• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны дэргэд баруун жигүүрээс гарч ирсэн уурхайчидтай уулзсан юм. Тэдний бүх хувцас, нүүр нүд нь нарийн тоосонд будагдан толгойн хэсэг шалбарч, цус гоожсоныг хараад ямар нэгэн дэлбэрэлтэнд өртөж дээ гэсэн бодол надад төрж байлаа. Тэд ярихдаа бэлтгэл малталтын нэвтрэлтийн ПК-3 кобайн дээр задаргаа хийж байтал комбайны орчим гэнэт тэсэрч, хэсэгхэн хугацаанд ухаан алдаад сэргэсэн гэж байлаа. Бид хоёр цааш явж Пк-3 комбайны дэргэд очиход тэдний каск, хувийн гэрэл зад үсэрч, бутарсан сэг байв. Энэ комбайн тэсрэлтийн голомтоос 1000-аад метрийн зайтай байсан юм. Дэлбэрэлт болсон уклоны аманд 500-аад уурхайчид цэвэр агаарт сууж байлаа. Яг энэ үед уурхайн диспитчерээс нуралт үүслээ гэсэн дуудлага авлаа гэсээр аврах албаны байлдагчид уклон уруудан гүйлдэн орж байв. Эндээс бид зөвлөлдөн тэсрэлтийн дараах угаарын хий ихэссэн байхыг үгүйсгэх аргагүй гэж үзээд уурхайчидыг цааш оруулахгүй байх үүргийг Дагвабазарт өгөөд өөрөө утсаар холбоо барихаар явав. Би уурхайн удирдлагууд, диспитчер, гэрлийн тасагтай ярьж өглөөний засварын ээлжнээс буугаагүй хүмүүсийг, бүх хэсэг цехийн засварын ээлжийн ажилчдыг нэг бүрчлэн бүртгэх, тэсрэлт үүссэн байж болзошгүй, хэдэн хүн тэсрэлтэнд өртсөнийг мэдэхгүй байгаа тухайгаа мэдээлчихээд ирэхэд уклон дүүрэн уурхайчид хорт хийнд хордон уснаас гаргаж хаясан загас шиг ам нь ангалзан ухаангүй гулдайн хэвтэж тэднийг сэргээх гэж гар амьсгал хийн ноцолдож буй хүмүүс, уйлаан шавааралдан болж эмх замбараагүй байдал үүссэн байв. Аврах албаны дайчид тэсрэлтийн дараахь голомт руу баггүй орсноос угаарийн хийнд хордож амь тэмцэн авраарай гэж орилж байгааг сонссон уурхайчид тэднийг аврах гэж гүйлдэн орсоор... Орсон уурхайчид хордон унаж тэднийг аврах гэж 80-аад хүн хордож зарим нь амь насаа алдаж байв” гэж Налайхын уурхайн удирдлагад ажиллаж байсан Лувсаншаравын Дамдинсүрэн гуай 1990 онд Налайхын уурхайд болсон дэлбэрэлтийн талаар дурсамждаа бичиж үлдээжээ. Тодруулбал, 1990 оны арванхоёрдугаар сарын өглөөний 9:21 цагт Налайхын уурхайд дэлбэрэлт болж 19 уурхайчин амь насаа алдсан эмгэнэлт осол болсон юм. Энэ нь уурхайн баруун жигүүрийн 541 дүгээр лавны конвейерын шрехт метан хий дэлбэрснээс үүдэлтэй байв. Тухайн үед Улаанбаатар хотоос ЭМЯ, БХЯ-ны тус бүр хоёр баг, эрчимт эмчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, ОХУ-аас уулын цэрэгжүүлсэн аврах ангийн аврах баг ирж ослын голомтод ажиллаж байжээ. Уурхайчдыг аврахаар ослын голомтод орж ажиллах үеэр тэднээс 44 хүн угаарын хийд хордон гэмтэл авсан байдаг.

Ослыг судлах, шалтгааныг тогтоох мэргэжлийн багийн ажлын явц 10 гаруй хоног үргэлжилсний эцэст “Метан хийн дэлбэрэлт нь нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас үүдсэн” хэмээн дүгнэжээ. Уг ослоос дөрөв хоногийн дараа Засгийн газар тогтоол гаргаж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тус бүрт 6000, хордлого, гэмтэлд орсон хүн тус бүрд 2000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх, орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийн хөнгөлөлт эдлүүлэх, эмчлүүлж байгаа хүмүүсийг амралт, рашаан сувилалд нэг удаа улсын зардлаар амруулах, Налайхын уурхайчдыг алдаршуулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг 1991 онд багтаан барих зэрэг шийдвэрийг гаргаж байв.

Ер нь бол, тэртээх 1900-аад онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Хөл Налайхад олдсон чулуун нүүрсийг 1915 оноос гар аргаар олборлож эхэлсэн байдаг. Улмаар, 1922 оноос Налайхын суурингийн суурь тавигдсан. Учир нь тухайн үед анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр байгуулагдсан. Тэнд 1955 оныг хүртэл Улаанбаатар хотын VII хороо, Уурхайчдын хороо, 1962 оноос БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн зэрэглэлтэй хот болж байжээ. Цаашлаад, 1965 оноос Улаанбаатар хотын Налайх район, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дагуу Нийслэлийн Налайх дүүрэг болон зохион байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний ордоо дагаж, суурин-хот-дүүргийн статустай явсаар өдгөө 40 гаруй мянган хүн ам, 69 орчим га нутаг дэвсгэртэй Улаанбаатарын томоохон хийгээд алслагдмал дүүрэг юм.

Налайхын уурхай хаагдсан шалтгааны хоёр янзаар тайлбарлах нь бий. Эхэнд дурдсан 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны эмгэнэлт ослоос болсон гэж үздэг. Мөн 1990-ээд оны үед Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсноор Налайхын уурхай ч олборлолтоо явуулах боломжгүйд хүрсэн гэдэг. Уурхай санхүүгийн хямралд орсноор тухайн үеийн 1700-аад уурхайчны ахуй амьдрал дордож, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа “Уурхай цаашид ажиллах найдваргүй” гэсэн дүгнэлт гарсаар 1995 оны сүүлчээр бүрмөсөн хаасан гэдэг.

Ямартай ч ийм байдлаар өнөөг хүртэл Налайхын уурхай хаагдсаны шалтгаан гэгдэг яригдсаар байгаа 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны ослыг Налайхынхан байтугай Монгол Улс даяараа хараахан мартаагүй л байгаа юм.

Гэтэл өнөөдөр Налайх дүүргийн суурьшлын бүсэд нэр бүхий компаниудын тэсрэх бодисын долоон үйлдвэр, агуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэж агуулах боломжгүй, Багахангай дүүрэг рүү шилжүүлэх шаардлагатай” гэж төр үздэг. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын суурьшлын бүс, дэд бүтэцтэй ойрхон тул ийм өндөр эрсдэлтэй обьектыг байршуулахад иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд хөндөгддөг. Тиймээс, НИТХ-аас “Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэх, хадгалах үйл ажиллагаа явуулах нь хууль тогтоомж болон хот төлөвлөлтийн хувьд боломжгүй бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Тодруулбал, 2015 онд НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түүгээр, тус дүүргийн тэргүүлэх чиглэлд тээвэр, тэсрэх аюултай бодисын агуулах, бөөний худалдаа, хөнгөн хүнсний үйлдвэр, төмрийн үйлдвэрлэл, жижиг оврын онгоцны агаарын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, онц байдлын нөөцийн агуулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлсон байдаг. Харин Налайх дүүргийг цаашид аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын технологийн парк чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх бодисын үйлдвэрийг өөр байршилд гаргах шаардлага тулгарсан байдаг. Гэвч дийлдэлгүй өнөөг хүртэл эзэмшил газраа тэлж, үйлдвэрлэлээ өргөтгөсөөр байгаа юм. Гэтэл ийн Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Улаанбаатар хотоос зайдуу, хүн ам цөөн Багахангай төвлөрүүлэхээр анхнаас нь төлөвлөсөн байтал Налайх дүүрэгт "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ-ыг байгуулагдах явцад тус бүсэд “Мера” ХХК тэргүүтэй тэсрэх бодисын чиглэлийн дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь хот төлөвлөлтийн болон аюулгүйн бүсийн стандартын хувьд зөрчил үүсгэсэн. Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагууд энэ талаар байнга хөөцөлдөж, энэ оны хоёрдугаар сарын 6-нд л гэхэд АҮЭБЯ-ны дэд сайд Б.Энхтүвшинтэй уулзаж “Тэсрэх бодисын үйлдвэртэй холбоотой аюулгүйн бүсийн асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, шийдвэрлэнэ” гэдэг амлалт аваад салж байв. Хоёрдугаарт, Монгол Улсын Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар ийм обьектууд нь заавал стандартын дагуу тогтоосон аюулгүйн бүстэй байх ёстой. Мөн аюулгүйн бүс дотор иргэдийн суурьшлын бүс, бусад үйлдвэр үйлчилгээ байрлах нь хуулиар хориглогддог. Хэрэв Налайх шиг хүн ам, барилгажилт нэмэгдэж буй дүүрэгт ийм үйлдвэр байгуулбал гэнэтийн осол, дэлбэрэлт болоход учрах хохирол нь асар өндөр болно. Гуравдугаарт, тэсрэх бодисыг үйлдвэрээс уурхайнууд руу тээвэрлэхэд Налайхын замаар буюу хотын бүсээр дамжин өнгөрөх эрсдэл нэмэгдэнэ. Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмын дагуу маш нарийн маршрутаар, цагдаагийн зөвшөөрөлтэй тээвэрлэдэг ч хүн ам ихтэй бүсэд эрсдэл үргэлж өндөр байдаг. Монголчуудын мартаж болохгүй бас нэг том осол нь 2024 оны нэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын төв, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь Дүнжингаравын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч хүний амь нас хохирч, ойр орчмын барилга, орон сууц сүйдсэн эмгэнэлтэй осол гарсан. Шөнийн 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах зургаан анги, Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь, ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амь эрсэдсэн. Жирийн иргэд амь насаа алдсан. Мөн “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын 207 дугаар орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Энэ хэргийн шүүх хурал саяхан болсон. Ерөөс, энэ нь Аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах шаардлага, Монгол Улсын стандарт MNS 4978: 2017-ыг зөрчсөнтэй шууд холбоотой болж таарсан. Эдгээр шалтгааны улмаас Налайх дүүрэгт тэсрэх бодисын үйлдвэр, агуулахыг үргэлжлүүлэн байршуулж ажиллуулах нь эрсдэлтэй. Хот төлөвлөлтийн бодлогын хувьд Багахангай дүүрэг рүү шилжүүлэх, хотоос алслах чиглэлийг баримталдаг тул ийм төсөл хэрэгжих хууль эрх зүйн зөрчилд хүргэж, иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь зүй ёсны хэрэг юм.

Нөгөө талаас, “Хуулийн зөрчил, иргэдийн эсэргүүцлийг давсан аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын алдаа гаргаж, тэсрэх бодисын үйлдвэр, агуулахыг хамарсан дэлбэрэлт болбол юу болох вэ” гэдэг ноцтой асуулт бас тавигдана. Хэрэв тэгвэл Налайхад 36 жилийн өмнөхөөс ч илүү гамшиг учруулах дэлбэрэлт давтагдаж магадгүй юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт уул уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэдэг “Мера” ХХК нь 2006 онд Налайх дүүрэгт анхны энгийн тэсрэх бодисын үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан. Түүнээс гадна тус байршилд тэсрэх материалын томоохон агуулах, үйлдвэрийн баазууд нь үйл ажиллагаа явуулдаг. Налайхад байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрүүд нь хоногт 25 тн-оос эхлэн задгай эмульсийн чиглэлээр хоногт 120 тн хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн өндөр хүчин чадалтай механизм, бүрэн автомат удирдлагын системээр тоноглогдсон байдаг. Харин “Бласт" ХХК нь Монгол Улсын анхны савалгаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 2008 онд Налайхад байгуулсан. Тус үйлдвэр нь жилд дунджаар савалгаат эмульсийн тэсрэх бодис 7,000 тн, энгийн тэсрэх бодис 5,000 тн, чичирхийллийн тэсрэх бодис 1,000 тн, агуулахын багтаамж нь 240 тонн тэсрэх материалын багтаамжтай юм байна. Энэ үүднээсээ, 240 тн тэсрэх бодис нэгэн зэрэг дэлбэрвэл маш том хэмжээний сүйрэл дагуулах масс сүйрлийн аюул нүүрлэнэ. Энэ нь бага хэмжээний тактикийн цөмийн бөмбөгийн дэлбэрэлт буюу 0.24 килотоннтой дүйцэхүйц хүчтэй, ойр орчмын бүх зүйлийг газрын гадаргуутай тэгшлэх хэмжээний гамшиг учруулах юм байна. Налайхаас 36 км-ийн зайтай Улаанбаатарт ч нөлөөлнө гэсэн үг. Жишээлэхэд, 2020 онд Бейрутын боомтод болсон дэлбэрэлт нь ойролцоогоор 500-1100 тонн TNT-тэй тэнцэх хүчтэй байсан. Түүнээс болоод хотын талыг сүйтгэж, 200 гаруй хүний аминд хүрч, 300,000 хүнийг орох оронгүй болгож байв. Тэгэхээр 240 тн гэдэг нь үүний бараг тал хувьтай тэнцэх асар их хүч юм байна. Энэ бол мууг ёрлосон хэрэг биш бөгөөд зайлшгүй сэрэмжлэх аюул юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв
Хөлбөмбөгийн цэнгэлдэх...

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Баяр 2026-10-05

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

17 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

37 минутын өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

39 минутын өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

41 минутын өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

43 минутын өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

44 минутын өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

46 минутын өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

46 минутын өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

49 минутын өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

50 минутын өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

51 минутын өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

53 минутын өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

55 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах