• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Хамгийн их анхаарал татсан сэдэв утаа байсан бөгөөд энэ асуудлаар салбар яам болон төр засгийн өндөрлөгүүд, ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлж, анхаарал хандуулж эхэллээ. Түүнчлэн ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулах зорилгоор “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Мөн өнөөдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг билээ. Үүнээс гадна Антарктид тивийн ноён оргил болох Винсон Массифын оройд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзэлж, “Seven Summiter” хэмээх түүхэн амжилтын эзэн болсон  ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эх орондоо хүрэлцэн ирсэн зэрэг олон үйл явдал өрнөсөн долоо хоног байлаа.

Ц.Элбэгдорж: Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр “Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд, хотын удирдлагууд оролцсон.

Үндсэндээ 12 байгууллагын төлөөлөл оролцсон. Ер нь ийм хурал хийнэ гэж төлөвлөж байсан. Хамгийн гол нь маш олон төлөөллийг бүгдийг нь оруулж ирж, суулгаж ярилцсан нь ач холбогдолтой болсон. Ерөөсөө энэ тавигдаж байгаа асуудал иргэдийн амь явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаа учраас ач холбогдол өгч ажиллая гэж өргөтгөсөн хурлыг хийсэн. Би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хурлаас ямар шийдвэр гарав, цаашид ямархуу үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Ерөөсөө Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр л гарна гэж хуульд байгаа. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн, хүмүүс асуугаад байгаа. Улаанбаатар руу шилжиж ирэхийг хориглож байна, энэ Үндсэн хууль зөрчиж байгаа юу, та юу гэж бодож байна гэж. Үндсэн хуульд байдаг хамгийн гол эрх бол “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн заалт. Мөн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг аюултай болчихож байгаа юм. Эрүүл биш аюултай орчин болчихлоо. Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийсэн, санаа­чилсан ажлаа дурьдахын зэрэг­цээ ҮАБЗ-ийн хуралдаанаар гурван асуудлаар нэгдмэл байр суурьт хүрсэн гэдгийг дуулгасан юм.

Б.Энхбаяр: “Долоохон хоног ял эдэлж байсан юм” гэдэггүй, шоронд суусан л бол суусан

/Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд/

УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төсөл нь УИХ-аас 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) төслөөс үзэл баримтлалын хувьд хэр өөрчлөгдсөн тухай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 2015 онд баталсан Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн гол үзэл баримтлалаа хадгалсан гэж хэлж болно. Шинэ Эрүүгийн хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр байсан.

Гэвч хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмууд гараагүй, сургалт зохион байгуулаагүй, цахим гавтай холбоотой асуудлыг шийдээгүй, нээлттэй, хаалттай хорих ангиуд байгуулахтай холбоотой хөрөнгийг төсөвт тусгаагүй зэрэг нь үйлчлэлийг нь хойшлуулахаас аргагүй нөхцөл үүсгэсэн. Мөн хуулийн 440 заалт нь 100 хувь шахам хорих ялтай. Өөрөөр хэлбэл, 2002 онд баталсан Эрүүгийн хууль нь шоронжсон хууль учраас өөрчлөх шаардлагатай гэж үзээд шинээр Эрүүгийн хуулийг баталсан ч бодлогынхоо эсрэг нь гаргасан байсан. Дотор нь задлаад үзэхээр долоо хоногоос нь эхэлж хорих ялаар шийтгэх заалттай. Хорих гэдэг бол хүнд хамгийн хүнд ял ногдуулж байгаа хэлбэр. Шоронд сууна гэдэг долоо хоног байна уу, долоон сар байна уу тухайн хүний хувьд нэр төрөөс эхлээд дарамттай хүнд ял шийтгэл.

“Долоохон хоног” ял эдэлж байсан юм аа гэдэггүй. Шоронд ял эдэлж байсан гэдгээрээ ажилд ороход өнөөх нь хүнд зэм үүрүүлнэ, гэр бүл нь зовно, залуу хүний хувьд насаараа ял зэмтэй явах болдог. Тийм учраас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчим барьж, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх заалтыг түлхүү суулгаж өгсөн. Нийт 68 зүйл ангиар нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэхээр заасан. Шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд хоёрхон зүйл ангиар нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэхээр заасан байсныг 60 гаруй зүйл ангиар өргөтгөсөн юм. Өдөрт 4-өөс ихгүй цагаар ажил хөдөлмөр эрхлүүлэх хариуцлагын арга хэмжээ оруулж ирсэн.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалсан байгаа. Нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх гэсэн зүйлчлэлд анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг хамаарна гэж ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хууль бол төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо тодорхойлдог. Аль төрлийн гэмт хэрэгтэй чанга гараар үзэх вэ, алинтай нь арай зөөлөн аргаар үзэх вэ гэдгээ тодорхойлж байгаа юм. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад туссан байсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийг бүхэлд нь татан авч өөрчилсөн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэршгүй байна, ялын бодлогоо чангална гэдэг бодлогоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөлд хатуу зааж өгсөн” хэмээсэн юм.

П.Улаанхүү: Үндсэн хууль хэнд гай болсон юм

/Улсын Бага хурлын гишүүн/

Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Бага хурлын гишүүн П.Улаанхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Одоогоос 25 жилийн өмнө, тухайн үед сум бүрээс нэг хүний төлөөлөгчөөс бүрдсэн 430 депутат шинэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэн баталж байсан түүхтэй. Ардчилсан хувьсгал 1990 онд гарсны дараах Монголын өөрчлөлт шинэчлэлтийг бүх улс төрийн хүчнүүд тохиролцсон нэг үр дүн бол шинэ Үндсэн хууль байв. Өнөөдрийн бидний нийгмийн амьдралыг зохицуулж буй гол зүйл бол Үндсэн хууль.

Үүнийг батлалцахад олон улс төрийн хүчний зөвшилцөл хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хэцүү үе их байсан. Бид АИХ-ын танхимд үг хэлж, хуулиа тайлбарладаг байлаа. Тэгэхэд биднийг шоолж инээхээс эхлээд үг хэлж байхад хажуу талаас цохиж “суу” гэж хэлэх тохиолдол ч гарч байсан. Хэдийгээр тоглоом шоглоомоор ийм үйлдэл гаргадаг байсан ч, нэг талаараа тэр чинь дарамт шүү дээ. Хуулийн зүйл заалтаа тайлбарлаж, ерөнхийдөө танин мэдэхүйн мэдээлэл их өгч байсан шүү. Үндсэн хуулийн зарим зүйл заалт буцаж, түүнийгээ дэмжүүлэхийн тулд дахин дахин тайлбарлаж, батлуулж байсан нь ч бий.

1990 онд Улсын Бага хурлыг хаяж гарч байсан. Энэ их утга учиртай зүйл. Бага хурлаар хамгийн анх Хөдөлмөрийн хуулийг хэлэлцсэн юм. Энэ хуульд тэмдэглэлт баярын өдрүүдийн асуудал багтсан байв. Бага хурлаар арваннэгдүгээр сарын 7-нд Октъябрийн баярыг тэмдэглэх тухай яригдахад би “Энэ баярыг тэмдэглэхгүй ээ, хүний баяр. Бид өөрсдийн баяраа тэмдэглэх хэрэгтэй. Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ.

Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв. Тухайн үед тэмцэж эсэргүүцэж байж арваннэгдүгээр сарын 26-ныг тэмдэглэлт өдөр болгож байхад сүүлд болиулсаныг их эмзэгээр хүлээж авсан шүү. Өөрсдөө оруулчихаад эцэст нь болиулж болохгүй л дээ. Харин өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Ийм тэнцвэргүй нөхцөлд одоогийн 76 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж л өөрчилнө. Олон намын төлөөлөл санал солилцож, зөвшилцсөний эцэст эх хуульд өөрчлөлт оруулах болохоос биш нэг нам давамгай байх энэ үед хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хэлээд байгаа юм.

Монголын нийгэм авлигад идэгдсэн муухай болчихсон. Ийм үед Үндсэн хуулиар огт тоглож болохгүй. Өөртөө таа­руу­лаад Сонгуулийн хууль хий­дэг шиг одоо Ерөнхийлөгчийн хуу­лийг хийх гээд л явж байна.  Үндсэн хууль хэнд гай болсон юм. Энэ бол ерөн­хий хууль. Төрийг бүр­дүүлж бай­гаа гол элемент чинь өөрөө нам юм. Тий­мээс Улс төрийн намуу­дын тухай хуу­льд өөрчлөлт оруулж, тог­тол­цоог нь сайжруулах шаард­лага­тай. Үндсэн хуульд гар хүрэ­хээс илүү Улс төрийн намуудын тухай хуу­лиа сайжруулах ёстой” гэжээ.

Б.Гангаамаа: Винсон Массиф дээр гарах үед “За би ингээд “Summiter” болчихлоо” гэж бодогдсон

/ОУХМ, МУГТ/

Антарктид тивийн ноён оргил болох Винсон Массифын оройд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзэлж, “Seven Summiter” хэмээх түүхэн амжилтын эзэн болсон  ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эх орондоо хүрэлцэн ирнийхээ дараа мэдээлэл хийж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн билээ. Энэ үеэрээ тэрбээр “Би өнгөрсөн жил нэгдүгээр сарын дундуур Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарч байлаа.

Тэгвэл 2016 онд би дөрвөн том ноён оргилд гарч, “Seven Summiter” хийж чадсан гайхалтай он байлаа. Хүмүүс дэлхийн таван оргил биш бил үү, долоо болчихсон юм уу гээд байдаг. Тэгвэл дэлхийд байгаа хуурай газрыг тооцвол долоон тив байдаг гэж үздэг. Үндсэн таван том тивээс гадна Австрали буюу арлын орнуудыг нэг тив гэж үздэг. Долоо дахь нь цагаан тив. Үндсэндээ мөсөн тив л дээ. Монголоос гараад Антарктидтай хил залган оршдог Чилийн Пунта-Аренас хотод очиход 3000 гаруй км зам туулж очсон.

Үндсэндээ 4 цаг 50 минут нисч байж очсон. Оросын ИЛ-76 онгоцоор нисч очдог юм билээ. Гадна талаас нь харахад, том бүргэд шиг ч юм шиг том онгоц байсан. Тийм онгоцоор нисч очсон. Тэгээд л цаашаа Антарктид тивийн Олон улсын том лагерт очлоо. Тэнд жижиг онгоцны буудал байсан. Тэр том лагераас гурван чиглэл рүү хүмүүс явдаг юм билээ. Би зэлүүд цагаан тив л байх юм байх гэж бодсон чинь маш том мэдээллийн бааз байсан. Гурван чиглэл гэхээр, Өмнөд туйл руу нислэг хийдэг. Туйл руу явж байгаа судлаачид, жуулчид гээд бүх хүмүүст зориулж нислэг хийдэг юм байна. Нөгөө нэг нь Винсон Массиф уул руу чиглэсэн нислэг. Гурав дахь нь эх газар руу эргэж нисдэг нислэг үйлддэг юм билээ.

Би эндээс явахын өмнө хэлж байсан даа, Оросын багтай хамтарч авиралтаа хийнэ гэж. Манай багт Оросын “7 Summits” клубын зохион байгуулалт дор нэгдэж очсон туйлын болон уулчдын нэгдсэн 11 хүн багтсан. Манай Винсон Массиф ууланд авирах хүмүүс дөрвөн авирагч, нэг хөтөч, нэг туслахтайгаар зургуулаа явсан. Пунта-Аренасаас арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Антарктид тив рүү ниссэн. Зургаан цаг нисч Антарктид тивд хүрсэн. 19-ний өндөр Винсон Массиф уул руу жижиг онгоцоор ниссэн. 

Улмаар 20-ны өдрөөс эхлээд л бага багаар авиралтаа эхлүүлсэн. Чилийн цагаар 25-ны өдрийн 12:00 цагийн үед оргил руу авиралтаа эхлүүлсэн. Оргил хүртэл 7 км зам туулах ёстой байсан. Бид Чилийн цагаар 19:15 цагийн үед оргил дээр гарсан. Оргил дээр маш хүйтэн, салхи ихтэй байсан учраас ахлах хөтөч маань хурдан буухыг сануулсан. Ингээд л оргил дээр дөнгөж гараад л буусан даа.

Антарктид тивийн уур амьсгал маш их хуурай. Тэнд ямар ч чийг байхгүй. Яагаад гэвэл тэнд ногоон ургамал гэж байхгүй. Мөн бороо орж байж, эсвэл цас хайлж гэмээнэ чийгтэй болно шүү дээ. Гэтэл тэнд тийм нөхцөл байдал байхгүй. Цас орно, хайлна гэж байхгүй. Цас ороод л хөлдөөд, хунгарлаад, мөс болоод л байна. Дээрээс нь нар жаргахгүй. Байнга нар гарна. Тийм учраас дэглэм нь их өөр. Сая миний явсан үе бол Антарктид тивийн хамгийн дулаахан цаг. Манайхаар бол долдугаар сар гэсэн үг. Өдөржин нар төөнөөд, шөнө дунд 03:00 цагаас хойш нар жаахан тонгойдог юм билээ. Би чинь гурван цагийн бүсийг дамжиж явсан.

Монголоос Чилид, дараа нь Антарктидын бүсэд очсон. Сүүлдээ бүр учраа олохоо больсон. Нэлээд хэцүү байсан. Би эндээс явахынхаа өмнө “Винсон Массиф 4800-тай юм чинь би ямар ч байсан гарах л юм байна” гэж бодож явсан. Гэтэл үнэхээр чанга уул юм байна. Уул бол уул л юм байна гэж бодогдсон. Оргилын хяр дээр гарах үед маш их салхитай, хүйтэн байсан. Яг оргил дээр гарахад зураг авах боломж хэр байгаа бол гэж санаа зовж байлаа. Тэгээд яг оргил дээр нь гарахын өмнөхөн  “За би “Summiter” болчихлоо шүү дээ гэж” бодогдсон шүү” хэмээсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Доминик Уилкинс гайхалтай...
Хүүхэд нийгмийн сүлжээний...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2017-01-13

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

17 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

18 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

18 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

18 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

18 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах