• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байдал, гэр бүлийн бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Тэднээс онцлон хүргэж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр: Айл бүрийн гадаа хүн зогсоож чадахгүй, иргэд өөрсдөө анхаарал болгоомжоо нэмэгдүүлээрэй

-Есдүгээр сарын 23-нд хүрэн баавгай хот, суурин газрын бүсэд ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн явцын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Одоогийн байдлаар есөн баавгайг устгалд оруулсан бөгөөд нийт 557 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Амьтны тухай хууль, Хилийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аюулт нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалахтай холбоотой зохицуулалтуудын хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Үүний хүрээнд үйл ажиллагаа явуулах газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх талаар шийдвэр гарсан. Бид айл бүрийн гадаа цагдаа, онцгой байдлын алба хаагч, байгаль орчны байцаагч байлгаж, хяналт тавих боломжгүй. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Аргагүй хамгаалалтаас бусад тохиолдолд хориотой ан агнах юм бол Эрүүгийн хууль хатуу үйлчилнэ шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна.

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй, хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр олон нийтэд санаатай худал мэдээлэл тарааж байна

-Хэвлэлийн хорт хавдар гэж болохуйц, микрофон барьж шантааж хийдэг хууль бус үйлдэл нэг өдөр гарч ирээгүй, нэг сарын дотор бий болоогүй удаан үргэлжилж буй энэ асуудалтай ЕТГ эвлэрэхгүй. Ерөнхийлөгчийг нууц хөрөнгөтэй мэт мэдээллийг цахим орчинд явуулж байна. Энэ бол өнгөрсөн онд мөн гарч, хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон асуудал. Эхний асуудал Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд буюу Бага тэнгэрийн хаусууд гэх бичлэг. Энэ бол хувь хүний өмч хөрөнгө. Хувь хүний өмч хөрөнгө учраас иргэн тэр хүнийх гэж зарлах нь хууль зөрчинө. Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй, мөн Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүмүүстэй ч хамааралгүй хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр олон нийтэд санаатай, санамсаргүйгээр мушгин гуйвуулж байна.  Та бүхэн санаж байвал 2025 оны есдүгээр сард эдгээр бичлэг гарч, олон нийтэд төөрөгдөл үүсгэхэд хууль, хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг тогтоосон. 3-4 хүн нэр холбогддог. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэсэн хүнийг орон байраар хангасан, харилцаа холбоо зэргийг хууль хяналтын байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоосон.Ерөнхийлөгчийн нэр төрд халдана гэдэг нь Монгол Улсын нэр төртэй холбогддог.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад аль болох богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна

-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулаад зарлахаар бэлтгэл ажил хангагдсан.

Төрийн өмчит Тавантолгой компани энэ дулааны цахилгаан станцын 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулна. Үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Бариад, ашиглаад, буцаагаад улсад 100 хувь шилжүүлэх нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалтыг зарлана. Засгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн 600 мВт, Баянгийн 660 мВт, Шивээ-Овоон 660 мВт-ын цахилгаан станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар дэмжигдсэн. Энэ төслүүд хэрэгжихэд 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний бие даасан байдлаа бүрэн хангах боломж бүрдэнэ.

Нийт 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад аль болох богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Төсвийн мөнгөөр тансаглаж, хэлсэн үгэндээ хүрээгүй Шадар сайд хариуцлага хүлээж, огцрох ёстой

-Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээний төсөвт нийт 8.4 тэрбум төгрөг тусгагдсан. Үүнээс цалин хөлс, нэмэгдэл урамшуулал 31.2 хувь, байрны түрээсийн зардал 109.4 хувь, гадаад томилолтын зардал 718.1 хувь, мэргэжлийн үйлчилгээний төлбөр 1621.1 хувь, мэдээлэл, сурталчилгааны зардал 543 хувиар тус тус нэмэгдсэн байна. Монгол Улс хоёр Гадаад хэргийн сайдтай болчихсон юм уу гэдэг нөхцөл байдал үүсэж байна. Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой атал Гадаад харилцааны яамны чиг үүргийг Шадар сайд хөндлөнгөөс давхардуулан хэрэгжүүлж болохгүй.Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах нэрийдлээр ажиллаж байгаа гэх боловч сүүлийн хоёр жилд орж ирсэн хөрөнгө оруулалтын бодит үр өгөөж эдийн засагт хаана байгаа нь тодорхойгүй байна. Бид бодит үр дүнг шаардаж байна.

Шадар сайд Т.Доржханд: Гадаад томилолтын зардал 700 хувиар өссөн зүйл байхгүй

-Гадаад томилолтын зардал 700 хувиар өссөн зүйл байхгүй. Шинэ гишүүд юмаа сайн уншиж, ойлго.Шадар сайдад хамаатай гурван агентлаг бий. Тэр бүх зардлаар намайг зугаалсан мэт ярьж байна. Энэ тал дээр тайлбар өгье.Гадаадын хөрөнгө оруулалт хариуцдаг хүний гадаад томилолтын зардал 700 хувиар өссөн гэх мэдээлэл тараад байна. Энэ бол Т.Доржханд гэдэг хүний зардал биш юм.Монгол Улсыг сурталчилан таниулах зорилготой, хөрөнгө оруулалт татах зорилгоор зардал гэж маш бага зардал байгаа. Энэ бол жилдээ 6-7 үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүгээрээ гадны хөрөнгө оруулагчдыг татах үүрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Багахангай-Хөшигийн...
“Шүүх банк болон банк бус...

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

БАТСАЙХАН 2026-10-12

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах