• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Салбартаа гологдохгүй сайд

“Монголын мэдээ” сонин “Мэргэжлийн” Засгийн газрын сайдуудыг “Хэн нь, хэн бэ” булангаараа онцолж байгаа билээ. Энэ удаад Хууль зүй,  Дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг онцолж байна.
Хуульч, туршлагатай сайд

МАН  мэргэжлийн  Засгийн   газар байгуулна гэж сонгуулийн өмнө амласан. Гэвч ялсныхаа дараа хэлсэн ярьсан, амласнаа мартаад мэргэжлийн бус Засгийн газар байгуулчихсан. Энэ засгийн газар 10 гаруй яамтай, тэр тооны сайдтай. Тэгвэл 10 гаруй сайдын дундаас салбартаа гологдохооргүй хэмжээний чадвартай, туршлагатай нь С.Бямбацогт.  Ерөөс Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, гишүүн асан Х.Тэмүүжин, АН-ын томоохон лидерүүдийн нэг Д.Дорлигжав гээд шилдэг улстөрчид ажиллаж байсан. Үнэхээр хууль гэдгийн мөн чанарыг мэддэг, чадварлаг улстөрчид энэ салбарт ажиллаж байсан учраас тэдний халааг авч, тамгийг гардах хүн нь жулдахааргүй байх ёстой байлаа.

Харин МАН энэ салбарт С.Бямбацогт гишүүнийг томилсон нь нүдээ олсон хэрэг байсан.  Тэрбээр  1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан. Чамлахааргүй өндөр боловсролтой нэгэн. Мөн хуульч мэргэжлээр ч суралцаж, төгссөн. Дээрээс нь 2008, 2012, 2016 онд гурав дараалж УИХ-д сонгогдсон, туршлагатай гишүүн юм. Энэ хугацаанд С.Бямбацогт гишүүн МАН-ын лидер болж, олон хариуцлагатай албыг хашиж явсан. Ямар ч байсан түүнийг Хууль зүйн сайд боллоо гэхэд голсон хүн цөөхөн байсан болов уу.  

Хамгийн сайн ажиллаж байгаа сайд

Хууль зүй, Дотоод хэргийн яам гэдэг утгаараа хууль боловсруулах чиглэлд бусад яамдаас илүү ажиллах ёстой байх. Тиймдээ ч Хууль зүйн яам шинэ сайдтай болсноос хойш өнөөдрийг хүртэл чухал шаардлагатай хуулийн төслийг цөөнгүй хэдийг боловсруулж, УИХ, байнгын хороогоор хэлэлцүүлж байна.  Тухайлбал, Төрийн албан хаагчийг оффшор бүсэд банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Одоогоор байнгын хороогоор анхны хэлэлцүүлгээ хийгээд байна. Яахав, эхний удаад хэлэлцээд нэмэх шаардлагатай зүйлс байгаа учраас буцаачихсан байгаа. Улам сайжруулаад оруулж ирэх байх.

Хуулийн төсөлд хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг бүх албан тушаалтан гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Манай улсад нэн чухал шаардлагатай байгаа хууль. Гагцхүү бусад гишүүдийн хэлээд байгаа алдаа мадгыг засаад баталчих л хэрэгтэй байн. Мөн  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж,  хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна.

Хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан эрх зүйн орчин бүрдэх юм.  Хэдийгээр өмнө нь батлагдсан багц хуулийг буцааж татсан асуудлын бай болсон ч Хууль зүйн яам энэ хуулийг илүү сайжруулж, тодорхойгүй бүдэг байсан заалтуудыг тодруулж оруулж ирж байгаа. Одоогоор хамгийн их анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл болчихоод байна. 

Түүнээс гадна Цагдаагийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав. Хуулийн  төсөлд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн албан хаагчийг үр бүтээлтэй тогтвор суурьшилтай  ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх эрх зүйн орчныг бий болгох өөрчлөлтийг тусгаад байна.

Гэх мэтээр 5-6 чухал шаардлагатай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Энэ бол салбарын сайд сайн ажиллаж байгаагийн жишээ. Ерөөс өнгөрсөн хугацаанд 10 гаруй сайдын хэн нь салбартаа илүү сайн ажиллаж байна вэ гэвэл С.Бямбацогт тэргүүтэй цөөхөн хэдэн хүнийг л нэрлэж болох байх.

100 хоногт хамгийн үр бүтээлтэй ажилласан

Засгийн газар 100 хоногийн ажлаа дүгнэж, салбар яамдууд ч хийсэн бүхнээ тайлагнасан. Ихэнх яамдын тайланд удахгүй шийдэх гэж, шийдвэрлэхээр зорьж байгаа гэсэн ажлын жагсаалт багтаж байлаа. Харин Хууль зүйн яамных арай дөнгүүр. Хамгийн чухал ажлуудаас нь дурьдахад л мэдэгдэнэ. Тухайлбал,  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, санал дүгнэлт гаргасан.

Энэ ажлын  хүрээнд   БНХАУ, БНСУ, ОХУ, Канад улсын ЭСЯ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч цаашид холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болсон юм. Мөн хилийн хориг тавигдсан дотоод, гадаадын 6000 орчим иргэний асуудлыг судалж  үзээд холбогдох эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 298 иргэн, гадаадын 21 нийтдээ 319 иргэнд хориг тавьсан асуудлыг цуцалсан.

Түүнээс гадна хуулиас давсан 100 гаруй дүрэм журам, тушаал шийдвэрийг цуцалсан.  Дээрээс нь Архивын Ерөнхий газар иргэдэд архивын лавлагаа, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх 1800-1205 дугаартай утсыг аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна. 

Иргэд бүх үүрэн телефоны дугаараас энгийн утасны тарифаар буюу нэг минутын 50 төгрөгөөр тус лавлах утсанд холбогдож, сонирхсон асуултдаа хариулт, лавлагаа үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авах боломж бүрдлээ.  “Тусгай дуут болон гэрлэн дохио” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох журам зөрчин замын хөдөлгөөнд оролцсон 183 зөрчлийг илрүүлж, 45 тусгай дуут болон гэрлэн дохио хураан, 78 жолоочийг нийт 4.272.000 төгрөгөөр торгож, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байхыг анхааруулан 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Гэх мэтээр тоочвол 100 хоногт нэгэнт хийгээд, хэрэгжүүлчихсэн ач холбогдолтой ажлууд олныг нэрлэж болно.  Энэ утгаараа ХЗДХ-ийн яам, сайд С.Бямбацогт хамгийн үр бүтээлтэй ажлуудыг хийж, хэрэгжүүлжээ.

Бизнес эрхэлдэг хүн бизнес эрхлэгчдийн зовлонг ойлгоно

Тэрбээр 1998-2000 онд “Ховдын өргөө” компанийн Ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2000-2006 он хүртэл “Нью прогресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, улмаар энэ группийн ТУЗ-ийн даргаар ажилласан. Энэ мэтээр цөөнгүй жил компани удирдаж, ажилласан хүний хувьд бизнесмэнүүдээ яс махаараа мэдэрч, ойлгодог байх.

Тиймдээ ч  Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг судалж санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахад  Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахалсан болов уу гэж санагдаад байгаа юм.   Улмаар  бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй  Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт уулзаж, санал солилцсон. 

Уг уулзалтад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо,  Уул уурхайн үндэсний ассоциаци, Хятадын хөрөнгө оруулагчдын холбоо болон зарим компанийн удирдлагууд оролцсон юм. Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт уулзалтын үеэр  “Төр байгаа бол хууль байх нь зүйн хэрэг. Хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх учиртай.

Хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө төрийн захиргааны байгууллагууд ажилладаг. Ингэж ажиллахдаа ард түмэнд хүнд суртал үзүүлэхгүй, дарамт чирэгдэл үүсгэхгүй байх ёстой. Хэрвээ иргэдэд хүнд суртал гаргасан, дарамт учруулсан бол үүнийг судалж санал дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан. Нэг хууль нөгөөтэйгээ зөрчилддөг хууль, эрхзүйн зөрчлийн тухай цөөнгүй ярилаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан.

Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйн чиглэлд тодорхой асуудлыг шийднэ. Нэг хувийн татвар, жишиг татварын хуулийг батална гэж төлөвлөж байгаа. Нийтэд нь татвар нэмэх асуудал яриагүй гэдгийг ойлгох ёстой. Дотроо ялгаатай зохицуулалт байгаа юм. Тансаг хэрэглээнд татвар нэмэх асуудал ярьж байгааг ялгаж, салгаж ойлгох учиртай” хэмээн хэлсэн байсан. Бизнес эрхлэгчид ч жаргал, зовлонгоо хуваалцаж, санаа бодлоо ч илэрхийлцгээсэн.

Харин өөрөө бизнес хийж байсан, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, хууль журам сайн мэддэг, салбарын сайдаар ажиллаж байгаа хүний хувьд тусгаж аваад, хэрэгжүүлэх, өөрчлөх, шийдэх байх гэж найдаж байна. Бизнес эрхлэгчдийн зовлонг бизнес эрхэлж байсан хүн л ойлгох учиртай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
ХУРААХ
Монголын эдийн засагт мөддөө...
Ж.Батжаргал: Аймгийнхаа...

Салбартаа гологдохгүй сайд

Пунцагболд 2016-12-01

Сэдвүүд : #Хэн нь хэн бэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах