• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэргийн нууцлал, эрүүдэн шүүсэн гэх асуудал дотоодод олон удаа хэлэлцэгдсэн. Гэхдээ С.Зоригийн хэрэг зөвхөн Монгол Улсын хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байсангүй. Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ асуудлыг 2000 оноос хойш албан ёсоор хянан үзэж иржээ. Тус холбооны баримтаас үзэхэд С.Зоригийн асуудлаар анхны гомдол 2000 оны аравдугаар сард, дараагийнх нь 2001 оны гуравдугаар сар, 2015 оны есдүгээр сард тус тус ирсэн байна. ОУПХ уг хэргийг өнөөдрийг хүртэл бүртгэж, хүний эрхийн зөрчлийн төрлийг хүн амины хэрэг, ял завшсан байдал гэсэн хоёр үндсэн ангиллаар авч үзэж байна.

Яагаад Олон улсын парламентын холбооны анхаарлыг татав?

Үүний эхний шалтгаан нь С.Зориг амиа алдах үедээ Монгол Улсын парламентын гишүүн байсантай холбоотой. ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлж байсан парламентын гишүүдийн хүний эрх зөрчигдсөн асуудлыг хянан үздэг тусгай механизмтай. С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдах үедээ УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан. ОУПХ-ны шийдвэрүүдэд түүнийг тухайн өдөр Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг байсан гэж тэмдэглэдэг. Гэхдээ ОУПХ энэ асуудалд зөвхөн хохирогч парламентын гишүүн байсан гэдэг үндэслэлээр анхаарал хандуулаагүй. Хэргийг мөрдөн шалгасан хугацаа хэт удааширсан, мөрдөн шалгах ажиллагаа нууцад явагдсан, 2015-2017 онд гурван хүнийг баривчилж, хаалттай шүүх хурлаар ялласан, улмаар мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэх асуудал гарсан нь ОУПХ-ны анхаарлын гол сэдэв болжээ. Тухайлбал, ОУПХ-ны төлөөлөгчид 2017 оны есдүгээр сард Монголд ажилласныхаа дараа гурван хүнийг ялласан шүүх ажиллагаа олон улсын шударга шүүхийн стандарттай холбоотой ноцтой асуудал дагуулсан гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хурал болон шийдвэрүүд нууц байсан нь хардлага, эргэлзээ бий болгосныг мөн онцолж байв. ОУПХ С.Зоригийн хэргийн асуудлаар 2001, 2015, 2017, 2019 онд Монголд баримт тогтоох болон хяналтын айлчлал хийсэн гэж хамгийн сүүлийн шийдвэртээ тэмдэглэжээ. Ингэснээр С.Зоригийн хэрэг нь нэг гэмт хэргийг илрүүлэх асуудлаас гадна парламентын гишүүний амь насыг хөнөөсөн хэргийг төр хэрхэн мөрдөн шалгасан, шударга шүүхийн баталгааг хангасан эсэх, эрүүдэн шүүлт гарсан эсэх, хэргийг захиалсан этгээдийг тогтоосон эсэх гэсэн хүний эрх, парламентын хяналтын асуудал болон ОУПХ-ны хүрээнд яригдах болсон байна.

2019 он: ОУПХ-ны шаардлага илүү тодорхой болов

ОУПХ-ны Удирдах зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Доха хотод болсон 204 дүгээр чуулганаараа уг асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа Монголын УИХ 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд 32 дугаар тогтоол баталж, ОУПХ-ны шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулсан юм. Түр хороонд тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтжээ. Түр хороо 2019 оны тавдугаар сард ажиллаж эхэлсэн бөгөөд ОУПХ-ны шийдвэр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчдийн мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэж байв.Үүний дараа ОУПХ-ны төлөөлөгчид 2019 оны зургаадугаар сарын 5-7-нд Монголд дахин ажилласан. Тэр үед нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарсан байлаа. 2019 оны гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцсан гэх бичлэг олон нийтэд ил болсон бөгөөд үүний дараа холбогдох тагнуул, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ОУПХ тэмдэглэсэн байдаг. 2019 оны аравдугаар сард Монголын парламентын Түр хороо ОУПХ-ны төлөөлөгчдийн тайлангийн агуулгыг олон нийтэд танилцуулсан. Тус мэдээлэлд ОУПХ хэд хэдэн асуудлыг онцолсон байдаг.

1. “Захиалагчийг тогтоох ажиллагаа дахин хойшлохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй”

Энэ бол аравдугаар сарын 17-ны шийдвэрийн хамгийн хүчтэй хэсгийн нэг. ОУПХ С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх этгээдүүд, түүний дотор захиалагчийг тогтооход цаашид ямар нэгэн саатал гарахыг  буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны анхаарал зөвхөн ял авсан гурван хүн дээр төвлөрөөгүй. “Хэн захиалсан, хэн зохион байгуулсан бэ?” гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой үндсэн асуудал хэвээр гэж үзсэн байна.  Дөрөвдүгээр сарын 10-ны шийдвэрт үүнийг бүр тодорхой болгож, жинхэнэ үйлдэгчид, зохион байгуулагчид, өдөөн хатгагчдыг баривчилж, хараат бус шүүхээр шударга, ил тод ажиллагааны үндсэн дээр шүүх ёстой гэж шаардсан байдаг.

2. Ял авсан хүмүүс үнэхээр С.Зоригийн амийг хөнөөсөн үү гэсэн эргэлзээг ОУПХ албан ёсоор тавьсан

2019 оны шийдвэрийн анхаарал татах өөр нэг хэсэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал. ОУПХ-ны төлөөлөгчид 2019 оны зургаадугаар сард Монголд ирэхдээ хоригдож байсан гурван хүнтэй уулзаж, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн байна. Үүний дараа аравдугаар сарын шийдвэрт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүх ажиллагааны үр дүнгээс үл хамааран нэн даруй суллахыг холбогдох байгууллагуудад уриалсан. Үүнээс ч анхаарал татах нэг өгүүлбэр бий. ОУПХ: Эрх баригчид зөв хүмүүсийг баривчилж, ялласан эсэх нь эргэлзээтэй байгаа нь жинхэнэ гэмт этгээдүүдийг тогтоох үүргээ биелүүлээгүйг харуулж байна гэжээ. 

3. Эрүүдэн шүүлтийн бичлэг өмнөх мөрдөн шалгалтад ноцтой эргэлзээ үүсгэсэн

2019 оны гуравдугаар сард ил болсон бичлэг шийдвэрт онцгой байр суурь эзэлдэг. ОУПХ-ны төлөөлөгчид бичлэгийг өөрсдөө үзсэн бөгөөд 2019 оны аравдугаар сарын шийдвэрт уг бичлэг, гурван ялтны мэдүүлэг, тагнуулын ажилтнууд зохиомол нотлох баримт, хүчээр авсан мэдүүлэг ашиглан хэрэгт холбогдуулсан гэх мэдээллийг хамтад нь авч үзжээ. ОУПХ-ны Монголд ажилласан төлөөлөгчдийн тайланд бүр илүү анхаарал татах мэдээлэл бий. Тухайн үеийн ХЭҮК-ийн дарга төлөөлөгчдөд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хүчээр мэдүүлэг авсан бөгөөд үүнд тулгуурлан буруугаар ялласан гэж мэдээлсэн байна. Мөн прокурорын байгууллага эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл 2015 оноос гарч байхад өөрийн санаачилгаар эрт шалгаагүйд ОУПХ-ны төлөөлөгчид харамссан байр суурь илэрхийлжээ.  Үүнтэй холбоотойгоор ОУПХ зөвхөн суллах асуудлыг хөндөөгүй. Хууль бусаар ял шийтгүүлсэн болон эрүүдэн шүүлтэд өртсөнтэй холбоотой нөхөн төлбөр олгох, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг мөн тавьсан.

4. “Нууцаас гаргасан” боловч шүүхийн шийдвэр яагаад нууц хэвээр байв?

Энэ нь 2019 оны шийдвэрийн хоёр дахь том сэдэв гэж хэлж болно. Монголын тал 2017 онд С.Зоригийн хэрэгтэй холбоотой материалын ихэнхийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. Гэвч 2019 он гэхэд шүүхийн шийдвэрүүд олон нийтэд нээлттэй болоогүй байжээ. ОУПХ-ны 2019 оны Монголд ажилласан төлөөлөгчдийн тайланд тоон мэдээлэл хүртэл бий. Нууцаас гаргах шийдвэрээр 14.926 хуудас материалыг нууцаас гаргаж, 74 орчим хуудас нууц хэвээр үлдээсэн гэж Монголын талаас мэдээлсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрүүдийн хүртээмж тодорхойгүй хэвээр байсныг төлөөлөгчид онцолжээ.  Ингээд аравдугаар сарын шийдвэрээр шүүхийн шийдвэрүүдийг холбогдох бүх талд, тэр дундаа УИХ-ын Түр хороонд өгөх, хэрэгтэй холбоотой асуудлаар хүмүүс айдасгүйгээр байр сууриа илэрхийлэх боломжтой байх, нууцлал шударга ёсыг тогтооход саад болох ёсгүй гэсэн шаардлагыг тавьсан.

5. УИХ Түр хороо байгуулсныг дэмжсэн ч “эрх мэдэл нь хязгаарлагдмал” гэж дүгнэсэн

ОУПХ олон жилийн турш парламентын хяналтын механизм бий болгохыг зөвлөж ирсэн бөгөөд 2019 онд УИХ С.Зоригийн хэрэгтэй холбоотой Түр хороо байгуулсныг сайшаасан.Гэхдээ ОУПХ үүгээр зогсоогүй. Түр хороо нь захиалагчийг тогтоох мөрдөн шалгалт хуульд нийцэж байгаа эсэх, гурван хүнийг ялласан шүүх ажиллагаатай холбоотой эргэлзээтэй асуудлыг хянахад эрх хэмжээ хязгаарлагдмал байгаад харамсаж, Түр хорооны үүрэг, оролцоог бэхжүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны байр суурь нь парламент өөрөө гэмт хэрэг мөрдөн шалгах тухай биш. Харин хууль хяналтын байгууллагуудын ажиллагаанд парламентын хяналтыг бодитоор хэрэгжүүлэх тухай байсан.

6. Түр хорооны гишүүдэд дарамт, эрүүгийн хэрэг үүссэн гэх асуудлыг тусгайлан хөндсөн

ОУПХ-ны шийдвэрт Түр хорооны гишүүд С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон нийтэд хүртээмжтэй байх ёстой мэдээллийг ил болгосныхоо төлөө эрүүгийн хэрэг болон дарамтын кампанит ажилд өртөж байгаа гэх мэдээлэлд “гүнээ санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Түр хороо болон бусад холбогдох талуудыг хариу арга хэмжээ, дарамтаас айхгүйгээр ажлаа хийх нөхцөлөөр хангахыг Монголын эрх баригчдад уриалжээ.  Энэ нь ОУПХ С.Зоригийн хэргийг зөвхөн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын асуудал биш, парламент хяналтын үүргээ бодитоор хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг өнцгөөс харсныг харуулдаг.

7. “Улс төрийн наймааны хэрэгсэл болгож ирсэн” гэсэн анхааруулга

Шийдвэрийн төгсгөлд тун анхаарал татах нэг дүгнэлт байна. Энэ нь ОУПХ С.Зоригийн хэргийг улс төрийн бүх тал удаан хугацаанд “political bargaining chip” буюу улс төрийн тохироо, наймааны хэрэгсэл болгон ашиглаж ирсэн гэж өмнөх байр сууриа дахин сануулжээ. Тиймээс хэргийг эцэслэн шийдвэрлэх асуудал тэргүүлэх чиглэл хэвээр байх ёстой гэж үзсэн.

2024 онд дахин түр хороо байгуулах санал гаргажээ

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо 2021, 2022, 2024 онуудад ч С.Зоригийн хэргийг үргэлжлүүлэн хянан хэлэлцжээ.2024 оны шийдвэрт нэг чухал өөрчлөлтийг тэмдэглэсэн байдаг. 2021 оны тавдугаар сарын 14-нд Монгол Улсын Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар суллаж, С.Зоригийн хэргийг нэмэлт мөрдөн шалгалтад буцаасан. Мөн эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар зарим албан тушаалтанд шүүхээс хариуцлага тооцсон талаар ОУПХ дурдсан. 2024 онд Монголын парламентад дахин Түр хороо байгуулах санал тавьжээ.  ОУПХ-ны 2024 оны хоёрдугаар сарын шийдвэр энэ асуудалд парламент ямар үүрэгтэйг илүү тодорхой болгосон. Тус хороо С.Зоригийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд парламентын хяналт чухал хэвээр гэж дахин тэмдэглээд, Монгол Улсын Их Хурал хяналтын бүрэн эрхээ ашиглан үр дүнтэй, бүрэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Засгийн газраас захиалагчийн талаар тодорхой хариулт шаардахыг уриалжээ. Түүнчлэн 2024 оны парламентын сонгуулийн дараа С.Зоригийн хэрэгт хяналт тавих тодорхой, хүчтэй мандат бүхий Түр хороог дахин байгуулахыг парламентын удирдлагад санал болгосон байна.Энэ нь УИХ өөрөө мөрдөн шалгах байгууллагын үүргийг гүйцэтгэх тухай шаардлага биш юм. Харин парламентын хяналтын бүрэн эрхийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй явагдаж байгаа эсэх, холбогдох байгууллагууд шаардлагатай мэдээлэл, баримтад саадгүй нэвтрэх боломжтой эсэхийг хянах тухай ОУПХ-ны байр суурь юм.  Улмаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо хамгийн сүүлд 2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 18-нд Женевт болсон 179 дүгээр хуралдаанаараа С.Зоригийн хэргийг дахин хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, 2000 онд ОУПХ-нд анх очсон асуудал 26 жилийн дараа ч тус байгууллагын хяналтаас гараагүй байна. 2026 оны шийдвэрт Монголын талаас 2025 оны хоёрдугаар сарын 5-нд тухайн үеийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ОУПХ-нд мэдээлэл хүргүүлснийг дурджээ. Тэр мэдээллээр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, прокурорын хяналтын дор хэргийг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын даргын захирамжаар мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруугаар холбогдсон хүмүүсийн эрхийг сэргээх чиглэл бүхий парламентын ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн байна. ОУПХ эдгээр ажлын хэсэг байгуулагдсаныг сайшаасан. Гэхдээ үүнтэй зэрэгцэн 2024 онд байгуулагдсан дээрх хоёр ажлын хэсгийн бүрэн эрх, бүрэлдэхүүн, хийсэн ажлын үр дүнгийн талаар Монголын парламентын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй байгаад харамсаж буйгаа 2026 оны шийдвэртээ тэмдэглэжээ. Тиймээс УИХ-аас ажлын хэсгүүдийн мандат, бүрэлдэхүүн, хийсэн ажил, С.Зоригийн хэргийн нууцаас гаргасан бүх материалтай бүрэн танилцах боломж олгогдсон эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн байдаг.

Монголын парламент ОУПХ-ны шаардлагыг хэр биелүүлэв?

Баримтуудыг зэрэгцүүлбэл зарим шаардлагын дагуу тодорхой алхам хийсэн нь харагдана. 2019 онд УИХ тусгай Түр хороо байгуулсан. ОУПХ-ны төлөөлөгчдийг Монголд ажиллах боломж олгосон. Эрүүдэн шүүлтийн асуудлыг шалгасан. Эрүүдэн шүүлттэй холбоотой зарим албан тушаалтны асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. 2024 онд хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг болон парламентын ажлын хэсэг байгуулагдсан талаар Монголын талаас ОУПХ-нд мэдээлсэн байна. Нөгөө талд ОУПХ-ны шийдвэрүүдэд олон жил дараалан давтагдсан асуудлууд ч байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эцэслээгүй. Хэргийн холбогдох баримтад саадгүй нэвтрэх, ил тод байдлыг хангах шаардлага үргэлжилсээр байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох ажиллагаа бүрмөсөн дууссан эсэх, тэдэнд учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх талаар ОУПХ мэдээлэл хүссээр ирсэн. Мөн парламентын хяналтын механизмын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хамгийн сүүлийн шийдвэрээрээ дахин шаарджээ. ОУПХ нь Монголын шүүхийн дээр байдаг олон улсын шүүх биш. Түүний Парламентчдын хүний эрхийн хорооны шийдвэр нь Монголын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэн нэгнийг гэм буруутайд тооцох эрх зүйн акт биш.

Гэхдээ Монголын парламент ОУПХ-ны гишүүн бөгөөд Удирдах зөвлөлөөр баталсан хүний эрхийн шийдвэрүүд нь тус холбооны гишүүн парламентуудын хамтын байр суурийг илэрхийлдэг. Тиймээс ОУПХ Монголын парламентаас мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг бус, парламентын хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг удаа дараа хүссэн байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй, бүрэн явагдаж байгаа эсэхийг хянах, холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл шаардах, хэрэгтэй холбоотой баримтын хүртээмж, ил тод байдлыг хангахад хяналт тавих, парламентын тусгай хяналтын механизмыг ажиллуулах зэрэг асуудал багтаж байна. 2024 оны шийдвэрт энэ үүргийг бүр тодорхой хэлбэрээр сануулсан бөгөөд 2026 оны шийдвэрт байгуулагдсан ажлын хэсгүүдийн хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг дахин хүсчээ.С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг Монголын улс төр, хууль зүйн түүхэнд олон үйл явдлыг дамжин өнөөг хүрэв.1998 онд хүн амины хэрэг гарсан. 2000 онд ОУПХ асуудлыг хянан үзэж эхэлсэн. 2015-2017 онд гурван хүнийг баривчилж, ялласан. 2017 онд хэргийн зарим материалыг нууцаас гаргах шийдвэр гарсан. 2019 онд эрүүдэн шүүсэн гэх бичлэг ил болж, УИХ ОУПХ-ны шийдвэрийг судлах Түр хороо байгуулсан. 2021 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. 2024 онд ОУПХ парламентын тусгай хяналтын механизмыг дахин байгуулахыг санал болгосон. Монголын талаас мөн онд хууль хяналтын байгууллагуудын болон парламентын ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлжээ. Харин 2026 оны хоёрдугаар сард ОУПХ уг хэргийн хяналтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 186 (7928)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Аймгууд өвөлд бэлэн үү
Хүүхдийн урьдчилан сэргийлэх,...

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

БАТСАЙХАН 2026-10-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

5 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

5 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

5 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

5 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

18 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах