• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дарханчууд эрчим хүч, усан хангамжийн 2020 он хүртэлх хөгжлөө тодорхойлов

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв гэгддэг Дархан-Уул  аймаг эдүгээ Монголын загвар хот болон хөгжиж буй. Тэртээ 1961 онд Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн баригдаж байсан Дархан-Уул аймаг зам харилцаа, дэд бүтэц, эдийн засаг, гадаад харилцаа хөгжсөн томоохон аймгуудын нэг болсон. Тэгвэл Дархан-Уул аймаг өнгөрсөн баасан гарагт эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал болон хэтийн зорилтынхоо талаар хэлэлцэв. Энэхүү зөвлөгөөнийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн алба хамтран зохион байгуулсан бөгөөд эрчим хүчний салбарын удирдлага, инженерүүд оролцсон юм. Зөвлөгөөнийг нээж, тус аймгийн Засаг дарга С.Насанбат “Өнөөдөр бид “Дархан хотын эрчим хүч,  усан хангамжийн системийн өнөөгийн байдалд үнэлэлт өгөн, хөгжлийн чиг хандлага”-ыг тодорхойлж, 2020 он хүртэлх зорилт тавьж, өмнөх зөвлөгөөний адил тодорхой асуудлуудыг хөндөн, хэрэгжүүлэх арга зам, боломжийг хэлэлцэж зөв гарцыг олсноор бодитой хэрэгжих төлөвлөгөөтэй, хариуцах эзэнтэй арга хэмжээ болгон баримтжуулсан баримт бичгээ гаргах болно. Дархан хот  үйлдвэрлэл дэд бүтэц хөгжсөн, хүн ам олноор суурьшсан, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болгон хөгжүүлэх бодит боломжтой бүс нутгийн төв гэдэгт үе үеийн төр засгийн удирдлагууд анхаарлаа хандуулж, “Төвийн бүсийн тулгуур төв”, “Дархан хөгжлийн загвар хот” болгох Засгийн газрын тогтоол, шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсан нь хотын цаашдын хөгжил цэцэглэлтэд онцгой ач холбогдол өгч, дарханчууд бидэнд эрүүл таатай амьдралын орчин бүрдэхэд онцгой дэмжлэг болсоор ирсэн” гэв. Энэ удаагийн зөвлөгөөнд нийт 12 илтгэгч эрчим хүч, усан хангамжийн салбарын тулгамдаж байгаа асуудлыг хөндөн цаашид хийж, хэрэгжүүлэх шинэ санааг дэвшүүлсэн юм.

Зөвлөгөөний үеэр Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх  “Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн салбарт тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгдэж байна. Ялангуяа инженерийн шугам, сүлжээний байгууллагад улсын хэмжээнд анхдагч гэсэн шинэ шийдэл бүхий томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ. Тухайлбал, манай аймагт Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Мөн хаягдал хогийг ангилан боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэрийн барилгын ажил эхэллээ. Түүнчлэн төв цэвэрлэх байгууламж маань бүрэн шинэчлэгдэх гэж байгаа. Энэ мэтчилэн олон ажил хийгдэж байна. Гэхдээ бидэнд зарим зүйл дээр тулгарч байгаа асуудлууд бий. Эрчим хүчний байгууллагын шугам, хоолой, зарим  техник, технологид шинэчлэл хийх шаардлага гарч байгаа. Бид шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа хэдий ч энэхүү ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ мэт асуудлуудад анхаарал хандуулж ажиллах, цаашдын зорилго, зорилт, төлөвлөгөөгөө салбарынхаа хэмжээнд ярилцах шаардлага гарсан” гэв. Ийнхүү ярилцсаны дараа бид Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.

Шинэ цэвэрлэх байгууламж 2019 онд ашиглалтад орно

“Дархан-Ус суваг” хувьцаат компани нь 1500 үйлдвэр аж ахуйн газар, 12 мянга гаруй айл, өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд гэр хорооллын 28 мянган хүн амд нийт 40 ус түгээх цэгээр дамжуулан цэвэр ус түгээн үйлчилж байгаа гэнэ. Тус компанид өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдсэн талаар компанийн захирал П.Ариундалай онцолж байв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2011 онд 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, “Дархан хотын усан хангамжийн байгууламжийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн 2015 онд гэхэд АНУ-ын Аляска мужийн “Fairbank”-ийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, лаг боловсруулах технологийн туршлага судлах судалгааны төсөлд хамтран ажилласан байна. Харин 2017 онд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөжээ. Түүний нэг нь Азийн хөгжлийн банкны 20.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийг тоног, төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэхээр болсон аж. Энэхүү төсөл 2019 онд бүрэн хэрэгжиж дуусах юм байна. Мөн айл өрхийн тоолуурыг ухаалаг системд шилжүүлэн зоорийн давхарт нэгтгэхээр болсон гэнэ. Ингэснээр айл болгоны хаалгыг тогшиж, тоолуурын заалтыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэдэг хуучны аргачлалаас салах юм байна. Бүтээн байгуулалтын ажлын хажуугаар шийдэх тодорхой ажлууд байгаа гэдгийг ч тус компанийн захирал П.Ариундалай хэлж байлаа. Тэрбээр “Бид цэвэр усаа 1680 төгрөгөөр олборлож, иргэдэд 993 төгрөгөөр зардаг. Харин бохир ус татан зайлуулахдаа 1343 төгрөгөөр олборлож, 1133 төгрөгөөр татан зайлуулдаг.

Үүнээс болж манай компани цэвэр ус түгээлтээс 687 төгрөг, бохир ус татан зайлуулалтаас 215 төгрөгийн алдагдал хүлээдэг. Өөрөөр хэлбэл, манай компани алдагдалтай ажиллаж байгаа юм. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын төвшингөөс шалтгаалаад усны тарифаа хоёр жил нэмээгүй. Тиймээс энэ жил бага зэрэг нэмэх асуудал яригдаж байгаа” гэв.

ДДЦС-д 35 мГв-ын ӨргӨтгӨл хийгдэж байна

анай сурвалжлах хэсгийн очсон дараагийн газар 52 жилийн түүхтэй “Дархан дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани байв. Дархан хотын эрчим хүчний цорын ганц эх үүсвэр гэгддэг станцын үйл ажиллагаатай тус компанийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж танилцуулсан. Тэрбээр “Манай дулааны станц он цагийн хувьд нэлээд хуучирсан. Хүнээр бодоход 52 нас гэдэг нэлээд зүйл хийсэн нас шүү дээ. Олон жилийн үйл ажиллагаанаас шалтгаалаад техник, технологийн хувьд ч хуучирч байна. 1987 онд ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар гурван том зуух суурилуулсан. Түүнээс хойш тэрбум төгрөгөөс илүү хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй. Манай станцын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компаниас үндсэн үйлдвэрлэлдээ анхаарал тавихгүй бол хэзээ ч зогсоход бэлэн болсон байна. Тиймээс аюулгүй ажиллагаа талдаа онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу бид 2004 оноос эхлэн тасралтгүй үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааны талаар ярилцаж, техникийн зөвлөлөөс удаа дараа зөвлөмж гаргасан. Үүний үр дүнд 2006 оноос эхлэн станцыг өргөтгөх тухай асуудал ноцтой яригдаж эхэлсэн. Ингээд 2011 онд ХБНГУ-ын 23 сая еврогийн хөрөнгө оруулалтаар 35 мГв-ын өргөтгөлийн ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар төслийн үйл ажиллагаа удаашралтай байгаа хэдий ч шаардлагатай тоног, төхөөрөмжүүд ирсэн байгаа” гэсэн юм. Энэхүү станцын өргөтгөл 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн байна. Мөн Монгол Улсад ганцхан Дархан хотын дулаан хангамж нээлттэй системтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл,  халаалтын системээсээ шууд халуун усаа авч хэрэглэдэг хэмээн тус компанийн захирал Н.Чимэддорж тайлбарласан юм. Энэ нь 1965 оны үеийн аргачлал бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн тусдаа системийг нэвтрүүлэх шаардлага гарсан аж. Тиймээс Дархан хотын ус хангамжийг хаалттай системд шилжүүлж байгаа юм байна. Ингэснээр дулааны цахилгаан станцын өөрийн зардал буурах гэнэ. Мөн тэрбээр Дархан-Уул аймагт дулааны хоёр дахь эх үүсвэрийг барих шаардлага тулгарсан гэдгийг онцлов.

Жилд 500 саЯ кВт эрЧим хҮЧ дамжуулдаг

Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн төвийн бүсийн таван салбарын нэг нь Дархан-Уул аймагт байрлан ажилладаг. Үндэсний хэмжээний томоохон компаниудын нэг болох тус компани жилд 500 сая кВт эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Ингэхдээ 9000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 50 гаруй мянган өрхийг цахилгаан, эрчим хүчээр ханган ажилладаг байна. Тэгвэл манай сурвалжлах хэсэг тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь салбарын дарга Ж.Мөнхжаргал “Цахилгаан эрчим хүч гэдэг өөрөө онцлог бүтээгдэхүүн. Үүссэн цагаасаа эхлэн 24 цагийн турш буюу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг. Биднийг унтаж, амарч байхад ч цахилгаан үйлдвэрлэгдээд, дамжуулан түгээгдэж байдаг. Үүнээс гадна цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүнийг хадгалж болдоггүй. Үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ нэг секундийн хугацаанд явагддаг. Хоорондоо нягт холбоотой гэсэн үг. Тиймээс бид зохион байгуулалтын өндөр төвшинд хагас цэрэгжилтийн байдлаар ажилладаг” гэв. Мөн тэрбээр тус салбар ОХУ-ын эрчим хүчний системтэй Монголын эрчим хүчний системийг холбодог хамгийн том зангилаа станц болдог. Манай улсын эрчим хүчний систем дангаараа оршин тогтнох хэцүү учраас ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогддог хэмээн тайлбарлав. Ингэснээр эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлдэг аж. Түүнчлэн дамжуулж буй эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг Дархан, Сэлэнгийн цахилгаан сүлжээ буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нийлүүлдэг байна. Үлдсэн хувийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү шилжүүлдэг ажээ.

Монголын анхны нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхлэв

Монгол Улсын эрчим хүчний салбарт өнгөрсөн нэгдүгээр сард нэгэн дэвшилд хүрсэн томоохон үйл явдал болсон нь Дархан-Уул аймаг дахь нарны цахилгаан станцын нээлт байв. Түүхийн хуудсыг дахин сөхвөл өнгөрсөн оны долдугаар сарын 19-нд Дархан хотод төвтэй Монгол Улсын Солар Повер Интернешнл компани Япон улсын Шарп корпораци болон Шигемүтци Шожи компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад орсон. Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор 20 мянган айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж улмаар жилд 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой аж. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах тус станцын гадаа 34 мянган модулийг байрлуулжээ. Энэхүү модуль нь нарны тусламжтайгаар эрчим хүчийг үйлдвэрлэх бөгөөд 25 жилийн баталгаатай. Гэхдээ нарны цахилгаан станц 140-150 жилийн настай байдаг гэдгийг тус компанийн захирал Б.Мандалбаяр онцолсон.  Дархан нарны цахилгаан станцын бас нэгэн нэг онцлог гэвэл уг төсөл Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөлд олгодог Хамтарсан кредитийн механизмд хамрагдахаар батлагджээ. Энэхүү 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц нь жил бүр 14.182 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тул жил бүр 14.746 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжийг бүрдүүлнэ.  Энэ нь нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцыг голлон ашиглаж байгаа манай орны хувьд Шарп компанийн нарны станц байгуулах өндөр технологийг нутагшуулах замаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм байна. Дархан нарны цахилгаан станц ашиглалтад орсон цагаасаа 918 мянган кВт цахилгааныг үйлдвэрлээд байгаа ажээ.

ДДС ТӨХК ӨвӨлжилтийн бэлтгэл ажлыг бҮрэн хангажээ

Дарханы дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Дархан-Уул аймгийн 1200 гаруй орон сууцны оршин суугч, 1500 гаруй аж ахуйн нэгжүүдэд дулааны эрчим хүчээр ханган ажилладаг байна. Тус компани Дарханы дулааны цахилгаан станцаас жилд 500 мянга орчим кВт дулааныг худалдан авч хэрэглэгчиддээ түгээдэг гэнэ. Мөн энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хэрэглэгчдийнхээ ая тухтай байдлыг ханган ажиллаж байгаа аж. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Гантуул “Манай компани 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь биелүүлсэн. Бага зэргийн гэмтэл гарсан хэдий ч тухай бүрт нь найдвартай арга хэмжээ авч ажилласан. Ер нь ойрын жилд дулааны хэрэглээ тав орчим хувиар нэмэгдэх судалгаа бий. дулааны хэрэглээ бага багаар нэмэгдэж байна гэсэн үг. 2013 онд нэлээд өсөлттэй байсан. Түүнээс хойш улс орны эдийн засгийн байдал, орон сууцны барилгын борлуулалт зогсонг байдалд шилжсэнтэй холбогдуулан хэрэглээ багасч байсан юм. Одоо эргээд нэмэгдэх шинж ажиглагдаж байна” гэсэн юм. Мөн дархан дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани энэ жил төв шугам сүлжээгээ засварлах ажлыг төлөвлөсөн байна. Түүнчлэн “Дархан хотын дулаан хангамжийг сайжруулах” төсөл хэрэгжих гэнэ. Энэхүү төсөл нь 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 2020 он хүртэл тодорхой үе шаттайгаар хэрэгжих юм байна. Уг төсөл нь хэрэгжсэнээр Дархан-Уул аймгийн дулаан хангамж 100 хувь хаалттай системд шилжих бөгөөд хэрэглэгчдэд очих хэрэгцээний халуун усны чанар дээшлэх давуу талтай аж.

2016 онд 7.2 тэрбум тӨгрӨгийн хӨрӨнгӨ оруулалт хийв

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа нь сурвалжлага хийх явцад харагдаж байлаа. Тухайлбал, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани 2016 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд 7.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ тухай тус компанийн дэд захирал Б.Батжаргал “ДСЦТС компани Монголын эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим, хүчний хяналт, удирдлага , арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүллээ. Энэхүү ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем болон хяналтын камерын  систем зэргийг цогцоор нь шийдсэн. Мөн өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур сумдад нийт 17 мянга гаруй ухаалаг тоолуур суурилуулсан” гэв. Мөн тус компанийн өөрсдийн хөрөнгөөр 35/10(6) кВ-ын хоёр дэд станц шинээр барьж, нэг дэд станцыг шинэчилжээ. Түүнчлэн 35 кВ-ын 34 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэвшилтэт технологиор барьж байгуулан ажилласан байна.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
ХУРААХ
Гана, Египет хагас шигшээд...
Хувийн ашиг сонирхлын болон...

Дарханчууд эрчим хүч, усан хангамжийн 2020 он хүртэлх хөгжлөө тодорхойлов

Батзаяа 2017-01-30

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

16 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

20 цагийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

20 цагийн өмнө өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

20 цагийн өмнө өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

20 цагийн өмнө өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

20 цагийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

20 цагийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

20 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2026-08-24 өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-25 өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

1 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-24 өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах