• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсны захидал ирүүлжээ. Уг захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр Оюутолгой ХХК-ийн 2027 оны ногдол ашиг хуваарилалтын асуудлаар санал солилцсон талаар дурдсан байна.

Тодруулбал, талууд 2027 онд Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар ярилцжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2027 онд Оюутолгой ХХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус компани уг төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү гурван их наяд төгрөг нь Оюутолгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс гадна төвлөрүүлэх нэмэлт дүн гэдгийг албан бичигт онцолжээ. Мөн Оюутолгой ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай нягт хамтран ажиллаж, дээрх боломжийг бодит үр дүн болгоход итгэлтэй байгаагаа захидалдаа дурдсан байна. Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр “Сүүлийн үед Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төрийн намууд, улс төрчдийн зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж ирсэн. Тухайлбал, Засгийн газар Рио Тинто групптэй ногдол ашгийн асуудлаар амаар тохиролцсон, харин үүнийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг байхгүй гэх шүүмжлэл гарсан. Мөн Оюутолгойн ногдол ашгийг Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээртэй холбон, цаана нь далд агуулга бий гэх тайлбар ч хийж байсан.

Тэгвэл энэ асуудлаар Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс албан ёсны захидал ирүүллээ. Уг захидлаар 2027 онд Оюутолгой ХХК-аас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх асуудлыг баталгаажуулсан бөгөөд уг мөнгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн энэ ногдол ашиг нь Оюутолгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс тусдаа нэмэлт төлбөр болохыг албан бичигт тодорхой дурдсан.Оюутолгойтой байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа.

Энэ хүрээнд "Эрдэнэс Оюутолгой" ХХК албан ёсны гарын үсгээ зурсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирал Монголд ирсэн үеэр ирэх онд ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх асуудлыг мөн албажуулсан. Ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авах ажлыг ч эхлүүлсэн. Наймдугаар сарын 31-нээс олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үү, эсвэл эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах уу гэдэг асуудлаар E-Mongolia платформоор санал асуулга явуулсан.

Түүнчлэн иргэд өөрсдийн санаачилгаар D-Parliament цахим платформоор дамжуулан санал өгсөн. Эдгээр санал асуулга, хэлэлцүүлгээр нийтдээ 100 мянга гаруй санал ирсэн. Мэндсайхан сайдын хэлэлцээрийн ажлын үр дүнд өнөөдөр Оюутолгой болон Рио Тинто группийн талаас албан ёсны байр сууриа илэрхийлсэн захидлыг ирүүллээ. Монгол дахь Оюутолгой компанийн захирал энэхүү албан ёсны байр суурийг илэрхийлсэн.

Мэдээж хөрөнгө оруулагч талын нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд ТУЗ болон Зэсийн группээсээ зөвшөөрөл авсны үндсэн дээр бидэнд ирүүлсэн гэсэн үг. Одоо бид ногдол ашгийг ямар хуваарийн дагуу авах вэ гэдгээ эцэслэн шийдвэрлэнэ. Энэ талаар Сангийн сайд та бүхэнд эргэж мэдээлэл өгнө. Энэ захидлын гол агуулга нь хэд хэдэн зүйлд оршиж байна.

Нэгдүгээрт, улс төрчид ногдол ашгаа авах уу, үгүй юу гэсэн янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Тэгвэл Оюутолгой компаниас 2027 оны төсөвт гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийллээ.

Хоёрдугаарт, 2027 онд төсөвлөсөн гурван их наяд төгрөг нь Оюутолгой компанийн улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж, төлбөрөөс гадна төлөх нэмэлт дүн гэдгийг тодорхой болгосон.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компанид олгосон эрхийн хүрээнд ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийг 2027 онд гурван үе шаттайгаар төвлөрүүлэх байр сууриа хөрөнгө оруулагч тал албан ёсоор илэрхийллээ.Түүнчлэн Оюутолгой компанийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж ажиллахаа мэдэгдсэн. Ингэснээр Оюутолгой компанийн байр суурь албажиж байна гэсэн үг.Харин одоо бид хэлэлцээрийн явцад ногдол ашиг хэзээ, ямар хугацаанд орж ирэхийг эцэслэн шийдвэрлэнэ.Иргэдийн саналууд ч бидэнд байна. Төрийн тэргүүн мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Бид иргэдээс ирүүлсэн эдгээр саналыг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, 100 мянга гаруй саналыг хүлээн авна. Үүний дараа улс төрийн шийдвэр гаргаж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Харин Засгийн газар гарсан шийдвэр, батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэлээ.

Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газраас Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр 3 ажлын хэсэг гаргасан. Менежментийн гэрээ, зээлийн хүүг бууруулах ажлын хэсгүүдийн хэлэлцээрийн үр дүн гарч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Миний бие ногдол ашиг авах ажлын хэсгийг ахалж байгаа. Өнгөрөгч есдүгээр сард “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт  Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ногдол ашиг өгөхөө бататган хэлсэн. Тэгвэл өнөөдөр “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас захидал ирлээ.

Захидлыг товчилвол, гэрээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа талархаж байна. Ногдол ашиг өгөх асуудлаар хоёр тал харилцан ойлголцсон. 2027 онд өгөх ногдол ашиг нь татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн гэдгийг бататгажээ. Төлөвлөгөө гаргаад гурван шаттай төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж, удахгүй ажлын хэсэгт төлөвлөгөөгөө ирүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (7956)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Хүннү эйр – Монгол Улсыг...
Их Засаг ба Хууль засаглахуй:...

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

БАТСАЙХАН 5 цагийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

5 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

5 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

5 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

5 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

5 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

5 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

18 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах