• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Элбэгдорж: Өнөөдөр би сэрж байгаа юм биш ээ, утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д сэтгүүлчидтэй уулзаж, “Нийслэлийн агаарын бохирдлын тухай” хэлэлцлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд өчигдөр хуралдсан ҮАБЗ-ийн хурлын талаар ямар шийдвэр гаргасан талаар тайлагасан юм. Мөн өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан санаачилга болоод үзэл бодлоо ч илэрхийлэхээ мартаагүй юм.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болж байна, үүнийг аюулгүй гэхгүй бол өөр юуг гамшиг гэх юм

Тэрбээр “Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд, хотын удирдлагууд оролцсон.  Үндсэндээ 12 байгууллагын төлөөлөл оролцсон. Энэ хуралдааныг телевизээр шууд дамжуулаагүй. Учир шууд дамжуулаад эхлэхээр манайх асуудлаа биш өөрийгөө дөвийлгөх гээд байдаг. Иймээс асуудал руугаа анхаарлаа хандуулах үүднээс хаалттай хуралдсан. Ер нь ийм хурал хийнэ гэж төлөвлөж байсан. Хамгийн гол нь маш олон төлөөллийг бүгдийг нь оруулж ирж, суулгаж ярилцсан нь ач холбогдолтой болсон. Ерөөс энэ тавигдаж байгаа асуудал иргэдийн амь явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаа учраас ач холбогдол өгч ажиллая гэж өргөтгөсөн хурлыг хийсэн. Би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хурлаас ямар шийдвэр гарав, цаашид ямархуу үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. 

ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Ерөөс аюулгүй зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр л гарна гэж хуульд байгаа. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн, хүмүүс асуугаад байгаа. Улаанбаатар руу шилжих ирэхийг хориглож байна, энэ үндсэн хууль зөрчиж байгаа юу, та юу гэж бодож байна гэж. Үндсэн хуулинд байдаг хамгийн гол эрх бол “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн заалт. Мөн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг аюултай болчихож байгаа юм. Эрүүл биш аюултай орчин болчихлоо. Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ.  Өнөөдөр бид нэг асуудал дээр ч гэсэн нэгнийгээ муулахгүй, унагахгүй, санагаа нэгтгээд явмаар байгаа юм.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг аюул гэх юм бэ. Тэгээд үүн рүү төрийн бүх байгууллагууд үйл ажиллагаагаа хандуулж, нийцүүлэхгүй юм бол өөр юунд анхаарах юм. Утааны үеийнхэн гэдэг бүхэл бүтэн үе бий болж байна. Эрүүл мэндээрээ хохирсон, ирээдүйгээ алдсан. Улаанбаатарт хүмүүс аятайхан амьдрах гэж л ирсэн. Түүнээс биш эрүүл мэндээрээ хохиорох гэж ирээгүй.  Манайхан өвлийн нэг салхитай өглөө л утаагаа мартдаг. Цагаан сараа тэмдэглээд, 4, 5 сараас дулаараад ирэхээр утаагаа мартдаг. Гэтэл би 2009 оноос  агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. 2010 онд УИХ-ыг шахаж байж хууль гаргуулсан. Та нар үүнийг мартсан байх.  Би одоо л энэ талаар ярьж байгаа юм биш шүү. Аль эрт эхэлж явж байж одоо л хүмүүсийн анхааралд орж байх шиг байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийсэн, санаачилсан ажлаа дурьдсан юм.

ҮАБЗ-ийн хуралдаанаар гурван асуудлаар нэгдмэл байр суурьт хүрсэн

Тэрбээр цааш нь “Өнөөдөр би сэрж байгаа юм биш ээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Би дарга нарт хэлж байгаа. Өрөөндөө ороод та нар ширээгээ эмнэлгийн ор гэж хараач. Тэр орон дээр утаанаас болж өвдчихсөн хүүхэд хэвтэж байна гэж хар” гэж хэлсэн. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийх, хэлэх ёстой үг, үйлдэл гэж бодож байгаа. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл шүү. Яг үнэндээ утааны гамшиг бол монголчуудын өөрсдийнх нь тарьсан гамшиг. Үүнийг нэг ойлгооч. Утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй. Нэг аав, ээж, эмээ сууж байгаа. Одоо бүгдээрээ хариуцлагатай болъё. Хаймар, хог хаягдал оруулж ирээд түлж байгаа иргэд сэтгэл нь өвддөг бай л даа.

Хүн яагаад үйлдлээ өөрчилдөг вэ гэхээр бусад мэдээд, мэдрээд, хэлээд, шахаад ирэхээр л мэдэрдэг юм. Гэхдээ иргэдэд боломж олгох хэрэгтэй байна. Налайх, Багануураас орж ирж байгаа, одоо иргэдийн түлээд байгаа нүүрс бол түүхий, маш их хар утаа гаргадаг. Гэтэл Монголд сайн чанарын нүүрснээс их юм алга. Урагшаа угаагаад гаргана, гаргахгүй гээд л хэрэлдээд байх юм. Тэр сайн чанарын нүүрсээ Улаанбаатартаа түлье л дээ. Одоо түлж байгаа нүүрснээс хэд дахин хямд, чанартай, ичлэгтэй байгаа шүү дээ. Жилдээ Улаанбаатарын айл өрх 600 мянган тонн нүүрс л түлдэг. Гэтэл бид гадагш 12 сая тонноор нүүрсээ зөөж байгаа шүү дээ. Энэ бол шийдэхийн аргагүй асуудал биш. Нүүрсний хэрэглээг чанартай нүүрсээр хангахад боломж байна. Манайд газ байхгүй л гээд байдаг. Гэтэл нүүрс байгаа газарт метаны хий гэж байдаг. Түүнийг хоолойгоор татъя, савлаад оруулаад ирье л дээ” хэмээн ярьсан юм. Түүний дараа ҮАБЗ-өөс нэгдмэл байр суурьт хүрсэн асуудлыг танилцууллаа.

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гамшгийн бүсээ тодорхойлох. Тус бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлох.

Хоёрдугаарт, Онцгой горимоор ажилладаг болох. Онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгох. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нэрийг Онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөх. 

Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин нүүлгэн шилжүүлэх. Бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох ёстой. Засгийн газрын ордныг хотоос гаргавал олон зүйл өөрчлөгдөнө хэмээн мэдээлсэн юм.

Ц.Элбэгдорж:  Шүүмжлэлийг хүлээж авч байна, би хатуу үг сонсч сурсан хүн

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ мэтээр олон зүйлийг хэлж, санаа оноогоо хуваалцахын хажуугаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

GoGo.mn сайт: Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Та их зүйл хийх санаачилга гаргасан ч сэтгүүлчид юу ч хийгээгүй. Таны удирдлаган доор байгаа хүмүүс хэлснийг чинь биелүүлдэггүй. Иргэд огт санаа зовдоггүй юм байна гэж ойлголоо. Гэхдээ өнөөдрийн энэ байдал АН, МАН-ы эрх баригчдын юу ч хийгээгүйн гор шүү дээ. Яагаад хөдөөгийнхөн бүгд хотод шаваад байна. Яагаад таны ярьсан сайхан зүйлс чинь биелэхгүй 1.3 сая хүн гамшгийн бүст амьдраад байна.  Яагаад таны ярьж байсан зүйлс биелээгүй юм?

-Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

 НD Монгол телевиз: Азийн хөгжлийн банк, Бээжин, Тьянжин мөнгө аваад өөрсдийнхөө агаарын бохирдлыг шийдэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

 -Манай ҮАБЗ-ийг өчигдөр Синьхуа агентлаг мэдээлж байна билээ. Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна гэж мэдээлж байна. Хамгийн хэцүү ажил бол хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгох юм. Манай телевиз, мэдээллийн агентлагууд англиар орчуулж мэдээлнэ. Би гэрийнхээ цахилгааны шийдэхийн тулд нарны эх үүсвэр ашиглахаар шийдэж болно. Гэрийн дулаан өөрөө бие даасан байх хэрэгтэй. Түүнийх нь төлөө тухайн айлд мөнгө орж ирдэг байвал асуудал шийдэгдэнэ.

NTY телевиз: Хотын татварыг өндрөөр тогтооё гэж байсан. Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 600 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ ажлын үр дүн өнөөдрөөр илэрч байна. Алдаатай бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?

 -Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжинд хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх. Гэхдээ үүнд сонголтууд байх хэрэгтэй.  Хотын татварыг бий болгох хэрэгтэй. Хот ажлаа хийх хэрэгтэй.  Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй. Үүнд хязгаарлалт байхгүй. Нэгэнт гамшгийн бүс гэж тайлбарласан.

 МҮОНТ: Орон нутагт амьдар гэж байна. Гэтэл тэнд амьдрах, ажиллах орчныг яаж бууруулах вэ. Ядаж байхад орон нутгийн хөгжлийн санд өгдөг төсвийг жил ирэх тусам бууруулаад байгаа шүү дээ?

-Захиргааны арга хэмжээ, хүний сонголт давхар гарч байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би хэлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүл. Утааны асуудал гэдэг жижиг зүйл биш. Монголын хэмжээнд гэдгийн цаана хийж болох бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.

TV5 телевиз: Сайн санаачилагууд гаргаж байна. Гэхдээ энэ санаачилгууд хэзээ биелэх вэ. Тодорхой хугацаа хэлж чадах уу. Иргэд бол дараа жил гэхэд л утаанаасаа салчих сонирхолтой байгаа шүү дээ?

-Утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдлын асуудал гарч ирнэ. Ойрын 50-60 жилдээ сэргээн босголт явагдана. Шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий.

Өдрийн сонин: Төрийн байгууллагуудыг хотоос гаргана, нүүлгэнэ гээд л байх юм. Тэгээд Улаанбаатар хотоо утаатай чигээр нь хаяад явах юм уу?

- Төрийн захиргааны байгууллагын гаргавал ойролцоогоор 100-160 мянган хүн Улаанбаатараас гарна. Хэрвээ ийм шийдвэр гарвал Улаанбаатар хотын нягтаршил буурна. Тийм учраас би нүүх ёстой гэж үзэж байна. Нүүдэл бол их бүтээн байгуулалтын эхлэл болно. Нийслэл хот, төрийн захиргааны байгууллага нүүнэ гэдэг бол хэдэн зуунд ганц удаа гаргадаг шийдвэр. Энэхүү шийдвэрийг гаргах цаг нь ирсэн гэж би бодож байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
МАХН: Ерөнхийлөгчийн...
900 гаруй бөхөнг устгалд оруулж,...

Ц.Элбэгдорж: Өнөөдөр би сэрж байгаа юм биш ээ, утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан

Пунцагболд 2017-01-11

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах