• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жуулчдыг үргээдэг эхний зүйл

Саяхан даа саяхан, Монгол Улс жилд сая жуулчин хүлээж авах нөхцлийг бүрдүүлсэн тухай  мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан. Ингэж чадаж байгаа бол сайн хэрэг. Эх орны минь  онгон дагшин үзэсгэлэнт байгаль, сүрлэг алтайн уулс, нүүдэлчин түмний өнө эртний соёлтой танилцах аяллыг сонгосон гадны эрхэм зочид Монгол Улсад дахин хөл тавих хүсэл тээсээр нутаг буцах сэтгэгдлийг төрүүлэх явдал  юу юунаас чухал билээ.

Түүнээс ирсэн хэдээ пургон  машинд суулгаж аваад л хэдэн зуун км сэгсчүүлсний эцэст хогонд дарагдсан Эрдэнэзуу хийдээ үзүүлсэн болж, хэдэн долоо хоног ч солиогүй байж мэдэх тосонд хайрсан  хуушуур амтлуулсаныгаа “Монголчуудын үндэсний хоол” хэмээн гудийх ч үгүй залчихаад  Хөвсгөл далайг эрэгт дэрдэгнэсэн майханд хонуулж аваад тэндээсээ урагшлан өмнийн говь руу довтголгон мөс нь хайлсан Ёл хадны амыг үзүүлснийгээ аялал жуулчлал хэмээвэл  инээдтэй хэрэг.

Гэвч бодит амьдрал дээр Монголд хөл тавьсан гадны жуулчдын 10 хүрэхгүй хувь нь үзэж харсан зүйлдээ сэтгэл хангалуун байж, үлдсэн 90 хувь нь ярвайсаар онгоцонд суудгийг нь холбогдох албаныхан мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу. Хөтөч, тайлбарлагч, ариун цэврийн байгууламжийн асуудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд манай улс аялал жуулчлал хөгжсөн орнуудын адагт нь явааг хэлүүлэх юун.

Жилд аялал жуулчлалын мэргэжлээр хэдэн зуун хүн их, дээд сургууль төгсч байгаа ч тэднээс шалгуур хангасан, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн. Музей руу газарчилна уу гэхээс ямар  музейд очих гэж байгаа юм, үүх түүхийг нь мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хөтөчтэй таарч л байлаа. Нөгөөтэйгүүр, хэн хүнд анхны сэтгэгдэл гэж нэг юм бий. Сайхан бүсгүйтэй танилцаж болох ч анхны сэтгэгдлээс үерхэл нөхөрлөлийн хувь заяа шийдэгддэгтэй яг адил эх оронд хөл тавьсан харийн хүнд төрсөн анхны сэтгэгдэл Азийн цээжинд орших Монгол Улсын нэрийн хуудас болох ёстойг цаг ямарт санах ёстой байх.

Одоо миний жишээ татах зүйл маань ч бидний урилгаар Улаанбаатарт хөл тавьсан найзад маань төрсөн анхны сэтгэгдэл. АНУ-аас анх удаа хилийн дээс алхсан найз маань Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд  хөл тавьтал өөдөөс нь цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд онгоцны хоолойн аман дээр угтаж. Ийм байдалтай тулгарч үзээгүй тэрбээр шууд ухарч онгоц руугаа орох гэж зүтгэсэн гэж байгаа юм. Найз маань гэрт ирсэн хойно оо, би андуураад өөр онгоцонд суугаад лалын шашинтай улсад буучихсан юм биш байгаа. Эсвэл шувууны ханиад гарсныг нь монгол найз маань нуучихсан юм болов уу гэж бодсон гэсэн.

Монгол Улсын нүүр царай олон улсын Чингис хаан зочид буудлын угтан авах үйлчилгээнээс эхлэх байх. Жуулчид хийгээд хурал, зөвлөгөөнд ирсэн зочид төлөөлөгчид онгоцны хоолойгоор гараад ирэхэд л цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд угтдаг нь тухайн улсад цэргийн онц дэглэм тогтоосон мэт сэтгэгдлийг шууд төрүүлэхээс гадна  дайн дажин эс бөгөөс хүн, малын гоц халдвартай өвчин тухайлбал шувууны ханиад энэ улсад гарсан юм биш байгаа, ямар оронд хөл тавих нь энэ вэ, эндээс амьд мэнд буцдаг байгаа гэх айдаст автуулдаг юм байна. Үнэн хэрэгтээ тэрхүү цэргийн хувцастай нөхдүүд нь хилийн шалган нэвтрүүлэх  болон гааль, хамгаалалтын алба, хорио цээрийн  ажилтнууд байдаг аж.   

Аль ч улсын хилээр нэвтрэхэд  эдгээр албаар дамжин өнгөрч, визээ баталгаажуулах ёстой ч чухамдаа тэд  онгоцны хоолойн аман дээр бус онгоцны буудлаас гарах хаалган дээр байдаг тул жуулчид онгоцноос буусан даруйд  нэг нэгнээс айж эмээлгүйгээр үйлчилгээний байгууллагуудаар чөлөөтэй үйлчлүүлэн,  олон цаг ниссэн алжаалаа тайлан амсхийж аваад буудлаас гарахад бэлддэг. Хил гаалийнхан ч зорчигчидтой тулж ажиллахаас бусад нь алсын зайнаас харьцан, шаардлагатай тохиолдолд л хүрч ирдэг шүү дээ.

Сүүлийн жилүүдэд бүхий л хяналт шалгалт цахимжиж, нүдний өмнүүр  цэргийн эрээн хувцастнууд  бараг л харагдахаа больсон байна лээ. Эдүгээ ашиглаж буй олон улсын “Чингис хаан” нисэх буудлын зай талбайн хэмжээнээс хамаардаг байж болох ч Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудаа арай өөр газар байршуулж яагаад болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд, тун удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлын дотоод зохион байгуулалтдаа жижиг мэт санагдаж болох ч эрхэм дарга нарын бодох ёстой зүйлийн нэг байж мэдэх угтах үйлчилгээ, цэрэгжүүлсэн албатай холбоотой асуудалд анхаарал тавих нь хожмын үйлд хэрэгтэй болов уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
"Насны хишиг"-ийг олгох журам...
Роналдогийн тэнцүүлсэн чөлөөт...

Жуулчдыг үргээдэг эхний зүйл

Чулуунцэцэг 2017-01-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жуулчдыг үргээдэг эхний зүйл

Саяхан даа саяхан, Монгол Улс жилд сая жуулчин хүлээж авах нөхцлийг бүрдүүлсэн тухай  мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан. Ингэж чадаж байгаа бол сайн хэрэг. Эх орны минь  онгон дагшин үзэсгэлэнт байгаль, сүрлэг алтайн уулс, нүүдэлчин түмний өнө эртний соёлтой танилцах аяллыг сонгосон гадны эрхэм зочид Монгол Улсад дахин хөл тавих хүсэл тээсээр нутаг буцах сэтгэгдлийг төрүүлэх явдал  юу юунаас чухал билээ.

Түүнээс ирсэн хэдээ пургон  машинд суулгаж аваад л хэдэн зуун км сэгсчүүлсний эцэст хогонд дарагдсан Эрдэнэзуу хийдээ үзүүлсэн болж, хэдэн долоо хоног ч солиогүй байж мэдэх тосонд хайрсан  хуушуур амтлуулсаныгаа “Монголчуудын үндэсний хоол” хэмээн гудийх ч үгүй залчихаад  Хөвсгөл далайг эрэгт дэрдэгнэсэн майханд хонуулж аваад тэндээсээ урагшлан өмнийн говь руу довтголгон мөс нь хайлсан Ёл хадны амыг үзүүлснийгээ аялал жуулчлал хэмээвэл  инээдтэй хэрэг.

Гэвч бодит амьдрал дээр Монголд хөл тавьсан гадны жуулчдын 10 хүрэхгүй хувь нь үзэж харсан зүйлдээ сэтгэл хангалуун байж, үлдсэн 90 хувь нь ярвайсаар онгоцонд суудгийг нь холбогдох албаныхан мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу. Хөтөч, тайлбарлагч, ариун цэврийн байгууламжийн асуудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд манай улс аялал жуулчлал хөгжсөн орнуудын адагт нь явааг хэлүүлэх юун.

Жилд аялал жуулчлалын мэргэжлээр хэдэн зуун хүн их, дээд сургууль төгсч байгаа ч тэднээс шалгуур хангасан, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн. Музей руу газарчилна уу гэхээс ямар  музейд очих гэж байгаа юм, үүх түүхийг нь мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хөтөчтэй таарч л байлаа. Нөгөөтэйгүүр, хэн хүнд анхны сэтгэгдэл гэж нэг юм бий. Сайхан бүсгүйтэй танилцаж болох ч анхны сэтгэгдлээс үерхэл нөхөрлөлийн хувь заяа шийдэгддэгтэй яг адил эх оронд хөл тавьсан харийн хүнд төрсөн анхны сэтгэгдэл Азийн цээжинд орших Монгол Улсын нэрийн хуудас болох ёстойг цаг ямарт санах ёстой байх.

Одоо миний жишээ татах зүйл маань ч бидний урилгаар Улаанбаатарт хөл тавьсан найзад маань төрсөн анхны сэтгэгдэл. АНУ-аас анх удаа хилийн дээс алхсан найз маань Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд  хөл тавьтал өөдөөс нь цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд онгоцны хоолойн аман дээр угтаж. Ийм байдалтай тулгарч үзээгүй тэрбээр шууд ухарч онгоц руугаа орох гэж зүтгэсэн гэж байгаа юм. Найз маань гэрт ирсэн хойно оо, би андуураад өөр онгоцонд суугаад лалын шашинтай улсад буучихсан юм биш байгаа. Эсвэл шувууны ханиад гарсныг нь монгол найз маань нуучихсан юм болов уу гэж бодсон гэсэн.

Монгол Улсын нүүр царай олон улсын Чингис хаан зочид буудлын угтан авах үйлчилгээнээс эхлэх байх. Жуулчид хийгээд хурал, зөвлөгөөнд ирсэн зочид төлөөлөгчид онгоцны хоолойгоор гараад ирэхэд л цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд угтдаг нь тухайн улсад цэргийн онц дэглэм тогтоосон мэт сэтгэгдлийг шууд төрүүлэхээс гадна  дайн дажин эс бөгөөс хүн, малын гоц халдвартай өвчин тухайлбал шувууны ханиад энэ улсад гарсан юм биш байгаа, ямар оронд хөл тавих нь энэ вэ, эндээс амьд мэнд буцдаг байгаа гэх айдаст автуулдаг юм байна. Үнэн хэрэгтээ тэрхүү цэргийн хувцастай нөхдүүд нь хилийн шалган нэвтрүүлэх  болон гааль, хамгаалалтын алба, хорио цээрийн  ажилтнууд байдаг аж.   

Аль ч улсын хилээр нэвтрэхэд  эдгээр албаар дамжин өнгөрч, визээ баталгаажуулах ёстой ч чухамдаа тэд  онгоцны хоолойн аман дээр бус онгоцны буудлаас гарах хаалган дээр байдаг тул жуулчид онгоцноос буусан даруйд  нэг нэгнээс айж эмээлгүйгээр үйлчилгээний байгууллагуудаар чөлөөтэй үйлчлүүлэн,  олон цаг ниссэн алжаалаа тайлан амсхийж аваад буудлаас гарахад бэлддэг. Хил гаалийнхан ч зорчигчидтой тулж ажиллахаас бусад нь алсын зайнаас харьцан, шаардлагатай тохиолдолд л хүрч ирдэг шүү дээ.

Сүүлийн жилүүдэд бүхий л хяналт шалгалт цахимжиж, нүдний өмнүүр  цэргийн эрээн хувцастнууд  бараг л харагдахаа больсон байна лээ. Эдүгээ ашиглаж буй олон улсын “Чингис хаан” нисэх буудлын зай талбайн хэмжээнээс хамаардаг байж болох ч Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудаа арай өөр газар байршуулж яагаад болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд, тун удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлын дотоод зохион байгуулалтдаа жижиг мэт санагдаж болох ч эрхэм дарга нарын бодох ёстой зүйлийн нэг байж мэдэх угтах үйлчилгээ, цэрэгжүүлсэн албатай холбоотой асуудалд анхаарал тавих нь хожмын үйлд хэрэгтэй болов уу.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

20 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

21 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

21 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

22 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

22 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

23 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

23 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

23 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах