• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь

Ийм дүгнэлтийг би гаргасангүй. Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул уурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид, эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш суларна гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол Улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ хүргүүлсэн ч, энэ хоёр шийдвэр эдийн засгийг хөл дээр нь босгож, сэхээнээс гаргана гэсэн найдвар биш юм. Бодлогын хүү нэмэгдлээ гээд аж ахуйн нэгжүүд дампуурлаас гарах бус харин ч өндийж байсан тэднийг бүр мөсөн хэвтүүлэх шийдвэр болсныг МҮХАҮТ-аас саяхан мэдэгдсэн билээ. Эдийн засгийн дампуурлыг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, ирэх оны төсөвт баахан халамжийн бодлого хэрэгжүүлэхээр тусгасан Засгийн газар ч аль учраа олохгүй сандарч эхэллээ.

Эдийн засаг ирэх онд өөдлөхгүй нь гэх дүгнэлтийг олон янзаар тайлбарлаж болно. Хамгийн нэгдүгээрт, бид ирэх оны төсвөө хэрхэн баталсан бэ гэдэг асуудал. Төв банкны оруулж ирсэн Мөнгөний бодлоготойгоо төсөв нь уялдаж чадсан эсэх, өмнөх Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэрэгжүүлж байсан “Шинэ тэнцвэр” буюу төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг 2017 оны төсөвтэй хэрхэн уялдуулж өгсөн бэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. Харамсалтай нь 2017 оны төсөв хүсэн хүлээж байсан шиг алдагдалгүй, орлого зарлагаа зөв тооцоолсон, төсвийн үрэлгэн зардлыг хумисан төсөв байж чадаагүй.

Зөвхөн халамжийн бодлогод л 500 тэрбумыг зарцуулахаар оруулж ирсэн атлаа эх үүсвэрээ хэрхэн олохыг төсөвт тусгасангүй. Тиймдээ ч ирэх онд ихэнх халамжийн бодлого нь хэрэгжихгүй гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн билээ. Ажилгүйдлийн төвшинг бууруулах гэхээс илүү аж ахуйн нэгжийг торгох төсөв бүрдүүлэх заалт тусгаж, улсын төсөвт хамгийн их татаас, татвар төлдөг хүнс, хөдөө аж ахуйн салбараа бор зүрхээрээ зүтгэ хэмээн зөнгөөр нь орхив.

Жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл зэрэг 2012 онд босгосон Чингис бондын санхүүлжилтээр хөл дээрээ зогсч эхэлж байсан салбаруудыг ор тас мартаж, өөрсдийнхөө эргэн төлөлтөөс санхүүж хэмээн “нясалж” орхисноор ирэх онд бид хаанаас мөнгө босгож, хэрхэн амьдрах вэ гэсэн асуулт хариулт хүлээсэн хэвээр байгаа юм. Ажилгүйдэл ч ирэх онд эрчээ авах нь тодорхой болж байна. Албан байгууллагууд ажилчдаа цомхотгох давалгааг Төрийн банк эхлүүлж, 230 гаруй ажилчдаа цомхотголд оруулахаар болсон гэх  мэдээлэл явж байна. Цомхотгол цаашдаа ч эрчимтэй өрнөнө. Монгол Улс ирэх онд хаанаас, хэрхэн мөнгө олох нь тодорхой бус байгаа ийм нөхцөлд тэсч үлдэх газар тун ч цөөхөн байх биз.

Далай ламын айлчлал ам.долларын ханшид нөлөөлөв үү

Хоёрдугаар том шалтгаан бол яах аргагүй энэ юм. Бурхан шашинтны тэргүүний айлчлал ямар утгаараа ам.доллартай уялдаж орхисныг гайхаж асуух хүн олон байгаа. Тэгвэл энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас зээлэхээр тохирсон дөрвөн тэрбум ам.долларын зээлийн яриа хэлцэл цуцлагдлаа. Төрийн олон айлчлалууд тодорхойгүй байдалд орсон. УИХ-ын даргын ах дүүгийндээ очиж байгаа аятай албан нэртэй албан бусаар хийсэн долоо хоногийн айлчлалын дүнд бид урд хөршөөсөө дөрвөн тэрбум ам.доллар зээлэх тохироонд хүрээд байсан юм билээ. Гэвч өмнөд хөршийнхөө хамгийн дургүй зочдынх нь нэгийг урьснаар тэднийг гомдоож орхижээ. Далай ламыг хэн урьсан талаар улс төрийн хүрээнд ч маргаан гараад амжлаа.

Төрийн тэргүүн урьснаар биднийг, Монголын эдийн засгийг хорлолоо гэх мэдэгдлийг Ардын намын нөлөө бүхий улстөрчид хэлж байгаа бол, харин эсрэгээрээ виз өгөх эрх мэдэл нь хэний Засгийн газарт байгаа вэ гэдэг асуудал ч хөндөгдөж буй гэх. Юутай ч Монголын эдийн засагт ирэх оныг давах, цалингаа тавих, халамжаа өгөх амь тариа болоод байсан дөрвөн тэрбум ам.доллар салхинд хийсч орхилоо. Ингэснээр ам.долларын ханш дахиад л савалгаатай байдалд орох нь. Олон улсын валютын сангийнхан “Стэнд бай” хөтөлбөрт орох саналыг хүлээж авах эсэхээс ихээхэн зүйл хамаарах нөхцөл байдал үүсчихлээ.

Зарим эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар “Стэнд бай” хөтөлбөрт орох асуудлыг түр хойшлуулж, тун ч өргөн хүрээний хөтөлбөр эхлүүлэхээр Төв банк бэлтгэж буй гэх яриа гарчээ. Валют зээлэх эсэхээс үл хамаарч ирэх оны эдийн засаг туйлын хүнд, хэцүү замаар урагшлах нь тодорхой байна. Төв банкны валютын нөөц хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум байгаа юм. 2016 оныг дуустал энэ нөөц амь тариа болж, ханшаа хөөрөгдчихөлгүй дарж байхад хангалттай хүрэлцэх ч, он гарсны дараа хэрхэх вэ гэдэг асуулт зүй ёсоор яригдана. 2017 онд бид Чингис бондын эхний эргэн төлөлтийг хийх учиртай.

Монгол Улсын зээлжих зэрэглэл “С” үнэлгээ рүү орж, олон улсын хөрөнгийн биржид бондын хувьцаа уналттай байгааг нуух аргагүй болсон. Эргэн төлөлтийн  мөнгийг хаанаас олох нь өнөөдрийг хүртэл тодорхой бус явж буй. Эрдэнэт, Хөгжлийн банк зэрэг гайгүй гэсэн аж ахуйн нэгж, төрийн өмчит компаниуд бүгд өрийн сүлжээнд баригдаж, хэдэн тэрбумаар тоологдох их өрийн асуудал улстөрчдийн талцаж хэрэлдэх сэдэв болоод байна. Хувьчлалтай холбоотой төгрөгийн ханш унасан гэдгийг ч эдийн засагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрчихсөн. Авлигатай тэмцэх газарт ар араасаа дуудагдаж байгаа тэднээс ихийг хүлээх шаардлагагүй юм.

Монголын нүүрс хэзээ үнэд орох вэ

Энэ мэтээр монголын эдийн засагт гялтайх сайхан мэдээ ширхэг ч алга. Тавантолгойн баруун, зүүн цанхи хоёр зэрэг ажиллаж эхэлсэн сайхан мэдээ дуулдсан ч тонн нүүрсээ нэг кг байцаанаас ч хямдхан хилээр гаргасан хэвээр байна, бид. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 100 ам.долларт хүрчихээд байхад, манайх хамгийн хямдаар, дөнгөн данган 50 ам.доллар хүргэж байгааг сайн мэдээ гэж хэлэхгүй болов уу.

Чалькод төлөх өрийг сар шинийн өмнөхөн дуусгана гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн ч баталгаатай хугацаа биш. Тиймдээ ч өдөрт хэдэн зуун тонноор нь нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү өрөндөө зөөсөн хэвээр ирэх оныг дуусгаж ч магадгүй. Төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэх учиртай Монголын нүүрс хэзээ үнэд орохыг тааж мэдэх арга одоогоор алга. Монголын эдийн засагт жин дарах найман хувийн хүүтэй ипотекийн зээлд ирэх онд мөнгө төсөвлөөгүй. Өөрөөр хэлбэл, банкууд өмнөх онуудад өгсөн зээлийнхээ эргэн төлөлтөөс буцааж зээл олгох учиртай.

Гэвч, ипотекийн найман хувийн зээл хэвийн үргэлжлэх эсэхийг хэлэхэд эрт байгаа юм. Банкууд эргэн төлөлт хэвийн байгаа ч өнөөдрийн байдлаар арилжааны банкууд зээл олгохгүй хэвээр байгаа аж. Төрийн банк ипотекийн зээлийг үргэлжлүүлж, сард 100 өрхөд зээл олгож байсан ч мөн л тодорхойгүй хугацаагаар зогсоосон сурагтай.  Ханшийн өсөлтийг хянаж, төгрөгийн сулралын эсрэг тууштай тэмцэх учиртай Төв банкны Ерөнхийлөгч нь хаана юу хийж явааг мэдэх юм алга.

Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, цалин пүнлүүгээ асуудалгүй тавихад анхаарах учиртай Сангийн сайд маань валютын ханш дээш доош болохыг анхааралтай ажиглаж суусаар гурван сарыг үдлээ. Засгийн газартай энэ тухай яриад ч хэрэггүй. Цас мөсөө хэнээр цэвэрлүүлэх тухай “жижиг” асуудалтай зууралдаж суугаа Ерөнхий сайдаас ханшийн өсөлт, эдийн засгийн нарийн зүйлийг асууж шалгаах нь цаг гарзадсан хэрэг болно. УИХ ч ялгаагүй. Өмнөх Засгийн газар өр тавьснаас болж бид ийм байдалд орлоо хэмээн өмнөхөө зүхэж занасаар эхний 100 хоногоо өнгөрүүллээ.

Цаашид Монголын эдийн засгийг аврах дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, энэ хэвээр зээлд найдаж, хойдох, урдах руугаа буруугаа чихсээр суувал ам.долларын ханш 5000 төгрөгтэй тэнцэх нь цаг хугацааны л асуудал болоод байгааг сануулах нь илүүц биз. Жилийн жилд яригдаж байгаа уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа хэрхэн аврах вэ, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа. Том төсөл хөтөлбөрүүд хэзээ хөдөлж, тэрбум тэрбумаар зээл тавихаа болих вэ, Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарын сайдууд аа.

Ханш хэрхэн өсөх нь маньд хамаагүй хэмээн буруу шийдвэрээс зугтаж, бүгэж суусаар байх уу, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө. Эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа бурууг бид хэнээс эрэх вэ. Хувь хувьсгалын байгууллага хаалга барьж дампуурч л байг уу. Өмнөх Засгийн газрын буруу шийдвэр өмнөхтэйгээ л үлдэнэ. Одоогийн цаг хугацаа одоогоороо л байх учиртай. Тиймээс бусдаас бурууг эрж суухын оронд бодлогын дорвитой шийдвэр гаргаач гэж ард түмэн хүсч байна. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь өгөх сонголт бас байдгийг сануулъя. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Ядуурлыг бууруулах төсөл буюу...
Салбартаа гологдохгүй сайд

Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь

Өнөртогтох 2016-12-01

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

12 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

13 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

13 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах