• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийслэлийн хөгжилд сэтгэл оюунаа зориулах АН-ын бүсгүйчүүд

“Хэн нь бэ” булан нийслэлийн зургаан  дүүргийн Засаг дарга нарыг онцолж байгаа билээ.  Энэ удаад үргэлжлүүлэн   нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг  онцлон танилцуулж байна.

БАЯНГАОЛ ДҮҮРЭГ: С.ОДОНТУЯА

Энэ бүсгүйг монголчууд хэдийнэ танидаг болсон шүү дээ. Ахмад үеийнхэн Салдан сайдын охин гэдгээр, дунд үеийнхэн "Сентоза"-гийн бизнесмен гэдгээр, залуучууд имиж сайтай УИХ-ын гишүүн гэдгээр нь С.Одонтуяаг мэднэ.  Ялангуяа, улс төр сонирхдог залуучуудын тухайд   “Эдийн засгийн алуурчин” гэх сэдвийг хөндөж, улс төрийн сонгуулийн уриа лоозон болгож орж ирснийг өчигдөр мэт тод санадаг юм. 

Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр  УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа л намын бүлгийн дэд дарга, хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудал дэмжих лобби бүлгийн ахалж ажилласан билээ.  Үнэндээ эрхэмсэг эл хатагтай 2012-2016 оны парламентийн өнгө зүс, нэрийн хуудас болсон цөөн бүсгүйчүүдийн нэг байв.  Миний мэдэхийн  хэлсэн үг нь  байгаа олж, жинтэйхэн тусах нь бий. 

Улстөрчийн  намтар түүхийн хувьд олон хуудас эргүүлэхүйц биш ч  эдүгээ Засаг даргаар нь ажиллаж байгаа Баянгол дүүргийнхээ АН-ын дэд даргаар улстөрчийнхөө гараанд хөл тавьж,  “Иргэн та баялаг сан”-г тэргүүлж,  2008-2012 онд  НИТХ-ын тэргүүлэгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,   2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байдаг.  Өөчилж гоочлох нэг нь  С.Эрдэнийг дагасандаа өдий зэрэгтэй яваа юм гэцгээдэг ч чухамдаа    “Эрдэнэ”  вангийн хошуунд   ардчилал бөх бат оршин тогтнож байгаа тулгуур багануудын нэг нь С.Одонтуяа байж мэднэ.   Тэр ч утгаараа баянголчууд С.Одонтуяагаас салах дургүй.

Орон нутгийн сонгуулийн үеэр   С.Эрдэнэ түүнийг  Баянгол дүүргийн Засаг даргаар томилохоо  албан ёсоор мэдэгдэхэд эсэргүүцэх хүн нэг ч гараагүй.   Хувь хүнийхээ тухайд тэрбээр хүүхэд байхын нийгмийн идэвхи сайтай нэгэн байсан.   Нийслэлийн арван жилийн  нэгдүгээр сургуулийг онц дүнтэй төгсч,  ОХУ-ын  Санктпетербург хотноо  олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшжээ.  Амьдралд ч, улс төрд ч Харвардын профессор Н.Грегори Мэнкьюгийн онолыг тулгуур болгодог гэдгээ тэрбээр нуудаггүй. Тэднийх  хүү, охин хоёртой.  Хүү нь Бээжингийн  их сургуулийг төгссөн бөгөөд эдүгээ “Сентоза” компаниа удирдаж буй.  Харин бага охин нь дунд сургуулийн сурагч.

СҮХБААТАР ДҮҮРЭГ: Х.БОЛОРМАА

Гадна төрхөөсөө ч хэлсэндээ хүрдэг  шинж нь илт харагддаг түүнийг   Ардчилсан намын өнгө төрх болж яваа хатагтай нарыг нэг хэмээн тодорхойлж болно.  Өөрөө ч тийм нэг гүжирмэг,  шулуун зантай нэгэн юм билээ.   Улс төрд, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө  хамтдаа зүтгэсэн журмын нөхөд нь Х.Болормааг  алсын замд ханилсан байхад алзахгүй хэмээн магтах нь бий. Үүнийгээ ч  орон нутгийн сонгуулиар   намдаа болон журмын нөхөддөө харуулаад авсан.  Ялагдал хүлээн бачимдаж буй цаг үед  орон нутгийн сонгуулиар намдаа нэг суудал чирээд ирнэ гэдэг гавьяа байлгүй яах билээ.  

Х.Болормаа ажлаа хүлээж аваад удаагүй ч  ажлын туршлагын хувьд бусад шиг дүүрэгтэйгээ танилцах, ажлаа  юунаас эхэлбэл оновчтой хэмээн тархиа барихын зовлонг эдлээгүй. Өмнө нь дөрвөн жил Засаг даргын орлогчоор ажилласан төрийн төлөөлөгчийн хувьд хийж гүйцээгээгүй ажлаа шууд л барьж авсан байж таарна. Ер нь бол Сүхбаатар дүүрэг ажил үйлс, бүтээн байгуулалтаараа нийслэлийн зургаан дүүргийг манлайлсаар ирсэн билээ. Эдүгээ өөр намын бодлогод өөрийн мөрийн хөтөлбөр энэ тэрээ нийцүүлэх гэж ухаан зарж яваа байж мэднэ. Гэхдээ тэр чадна. Шулуухан хэлэхэд, 140 мянган өрхийнхөө ахуй амьдрал  нь ямар түвшинд явааг, хэнд ямар тусламж үйлчилгээ хэрэгтэйг , хэн улс, дүүргийнхээ нэрийг дуурсгаж явааг Болормаа дарга  андахгүй. Тэр ч утгаараа  мань хүн “  Монгол Улсын нийслэлийн өнгө төрх  нь, үүд нь болсон дүүрэг бол сүхбаатар.  Бид эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эко дүүрэг болгохын төлөө  хичээн ажиллах болно.

Иргэдээ дээдэлж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах нь миний, бидний үүрэг.Тэгээд ч   дүүргийн маань   хүн ам жилээс жилд  өсч, шинээр сүндэрлэх барилга байшин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс зохион байгуулалтыг  чухалчилна” хэмээсэн нь олон  үггүйгээр зорилго, төлөвлөгөө ойлгуулсан хэрэг. Нөгөөтэйгүүр,  Засаг дарга Х.Болормаа  иргэд хүлээж авах өдрийг зөвхөн тэдэндээ зориулдаг нь сүхбаатарчуудад ихээхэн таалагдах болсон байна. Өчигдрийн байдлаар 235 иргэнийг хүлээн авч уулзан 114 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байх жишээний.  Энэ бол бага биш үзүүлэлт. Хагас, бүтэн сайныг тэрбээр  Засаг даргын хувьд хороодын  үйл ажиллагаатай танилцах   хамгийн таатай боломжийн өдөр гэж үздэг юм билээ.  Ийм нэг дайчин бүсгүй Сүхбаатар хэмээх их айлын голомтыг сахиж яваа.  

Ингээд түүнтэй  Сүхбаатар дүүргийн  хөгжлийн талаар “Монгол Улсын хөгжлийн  гол  зангилаа гэж би хувьдаа боддог. Та надтай санал нийлэх үү?  хэмээн яриа өргүүлэхэд  “Тантай санал нийлнэ. Нийслэлийн    хөгжлийг  энэ л өнцгөөс  харж байгаа.  Гэхдээ хөгжил судалгаагүйгээр явахгүй шүү дээ. Сүхбаатар дүүргээс төрсөн гэж онцолж, хэлтийлгүй  эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсч, санаа оноогоо уралдуулж байгаад  дүүргийнхээ хөгж­лийн гарцыг бид  тодорхойлсон.  Бидний зорилго бол ахмад настнууд нь амар амгалан,  залуус нь  ажилтай, орлоготой, үр хойч нь эрдэм боловсролтой, улс нь эдийн засгийн чадавхитай байх явдал. Энэ бүхэн цогцолсон байхад аандаа хөгжилд хүрнэ.Тэгээд ч Монгол орон өөрийн онцлогтой. Тэр онцлогоо хөгжлийн бодлогод ямар байдлаар тусгаж өгөхөөс улсын хөгжлийн хурд шалтгаална. 

-Та бизнесмен хүн. Тиймээс  гэр хорооллын иргэдэд   ямар боломж байг­ааг ажиглаж, судалж  явдаг нь мэдээж. Ямар  боломжууд харагдаж байна?

-Би аливаа зүйлийг жижгээр харах дургүй. Жижиг сэтгэвэл жижиг л амжилт ирнэ. Том сэтгэж, том харах хэрэгтэй. Жишээ нь,  монголчууд  дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг  үлдвэрлэдэг үйлдвэрүүдээс хоёр, гурвыг ч болов  оруулж ирэхийн төлөө ажилламаар байгаа юм.  Хууль, эрх зүйн орчин дээр нь  хууль боловсруулагчид анхаарч, татварын таатай нөхцлийг тэдэнд санал болгоход л тэд гүйгээд орно шүү дээ.  Миний хувьд санаж, сэдэж яваа бүхнээ ажил хэрэг болгохын төлөө  зүтгэдэг дээ.  

Манай Сүхбаатар дүүргийн иргэдийн хувьд  хашаа хашаандаа жижиг өрхийн аж ахуй эрхлэх бус үйл ажиллагааныхаа чиглэлээр нэгдэж нийлээд нэг хэсэг нь дан  лууван, нөгөө  нь байцаа, гурав дахь нь сонгино тариалж түүгээрээ дүүргийн иргэдийн хэрэгцээг хангаж болно. 

Монгол орны хөрсөнд ургасан лууван яаж ч бодсон импортын луувангаас аль ч талаараа илүү  шүү дээ. Завханы улаан сармис гэж байдаг. Хятадууд манайхаас хэдэн арван кг-аар нь авч явдаг. Ааг, амт сайтай сармис. Түүнийг бас ургуулж болно. Хүнсний хамгийн аюулгүй бүтээгдэхүүн  зөвхөн  манайд л байдаг.  Үүнийг мэддэг  хятадууд Улаанбаатараас гурил хүртэл зөөнө гээч. Энэ бүхэн  алдаж болохгүй бизнес. Тиймээс ХАА, газар тариалангийн салбарыг дэмжиж ажиллах болно” гэж хариулсан  нь надад ч нэгийг бодогдуулж амжсан.

Харин энд сонин болгож,  түүнийг улстөрчийн хувьд хэн бэ гэдгийг энд өгүүлэхэд гэмгүй болов уу.  Монгол оронд ардчиллын салхи  сэвэлзсэн он жилүүдэд оюутан байсан тэрбээр  болж буй үйл явдлыг эхэндээ залуу хүний сониуч зангаар очиж хардаг байснаа  аандаа  хэлж буй үг, баримталж буй бодлого нь чихний үзүүрт сул өнгөрөх дэмий зүйл биш санагдаад явчихсан гэдэг. Ингэж л ардчиллыг, улс төрийг  дотоод сэтгэлдээ дэмжиж эхэлсэн гэнэ лээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Филиппин дэх аллага
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Нийслэлийн хөгжилд сэтгэл оюунаа зориулах АН-ын бүсгүйчүүд

Чулуунцэцэг 2017-02-02

Сэдвүүд : #Хэн нь хэн бэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

16 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах