэл “С.Зориг агсны хөшөөг ар гэрээс нь, АН-аас зөвшөөрөл авалгүйгээр яагаад нүүлгэх болов оо. Хоёр, гурван аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дур мэдээд шийдэх асуудал биш шүү” гэсэн нь дотроо толхилцох бас нэг сэжмийг бий болгов. Гэтэл энэ нь ердөө Д.Баясгалангийн хотын төвд тауэр барих хүсэлтэй холбоотой.

Түүний тауэр барих газрыг чөлөөлж хөшөөг нүүлгээд ердөө 36 цагийн дараа буцаагаад хуучин сууринд нь байрлуулав. Чухамдаа бол олон нийт мэдэж эсэргүүцсэн учраас л тэр. Чимээгүй байсан бол тэр чигтээ МоАХ-ны хашаанд үлдэж, өнөөдөр тауэрынх нь газар шорооны ажил эхэлж байж мэдэх л юм. Үйл явдлын холбоо сэжмүүдээс харахад, тус хөшөөг МоАХ-ны үүдэнд байрлуулахаар хэдэн жилийн өмнөөс зэхсэн.

Хөшөөг 2026 оны долдугаар сарын 29-30-ны шөнө шилжүүлэхэд цагдаагийн байгууллага, Нийслэлийн Засаг дарга, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд зэрэг мэдэлгүй алдчихсан. Гэтэл тус хөшөө машины тээшинд хийгээд аваад явчих жижиг эд биш байдаг.

Сонин биш гэж үү. Өөрөөр хэлбэл, энд нэг хэсэг нь нэг нүд чихээ таглаж, нөгөөдүүл нь хүслээ гүйцэлдүүлэх гэсэн үйл явдал болжээ. Гэтэл баригдчихсан. Бантсан. Ер нь бол Монголын төр ард түмнээс нуух, хулгайлах зүйлээ зуны амрал, ялангуяа баяр наадам дамнуулж хийдэг болсон нь нууц биш юм. Баяр наадам тулж, чуулган хаахын өмнө иргэдийн анхаарал сарнисан үед “эвгүй” хуулиудыг баталдаг. Энэ мэт хулгай, нууцаа ч ийм үеэр амжуулдаг. Хамгийн гол нь, ардчиллын бэлгэ сүлд болж ард түмний сэтгэлд үлдсэн С.Зориг агсны хөшөөг ийнхүү “нутаг заан” ийш тийш ачиж давхисан нь олон нийтэд таалагдахгүй байна.

Хэргийг нь илрүүлэхгүй, тэгээд хөшөөг нь нааш цааш зөөгөөд байх нь улс төрийн эрх мэдэлтэй хэнд ч зохимжгүй л тусна. Нөгөөтэйгүүр, энэ хэрэг явдал нь “сахал “Д.Эрдэнэбилэгийг Сингапурт явснаас хойш Монголын эзнээр тодорч, улс төрийн ил далд явдлуудад нэр дурдагдаж, аваагүй тендер, хийгээгүй бизнесгүй болсон Д.Баясгалангийн бяр дуусаж байгааг харуулж байж мэдэх юм.

Яагаад гэвэл “Д.Эрдэнэбилэг өнөө маргаашгүй Монголдоо ирнэ” гэдэг мэдээлэл хэдийнээс тарж, “Эрдэнэт”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлууд сөхөгдөж, 49-ийнхний гэх хэргийг шүүхээр хэрхэн эцэслэх талаар дээгүүр, доогуур яригдаад эхэлсэн байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 142 (7884)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Хөвсгөл нуурын лусыг тахих...
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7...

“Нутаг заагдсан” С.Зориг

ГАРЬД 2026-08-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 минутын өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

3 минутын өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

4 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

23 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-26 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах