• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь, Баянхонгор аймагт газар хөдлөлт болж, чичирхийлэл нь 20 гаруй удаа давтагдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нутгийн иргэдийг нүүлгэн гилжүүлэх арга хэмжээ авлаа. Мөн АН-ын VI Их хурал есөн жилийн дараа болж, хоёр хоног хаалттай хаалганы цаана хуралдлаа. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл, адууг машинаар хөөж, дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, дуулиан дэг­дээв. Энэ мэтчилэн олон үйл явдал өрнөс­ний зэрэгцээ дээрх асуудлуудтай холбогдуулан хэн, хэн юу хэлснийг өнөөдрийн “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.

М.Өлзийбат: Муу ёрлоод байгаа юм биш, бэлтгэлтэй байх нь чухал

/Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч/

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн уурхайн орчимд газар хөдөллөө. Хүчний хувьд бага. Магнитудаар нь ярих юм бол хамгийн хүчтэй нь 3.6-тай хөдлөлт болсон. Яагаад шуугиан дэгдээв гэхээр газар хөдлөлт уурхайн дор болсон. Ерөнхий газар хөдлөлтийн гүн нь бага байсан гэсэн үг. Магнитудын 1.5-тай газар хөдлөлт гэдэг хүнд мэдэгдэхгүй шахам шүү дээ. Гэтэл уурхайнхан мэдээд байна гэсэн үг. Уурхайнхан ямар тохиолдолд мэдээд байна гэхээр, газар хөдлөлт бага гүнд болж байгаа учраас хүмүүст мэдрэгдээд байгаа хэрэг. Тэнд болж байгаа газар хөдлөлтийн гүнийг маш нарийн тодорхойлох боломж бидэнд одоогоор байхгүй. Хамгийн ойрхон станц нь Тавантолгойгоос 80 км-ын цаана Өмнөговь аймгийн Ханхонгор суманд л байгаа. Ханхонгорт байгаа станцаараа бичээд, гаргаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэлээд хүчин чадалтай хоёр станц бичиж байгаа. Өмнөговь, Дундговьт байгаа хоёр станцид бичигдэж байгаа юм. Яагаад шуугиан тарив гэхээр, газар хөдлөлт бүрийг Цогтцэций суманд амьдарч байгаа иргэд мэдрээд байхгүй юу. Бодоод үз дээ, гэртээ сууж байхад чинь 20 гаруй удаа газар хөдлөлт мэдэгдвэл хэн ч сандарна биз дээ. Үүнээс гадна Улаанбаатар хотод сүүлийн 10-аад жил газар хөдлөлтийн өндөр идэвхжил ажиглагдаад эхэлчихсэн. Энэ бол уул уурхай, хүний үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Цэвэр байгалийн идэвхжил, өөрөөр хэлбэл хагарлууд нь идэвхжээд эхэлчихлээ гэдгийг судалгаагаар гаргаад ирсэн.

Хэрвээ чи газар хөдлөлтийн аюултай бүсэд амьдарч л байгаа бол хэзээ ч газар хөдлөлт болж магадгүй гэж бодож, бэлтгэлтэй л байх ёстой. Энэ талаар л Ерөнхийлөгч яриад байгаа юм. Тухайлбал, Гайтид болсон газар хөдлөлтийг дурьдаж болж байна. Тэр бол Чили, Японд болсон газар хөдлөлтөөс хамаагүй бага, 1000 дахин сул байсан. Гэтэл тэнд 300 мянган хүн үхчихсэн. Яагаад гэвэл, газар хөдлөлт болохыг тоохгүй явсаар байгаад тэр. Харин Чилид түүнээс илүү хүчтэй газар хөдөлж байхад бараг хүний амь үрэгдээгүй. 200 хүн л гэсэн тоо гарсан. Энэ жишээнээс харвал, хэрвээ бид сэргийлж, хамгаалж чадвал хохирол багатай гарч болж байгаа биз дээ. Энд газар хөдлөлт болох магадлал байна гэдгийг судлаачид нь тогтоогоод өгчихнө гэдэг чинь хүн бүр бэлтгэлтэй болохын л эхлэл. Улаанбаатар орчимд байгаа хавтангууд дээр долоон магнитудын хүчтэй газар хөдлөх боломжтой. Түүнээс биш Говь-Алтайд болсон шиг асар хүчтэй газар хөдөлнө гэж би хэлээгүй шүү дээ. Монголд бол тийм хэмжээний газар хөдөлнө гэж хэлснийг эхлээд тодорхой хэлчихье. Гэхдээ долоон магниутад гэдэг чинь Гайтид болсон газар хөдлөлт байхгүй юу. Яагаад Улаанбаатарт газар хөдлөх нь гэж сандралдаад, яаралтай арга хэмжээ авахуулах гээд гүйгээд байна вэ гэхээр манайх Гайти шүү дээ. Байшин, барилга нь ямар ч замбараа байхгүй. Нэг л өдөр гэр рүүгээ орох гэхэд хаалга таглаад элдэв юм барьчихсан байдаг биз дээ, жаахан хэтрүүлэхэд. Ийм байхад гамшиг боллоо гэхэд яаж гал түймэртэй тэмцэх анги, түргэн тусламж очих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, гэр хороолол гэж байна. Зуухандаа галаа түлдэг. Гэтэл газар хөдлөөд, гал гарвал энэ гэр хороололд хэчнээн айл галд автах билээ. Бидний хийх гээд байгаа гол ажил бол ийм аюул Улаанбаатарт байна, үүнийг багасгая л гэж байгаа юм. 100 мянган хүн галд шатаад үхэхээр байсныг 10 мянга болговол маш том амжилт. Тэр үүднээс л ярьж байгаа юм. Түүнээс биш муу ёрлоод байгаа даа ч биш.

Д.Эрдэнэбат: АН нээлттэй нам болох хамгийн анхны алхмаа хийлээ

/АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн/

-АН нээлттэй нам болох хамгийн анхны алхмаа хийж байна. Тухайлбал, намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намынхаа бүтэц зохион байгуулалтаа дахиад шинээр зохион байгуулъя гэж байгаа. Ер нь бол намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцигүй болж байгаагийн хамгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо нь үүснэ. Энэ хүрээнд намыг тогтвортой удирдах боломж нь цааш үүсээд явна. Манай гишүүдийн зарим нь бухимдаж байгааг буруутгахгүй. Бүх юмаа шийдээд гарчихъя гэж боддог, нуулгүй хэлэхэд өдөөдөг хэсэг ч бий. Тэр болгон руу бид алхахгүй. Одоо энэ Их хурлын дараа намын даргын марафон явж дуусаад шинэ намын дарга сонгогдсоны дараа шинэчлэлийнхээ процессыг, үзэл баримтлалынхаа шинэчлэлийг шинэ намын даргын манлайлал дор хийх ёстой. Энэ шинэ намын дарга яаж харагдах вэ гэхээр бүх намынхаа гишүүдийг төлөөлж байгаа болохоос биш аль нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан ийм шинэчлэл рүү авч орж болохгүй юм шүү гэдгийг л өнөөдөр бид хийгээд байгаа юм. Тийм учраас хаа, хаанаа зөв ойлгох ёстой. Мөн нэг хүнийг тойрсон эрх ашгийн нэгдэл битгий байгаасай. Үүн дээр манай намынхан бүгдээрээ санал нэгтэй, маргалдах юм байхгүй байгаа. Цаашдаа энэ нам дотор үзэл бодлынхоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэх, тэрийгээ лоббидох энэ хэмжээний зүйл аль ч намд байдаг, ийм эрүүл байгаасай гэж бодож байна. Тиймээс дүрмийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа нэг алхам нь шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/, дунд шатны намын хороодууд намын даргаас үл хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ҮЗХ хуралдах бүрийд намын дарга ярьдаг байлаа. ҮЗХ нь намын даргыг огцруулах ч эрхтэй, томилох ч эрхтэй. Шинэ дүрмийн өөрчлөлтөөр нийт гишүүдээр сонгогдсон намын даргыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцээд огцруулах тухай ярих эрхгүй болно. Шинээр сонгогдох ҮЗХ бодлогын асуудлаа л ярина. Үүгээрээ том алхам хийж байгаа юм.

Б.Болор: “Эрдэнэт”-ийн шуугиан хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм

/Сангийн сайд асан/

-Эрүүлээр бодоод үзэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг худалдан авах саналаасаа л татгалзсан. Үүнийг би одоо ч зөв шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улс “Эрдэнэт”-ийн 51 хувийг эзэмшдэг. Нэмээд 49 хувийг эзэмшсэнээрээ “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь эзэмших нөхцөл байдал үүснэ. Хэрвээ ингэвэл улстөрчдийн саалийн үнээ л болно гэсэн үг. Сүүлийн 10 гаруй жил саалийн үнээ байсаар ирсэн.

Бүр аль ч нам нь Засаг барьж байсан ийм байсаар ирсэн. Та бүхэн захирлуудыг нь харж байгаа байх. Захирлаар нь үеийн үед дандаа улстөрч очдог. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс улс төрийнхөө хүчний төлөө л ажилладаг. Тэгвэл 49 хувийг Засгийн газар аваагүй гэдэг нь энэ зүйлийг л зогсоох юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ажил доголдоод, асуудал гараад байгаа зүйл байхгүй шүү дээ. Харин ч нөгөө шахаа энэ тэр гэсэн асуудал нь зогсож байгаа байх. Ажил хэрэг нь хэвийн сайн явж байна гэдгийг Ерөнхий сайд очиж танилцаад үзээд ирсэн. Энгийн жишээ хэлэхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай нэлээд өргөн хэмжээний удирдлагын багтай байлаа. Бүр зэсийн үнэ 10 мянга болж байхад зардлаа долоон мянга болгочихсон явж байсан ч үе бий. Улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэр рүүгээ оруулаад, тэр нь ард түмэнд таалагдахгүй байна. Тиймээс ч ард түмний нэр барьж яриад байгаа асуудал үүсээд байна. Ер нь хамгийн хялбараар ярихад ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан л асуудал шүү дээ. Дэлхийн маш том олон улсын компаниуд ТУЗ-ийн дарга дандаа цөөнхөөсөө тавигдаж, хяналтаа тавьдаг тогтолцоо үйлчилдэг. Ер нь төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх шатандаа хянах бүрэн боломжтой. Тухайлбал, татварын шалгалт оруулаад хянаж болно. Дээр нь мэргэжлийн хяналт, орон нутгийн засаг захиргаагаараа дамжуулаад хянах ч боломж бий. Тэгэхээр төрийн хяналтгүй боллоо гэдэг бол зүгээр нэг улс төрийн зүйл яваад байгаа юм. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэж л шийдсэн хэрэг. Би Сангийн сайд хийж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар болж өгвөл хараат бус эсвэл цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллаж байсан. Ингэснээрээ тухайн компаниудыг улс төрийн нөлөөнөөс гаргаж байсан юм.

П.Сэргэлэн: Бичлэгүүдийг шалгаж, үнэн зөвийг нь тогтооно

/ХХААХҮ-ийн сайд/

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Миний бие сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй. Энэ асуудлыг бүрмөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болголоо” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Адуу экспортод гаргах гэж байгаа зарим хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Тиймээс сүүлийн үед үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар адууг амьдаар экспортлохгүй байх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ. Бичигтийн Боомт дээр байгаа 800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдох  байгууллагад үүрэг өгсөн. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх,  зэрэг журмыг баримтална.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ
Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахуун нийлүүлэлтийн байгуулахаар тохиролцлоо
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Ипотекийн зээл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
С.Бямбацогт: Оффшорын хуулийг...
Улстөрчдөө хэмжээгээ мэддэг бай

Хэн, юу хэлэв

Энхцэцэг 2016-12-09

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ
Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахуун нийлүүлэлтийн байгуулахаар тохиролцлоо
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахуун нийлүүлэлтийн байгуулахаар тохиролцлоо

4 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

4 цагийн өмнө өмнө

Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

8 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээл гэж юу вэ?

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

8 цагийн өмнө өмнө

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

8 цагийн өмнө өмнө

“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

8 цагийн өмнө өмнө

Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

8 цагийн өмнө өмнө

2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сард олгоно

8 цагийн өмнө өмнө

Худал мэдээлэл бүхий бичлэгийг түгээсэн зорилгыг тогтоохоор ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Э.Энхбат: Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай

1 өдрийн өмнө өмнө

“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухлыг онцлов

1 өдрийн өмнө өмнө

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

1 өдрийн өмнө өмнө

А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг энэ оны эхний тэмцээн IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар:Усан бассейн бүхий спорт цогцолборыг 3 сургуульд барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

1 өдрийн өмнө өмнө

Хамтран зээлдэгч хасах, нэмэх боломжтой юу

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-ын иргэдтэй хамтарч хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

1 өдрийн өмнө өмнө

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-09 өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2026-01-09 өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2026-01-09 өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2026-01-09 өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

2026-01-09 өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2026-01-09 өмнө

Монгол газрын ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-09 өмнө

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

2026-01-10 өмнө

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

2026-01-11 өмнө

Ипотекийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2026-01-12 өмнө

Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

2026-01-09 өмнө

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026-01-10 өмнө

65 кг-д шинэ аварга төрлөө

2026-01-12 өмнө

МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж “дотоод зодоон”-оо зогсоох уу

2026-01-11 өмнө

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

2026-01-12 өмнө

“Булл Капитал Ай Би Эс ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээгдлээ

2026-01-09 өмнө

Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

2026-01-10 өмнө

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

2026-01-10 өмнө

Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 8 дахь удаагаа түрүүллээ

2026-01-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-01-13 өмнө

Иргээд 0.07 хориглоод Хотын орлогчид 5.4 га-г өгсөн нь зөрчил мөн үү

2026-01-10 өмнө

Х.Нямбаатар: Сургуулийн хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

2026-01-09 өмнө

МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ

2026-01-11 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-01-12 өмнө

ХУД-ийн VIII хороонд шүншиг гэгээн төслийг хэрэгжүүлнэ

2026-01-09 өмнө

“AIC Steppe Arena” АНУ-ын аренад ашиглагддаг шалны технологийг ашиглаж эхэллээ

2026-01-11 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-01-10 өмнө

Т.Даваадалай: СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна

2026-01-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг боллоо

2026-01-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах