• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цэнгүүн хийж мөнгө үрэхээс татгалзаж болдог юм байна

Хоёр он солигдох шинэ жилийн баярыг монголчууд бид цагаан сараасаа ч өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод удаж байна. Энэ жил ч гэсэн их сайхан, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Эдийн засаг хүндхэн байгаа, улс орон хямарсан, өр төлбөрөө төлөх гэж аргаа барж байгаа гээд буй ч баярлах цэнгэхдээ бол гар татахгүй л байгаа, манай дарга нар. Тийм ч баяр, ийм цэнгүүн гээд л хөвөрч, дарга нараа шагнаж, шилдэг гишүүн хүртэл тодруулж ч байх шиг. Яасан сайхан сэтгэл амар баярлаж чаддаг юм. Ёстой л сүх далайтал үхэр амар гэдэг шиг л байна. Гэхдээ олон дарга, гишүүн дотор санаа зовдог, иргэний төлөө сэтгэл зүрхтэй хүмүүс бас байгаа.

Тухайлбал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут  Засаг даргын нэрэмжит “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн байгаа юм.  Нэг орой ууж идээд, согтоод өнгөрөх 20 сая төгрөгөөр ийм буянтай ажил хийж, 10 өрхөд аз жаргал бэлэглэж.  Өнөө “Орос шиг л бай л даа” гэдэг шиг манай дарга нар яагаад Д.Батлут дарга шиг байж болдоггүй юм бэ, энэ чинь. УИХ-ын гишүүдийн шинэ жилийг хийхгүй байж болно, тухайлбал.

Нэг аймгийн Засаг даргын нэрэмжит шинэ жилийг тэмдэглэхгүй байхад 20 сая төгрөгийн зардал хэмнэж болж байна. Тэгвэл УИХ-ын гишүүдийн шинэ жилийг тэмдэглэхгүй өнгөрөөхөд үүнээс 10 дахин их мөнгийг хэмнэж болох байх, хамгийн багаар тооцоход. Тэгвэл тэр хэмжээний мөнгөөр эмнэлэгт өвчиндөө шаналж байгаа үрсээ эдгээхэд зориулж хөрөнгө оруулалт хийсэн ч яах вэ дээ. Өнөөдөр манай улсад юу их байна, асуудал л дүүрчихсэн.

Шийдвэрлэх, шийдэх асуудлаас их юм алга. Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ-ын түшээдэд шинэ жил тэмдэглээд, баярлаж суух зав байгаа бил үү. Юунд ч санаа зовохгүй ууж идэх эрх бий бил үү. Уг нь үгүй. Харин манай дарга нар улс орноо боддоггүй, амин хувийн жаргалаасаа хальж чадахгүй байгаа учраас ингээд л баярлаад сууж байна. Тэгээгүй бол ганц жил нийлж шинэ жилдэхгүй байхад яах вэ дээ.

Тэр дундаа эдийн засгийн хямралтай үед нэг их баярлаад байх эрх байхгүй. Нийслэлийн удирдлагууд ч гэсэн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд байгаа мөртлөө л баяр ёслол, найр наадамд гар татахгүй цацаж байна. Энэ жил “Улаанбаатарын мөнгөн үдэш” гэсэн цэнгүүн хийгээд, төв талбайд тайз засч, баахан дуучин дуулуулсан. Никитон, Камертон талбайд тоглоход тус бүртээ 50 саяыг авсан.

Тэрэнтэй адил хөхөө хөвлийн хүйтэнд дуулах гэж оролдсон хэдэн хамтлаг, дуучид. Хөтөлж байгаа нэртэй хашгичсан нөхөд тодорхой хэмжээнд мөнгө авсан л байж таараа. Дахиад хэдэн зуун саяыг үрэн таран хийснийг бүү мэд. Эдийн засгийн хямралтай, гадаад өр төлбөр төлөх гэж байгаа энэ үед ганц удаа шинэ жилийн цэнгүүн хийхгүй байлаа гээд дарга нарын нэр хүнд унаад баларна гэж бодохгүй байна.

Харин ч ард иргэд дэмжинэ, талархана, бахархана. Айл ч гэсэн орлого мөнгө муутай бол овлигогүйтээд л, зээл аваад шинэ жил хийгээд байдаггүй биз дээ. Боломж бололцоогоороо хэдэн жигнүүр бууз хийгээд, телевизээ үзээд, оргилуун дарсаа буудуулаад он гаргачихдаг. Монгол Улс ч гэсэн нэг байл.

Гэхдээ маш их өртэй, орлого багатай, үр хүүхдээ тэжээж чадахгүй дээрээ хүрчихсэн, хоосон хонох шахаж байгаа айл. Ийм айл байгаа хэдхэн төгрөгөөрөө баяр хийгээд дуусвал юу болох билээ. Түүний оронд арай өөр зүйлд зарцуулж байж амьдарна биз дээ. Нэг дарга ийм сайн сайхан санаачилга гаргаж болоод байна. Бусад нь яагаад болохгүй гэж. Ядахын мууд С.Жавхлан гишүүн шиг ч болов бай л даа, энэ чинь. Айлд цалингаараа толгой шийр, гэдэс авч өг гэж байгаа юм биш. Зүгээр л шинэ жилийн цэнгүүнд оролцохоосоо татгалзчих л хэрэгтэй юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Хүүхэд чинь өвдсөн бол цалинтай...
Хөрөнгө орлогын мэдүүлгийг...

Цэнгүүн хийж мөнгө үрэхээс татгалзаж болдог юм байна

Пунцагболд 2017-01-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цэнгүүн хийж мөнгө үрэхээс татгалзаж болдог юм байна

Хоёр он солигдох шинэ жилийн баярыг монголчууд бид цагаан сараасаа ч өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод удаж байна. Энэ жил ч гэсэн их сайхан, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Эдийн засаг хүндхэн байгаа, улс орон хямарсан, өр төлбөрөө төлөх гэж аргаа барж байгаа гээд буй ч баярлах цэнгэхдээ бол гар татахгүй л байгаа, манай дарга нар. Тийм ч баяр, ийм цэнгүүн гээд л хөвөрч, дарга нараа шагнаж, шилдэг гишүүн хүртэл тодруулж ч байх шиг. Яасан сайхан сэтгэл амар баярлаж чаддаг юм. Ёстой л сүх далайтал үхэр амар гэдэг шиг л байна. Гэхдээ олон дарга, гишүүн дотор санаа зовдог, иргэний төлөө сэтгэл зүрхтэй хүмүүс бас байгаа.

Тухайлбал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут  Засаг даргын нэрэмжит “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн байгаа юм.  Нэг орой ууж идээд, согтоод өнгөрөх 20 сая төгрөгөөр ийм буянтай ажил хийж, 10 өрхөд аз жаргал бэлэглэж.  Өнөө “Орос шиг л бай л даа” гэдэг шиг манай дарга нар яагаад Д.Батлут дарга шиг байж болдоггүй юм бэ, энэ чинь. УИХ-ын гишүүдийн шинэ жилийг хийхгүй байж болно, тухайлбал.

Нэг аймгийн Засаг даргын нэрэмжит шинэ жилийг тэмдэглэхгүй байхад 20 сая төгрөгийн зардал хэмнэж болж байна. Тэгвэл УИХ-ын гишүүдийн шинэ жилийг тэмдэглэхгүй өнгөрөөхөд үүнээс 10 дахин их мөнгийг хэмнэж болох байх, хамгийн багаар тооцоход. Тэгвэл тэр хэмжээний мөнгөөр эмнэлэгт өвчиндөө шаналж байгаа үрсээ эдгээхэд зориулж хөрөнгө оруулалт хийсэн ч яах вэ дээ. Өнөөдөр манай улсад юу их байна, асуудал л дүүрчихсэн.

Шийдвэрлэх, шийдэх асуудлаас их юм алга. Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ-ын түшээдэд шинэ жил тэмдэглээд, баярлаж суух зав байгаа бил үү. Юунд ч санаа зовохгүй ууж идэх эрх бий бил үү. Уг нь үгүй. Харин манай дарга нар улс орноо боддоггүй, амин хувийн жаргалаасаа хальж чадахгүй байгаа учраас ингээд л баярлаад сууж байна. Тэгээгүй бол ганц жил нийлж шинэ жилдэхгүй байхад яах вэ дээ.

Тэр дундаа эдийн засгийн хямралтай үед нэг их баярлаад байх эрх байхгүй. Нийслэлийн удирдлагууд ч гэсэн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд байгаа мөртлөө л баяр ёслол, найр наадамд гар татахгүй цацаж байна. Энэ жил “Улаанбаатарын мөнгөн үдэш” гэсэн цэнгүүн хийгээд, төв талбайд тайз засч, баахан дуучин дуулуулсан. Никитон, Камертон талбайд тоглоход тус бүртээ 50 саяыг авсан.

Тэрэнтэй адил хөхөө хөвлийн хүйтэнд дуулах гэж оролдсон хэдэн хамтлаг, дуучид. Хөтөлж байгаа нэртэй хашгичсан нөхөд тодорхой хэмжээнд мөнгө авсан л байж таараа. Дахиад хэдэн зуун саяыг үрэн таран хийснийг бүү мэд. Эдийн засгийн хямралтай, гадаад өр төлбөр төлөх гэж байгаа энэ үед ганц удаа шинэ жилийн цэнгүүн хийхгүй байлаа гээд дарга нарын нэр хүнд унаад баларна гэж бодохгүй байна.

Харин ч ард иргэд дэмжинэ, талархана, бахархана. Айл ч гэсэн орлого мөнгө муутай бол овлигогүйтээд л, зээл аваад шинэ жил хийгээд байдаггүй биз дээ. Боломж бололцоогоороо хэдэн жигнүүр бууз хийгээд, телевизээ үзээд, оргилуун дарсаа буудуулаад он гаргачихдаг. Монгол Улс ч гэсэн нэг байл.

Гэхдээ маш их өртэй, орлого багатай, үр хүүхдээ тэжээж чадахгүй дээрээ хүрчихсэн, хоосон хонох шахаж байгаа айл. Ийм айл байгаа хэдхэн төгрөгөөрөө баяр хийгээд дуусвал юу болох билээ. Түүний оронд арай өөр зүйлд зарцуулж байж амьдарна биз дээ. Нэг дарга ийм сайн сайхан санаачилга гаргаж болоод байна. Бусад нь яагаад болохгүй гэж. Ядахын мууд С.Жавхлан гишүүн шиг ч болов бай л даа, энэ чинь. Айлд цалингаараа толгой шийр, гэдэс авч өг гэж байгаа юм биш. Зүгээр л шинэ жилийн цэнгүүнд оролцохоосоо татгалзчих л хэрэгтэй юм.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

9 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

9 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

9 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

9 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

22 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

22 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

22 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

22 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах