• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Сүүлийн үед Улаанбаатар болон аймгуудаас  дэлхийн хотуудад биет төлөөлөгч буюу “гадаад элч нар” суулгах тухай асуудал бодлогын түвшинд ярьж буй тухай эх сурвалжууд дурдаж буй. Гэхдээ нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Одоогоор Улаанбаатар хот болон аймгууд дэлхийн хотуудад албан ёсны "биет төлөөлөгчийн газар" байгуулах эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Харин гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор төлөөлөгч ажиллуулах, төлөөлөгчийн цэг байгуулах, хөрөнгө оруулалт татах оффис нээх зэрэг саналууд хэлэлцэгдэж байна.  Үүнийг  нийслэл болон орон нутгийн олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр ч гэж үзжээ. 

Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот олон улсын хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлал, томоохон арга хэмжээ (COP17 зэрэг) "ах дүү хотууд"-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,зорилгоор гадаад харилцаагаа эрчимжүүлж буй. Жишээлбэл, Сөүл хоттой боловсрол, хот төлөвлөлтийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцэн аймаг, нийслэлийн гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар Гадаад харилцааны яам орон нутагт ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр гадаад бодлогын нэгдмэл байдал, орон нутгийн гадаад хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан мэдээлэл ч  байна. 

“Гадаад дахь элч”нарын томилгоо 2016 оноос эхтэй ч одоо ч үргэлжилсээр  

Улаанбаатар хотоос Москва дахь биет төлөөлөгчийг 2016 оноос ажиллуулжээ.  2023 оноос Улаанбаатар хот Токио, Сөүл, Москва, Варшав болон байршил нь олон нийтэд тодорхой бус өөр нэг чиглэлд өөрийн төлөөлөгчдийг ажиллуулж, нийслэлийн төсвөөс сар бүр санхүүжүүлж иржээ.

Энэ албан тушаалын талаар нийслэлийн албан ёсны цахим хуудаснаас иргэдэд зориулсан нэгдсэн танилцуулга, төлөөлөгчдийн нэрс, сонгон шалгаруулалтын журам, ажлын тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлт олоход бэрх. Харин Шилэн дансны гүйлгээ, нийслэлийн стратегийн төлөвлөгөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын баримтуудаас үзэхэд “гадаад улс дахь Улаанбаатар хотын төлөөлөгч” нь бодитоор ажилладаг, төсвөөс тогтмол санхүүждэг бүтэцтэй байна. 

Тодруулбал, “Улаанбаатар хотын төлөөлөгч” гэх албан тушаалыг зөвхөн 2023 онд шинээр бий болгосон мэтээр ойлгож болохгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2017 оны тайланд Москва хотноо 2016 онд болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Москва хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч М.Мөнхцэцэг” оролцож, нийслэлээ сурталчилсан тухай тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Москва дахь төлөөлөгчийн суурь бүтэц  2016 оноос өмнө бий болсон байж таарахаар байна. Улаанбаатар хот Москва зэрэг ах дүүгийн харилцаатай хотуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, аялал жуулчлал, соёл, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар газар дээр нь холбоо барих хүнтэй болох зорилготой байсан гэж үзэж болно. Гэвч нэг төлөөлөгчтэй байсан бүтэц хэзээ, ямар шийдвэрээр олон улс, хотыг хамарсан сүлжээ болон өргөжсөн нь нээлттэй эх сурвалжаас тодорхой харагдахгүй байна.

2021-2024 оны төлөвлөгөөнд өргөжүүлэх бодлогыг албажуулжээ

Нийслэлийн 2021-2024 оны стратегийн төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын төлөөлөгчийг гадаад улсын хотод ажиллуулах” гэсэн арга хэмжээг тусгайлан оруулжээ. Энэ нь гадаад дахь төлөөлөгчийн тогтолцоог ганц нэг хотын харилцаа бус, нийслэлийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсний нотолгоо юм. Гэхдээ стратегийн төлөвлөгөөнд зорилгыг тусгасан ч  төлөөлөгч томилох үйл явцыг ил тод болгоогүй байна. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчийг ямар журмаар сонгодог, хэдэн жилийн хугацаатай томилдог, гадаад хэл, хөрөнгө оруулалт, дипломат харилцааны ямар шалгуур тавьдаг гэх мэт шалгуурууд ил тод биш байгаа юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар уу эсвэл НИТХ-ын шийдвэрээр үү гэдэг нь тодорхой бус. Мөн ийм төлөөлөгчийг ажиллуулснаар ажлын тайланг хэн хүлээн авч, ямар үзүүлэлтээр үнэлдэг. Хэрэв хангалтгүй ажиллавал эргүүлэн татах механизм бий эсэх. Эсвэл хөдөлмөрийн гэрээгээр томилдог уу гэх мэт эргэлзээ дагуулсан олон дутагдалтай зүйл байна. Ийм мэдээлэлгүй нөхцөлд төлөөлөгчийн сүлжээ нь хотын эдийн засгийн дипломат бодлого уу, эсвэл улс төрийн томилгооны суваг уу гэдгийг ялгах боломж иргэдэд алга. 

Д.Сумъяабазарын үед таван төлөөлөгчийг томилжээ

2024 болон 2026 онд нийтлэгдсэн хэвлэлүүдийн мэдээллээр одоогийн таван төлөөлөгчийн ихэнхийг Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед томилжээ. Япон дахь Ц.Сандуй, БНСУ дахь Б.Хажидмаа нарыг 2023 онд томилсон гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ. Харин Москва дахь М.Мөнхцэцэгийн хувьд 2016 онд төлөөлөгчөөр ажиллаж байсан албан тайлан байгаа тул түүнийг Д.Сумъяабазар анх томилсон гэж үзэх үндэсгүй. Тэр өмнөх удирдлагуудын үед эхэлсэн бүтцэд олон жил ажилласан, эсвэл дахин томилогдсон байж болох ч анхны томилгооны захирамж нээлттэй эх сурвалжаас хайгаад олсонгүй. 

Ц.Сандуй нь  Токио дахь Улаанбаатар хотын “гадаад дахь биет” төлөөлөгчөөр 2023-2026 он хүртэл ажиллаж байна

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан түүнийг 2023 онд тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилсон байна. 2024 оны Шилэн дансны гүйлгээнд түүний “цалин, бусад зардал”-д нэг сард 17.2 сая орчим төгрөг шилжүүлжээ. Ц.Сандуй 2026 оны гуравдугаар сард сэтгүүлчийн асуултад цалин, орон сууц, оффисын зардлыг нийлүүлэн нийслэлээс сард 5000 ам.доллар авдаг гэсэн утгатай хариулт өгсөн талаар iSee мэдээлжээ. Тус хэвлэлийн мэдээллээр Токио дахь төлөөлөгчийн газар өмнө нь Чиёода дүүрэгт оффис түрээсэлж байсан ч 2026 оны эхээр Ц.Сандуй гэрээсээ ажиллах болсон байна. Гэвч түүний 2023 оны томилгооны захирамжийн дугаар, гэрээний хугацаа, ажлын байрны тодорхойлолт, 2024–2025 оны гүйцэтгэлийн тайлан олон нийтэд нээлттэй олдсонгүй.

Сөүл /БНСУ/дахь  Улаанбаатар хотын  биет төлөөлөгч Б.Хажидмаа

МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан Б.Хажидмааг 2023 онд Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилсон гэж хэвлэлүүд мэдээлсэн. 2024 оны нэг сарын “цалин, бусад зардал”-д 13.1–13.2 сая төгрөг шилжүүлжээ. Сөүл дэх төлөөлөгчийн орон тоо Б.Хажидмаагаас өмнө ч байсан. Төсвийн мониторингийн мэдээлэлд 2020–2021 онд БНСУ-ын Сөүл хот дахь байнгын төлөөлөгч В.Болормаад сар болон улирлын зардал шилжүүлж байсан нь бүртгэгдсэн байна. Иймээс Б.Хажидмаа шинэ орон тоонд бус, өмнө байсан төлөөлөгчийн албан тушаалд халаа сэлгээгээр очсон бололтой. Гэвч В.Болормааг хэдийд чөлөөлж, Б.Хажидмааг яг ямар шийдвэрээр оронд нь томилсон нь баримт, шийдвэр  баталгаажаагүй хэвээр байна.

Москва /ОХУ/ дахь Улаанбаатар хотын  төлөөлөгч М.Мөнхцэцэг

М.Мөнхцэцэг бол дээрх таван хүнээс хамгийн удаан хугацаанд Улаанбаатар хотыг гадаадад төлөөлсөн байж болзошгүй хүн юм. Түүнийг 2016 онд Москва дахь төлөөлөгчөөр ажиллаж байсныг нийслэлийн  албан тайлан нотолж байна. Мөн 2020, 2021, 2022-2024 оны санхүүгийн мэдээлэлд түүний нэр тогтмол гардаг. Тухайлбал, 2020–2021 онд сарын зардал нь ихэнхдээ 8.5 сая орчим төгрөг байсан бол 2024 онд 15.5 сая төгрөг болж өсжээ. Гэхдээ олон жил үргэлжилсэн энэ томилгооны хугацаа, гэрээг хэдэн удаа сунгасан, өнгөрсөн хугацаанд ямар хөрөнгө оруулалт, төсөл, хот хоорондын гэрээ авчирсан талаарх нэгтгэсэн тайлан нийтэд байхгүй байна.

Варшавт /Польш/ нийслэлээс суух төлөөлөгч Э.Цэлмүүн 

Э.Цэлмүүн Польшийн нийслэл Варшав хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллах болжээ. 2024 оны нэг сарын “цалин, бусад зардал”-д 17.2 сая орчим төгрөг шилжсэн нь санхүүгийн баримтад бүртгэгдсэн байна. Гэвч Э.Цэлмүүнийг хэдэн онд, хэний шийдвэрээр томилсныг нотлох анхан шатны захирамж нээлттэй эх сурвалжаас олдсонгүй. 

Харин байршил нь тодорхой бус нэг хотод төлөөлөгчөөр томилсон хүний нэр  Д.Батмөнх эсвэл Д.Баянмөнх гэсэн зөрүүтэй байна.  Зарим хэвлэлд хотын даргын орлогч асан Д.Баянмөнх гэж бичсэн бол Шилэн дансны гүйлгээ болон төсвийн мониторингийн мэдээлэлд Д.Батмөнх гэсэн нэрээр 9.1–9.2 сая төгрөг шилжүүлжээ. Мөн түүнийг яг аль улс, ямар хотод ажилладаг нь тодорхой бус байна. Нэр, байршил, томилгооны шийдвэр гэсэн суурь гурван мэдээлэл хүртэл зөрүүтэй байгаа нь төлөөлөгчийн тогтолцооны ил тод байдлын бодит дүр зургийг харуулж байна.

Таван төлөөлөгчид сард хамгийн багадаа нийт 72 сая төгрөг авч байна. Энэ хэмжээг 12 сараар тооцвол зөвхөн дээрх таван хүний цалин болон “бусад зардал” жилд ойролцоогоор 868 сая төгрөг болно. Гэхдээ энэ нь 2024 оны сарын гүйлгээг жилийн турш ижил байсан гэж үзсэн энгийн тооцоо бөгөөд 2025–2026 оны батлагдсан жилийн төсөв биш юм. Үүн дээр төлөөлөгчийн газрын оффис, орон сууц, даатгал, унаа, арга хэмжээ, томилолт, банкны шимтгэл зэрэг тусдаа зардал багтсан эсэх нь тодорхойгүй. Гүйлгээний утгад “цалин болон бусад зардал” гэж хамтад нь бичсэн учраас тухайн дүнгээс цэвэр цалин хэд, байр болон оффисын төлбөр хэд болохыг иргэд ялгаж харах боломжгүй юм.

Шилэн дансны мэдээллийг нэгтгэсэн Төсвийн ил тод байдал, Шилэн дансны мониторинг, судлаач С.Цэрэнпүрэв “Төсвийн мониторингийн сангаас үзэхэд төлөөлөгчдийн газар руу улирлын санхүүжилтийг бөөн дүнгээр шилжүүлсэн тохиолдол ч олон байна. Тухайлбал, 2021 онд 243 сая, дахин 283 сая төгрөгийн улирлын санхүүжилт гэдгээр, 2022 оны эхний хагаст 383 сая болон 200.3 сая төгрөгийн санхүүжилт бүртгэгджээ. Эдгээр дүн нь зөвхөн таван хүний цалин биш, төлөөлөгчийн газруудын жилийн өргөн хүрээний зардлыг хамарсан байх магадлалтай.

2023 оны Шилэн дасны мэдээлэл байхгүй, 2024 оны огноонд алдаа орсон, 2025-2026 оны гүйлгээний бүрэн хуулга олдоогүй, мөн улирлын санхүүжилт сарын зардалтай давхардсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг дутагдал байгаа анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм. 2020 оны мэдээлэлд Москва дахь М.Мөнхцэцэг, Сөүл дэх В.Болормаа, Эрээн хот дахь Ц.Буянбадрах, Тайпэй дахь төлөөлөгчийн газар гэсэн чиглэлүүдэд зардал гаргаж байжээ. 2022 онд М.Мөнхцэцэг, З.Даваасүрэн, Ц.Сандуй гэсэн нэрс санхүүгийн гүйлгээнд ажиглагдсан. Тэгэхээр эдгээр баримтууд нь Гадаад дахь төлөөлөгчийн тогтолцоо нь нэг удаагийн, шинээр зохиосон албан тушаал биш. Харин олон жилийн турш хотын дарга нарын үед бүтэц, байршил, хүмүүс нь өөрчлөгдөн үргэлжилсэн бодлого мэт харагдаж байгаа юм.  Энэ бүтэц одоо аймгуудаар хүрээгээ тэлэхээр яригдаж байгаа нь эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй томилгоо гэж үзэхээс өөр аргагүй юм гэж хуульч  анхааруулж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 144 (7886)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
Сайд нар төсвөө хэрхэн...

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

МЯГМАРБАЯР 2026-08-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

4 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

4 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

5 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

5 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах