• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

В.Путины бас нэг “дайсан” үхлийн ирмэгт байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэгч гэж тодот­гож болохуйц улстөрч 35 нас­тай Владимир Кара Мурза бус­дад хорлогдсоны улмаас эм­нэ­лэгт хүргэгджээ. Тэрбээр эдү­гээ үхэл, сэхлийн заагт буй бө­гөөд эрхтэн дутагдалд орсон ту­хай эхнэр нь сэтгүүлчдэд мэ­дээл­сэн байна. Мөн ямар нэгэн үл мэ­дэг­дэх бодист хордсон гэж онош­логд­жээ. Өмнө нь Кара Мурза хордож байсан ч,  тухайн үед амь наснаас нь холуур өн­гөрч бай­сан гэнэ.

В.Путиныг шүүмж­лэгч тэрбээр АНУ руу аяла­хын­хаа өмнөхөн ийнхүү хор­дож, түргэн тусламжийн тэр­гээр эмнэлэгт хүргэгдсэн байх юм. Владимир Кара Мурза ард­чиллыг дэмжигч “Нээлттэй Орос” нийгэмлэгт ажилладаг бай­жээ. Эмнэлэгт хүргэгддэг шөнөө  эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт хадмындаа байсан бөгөөд Вашингтон ДС хот руу нисэхээс ердөө хэдхэн цагийн өмнө гэнэт л биеийнх нь байдал муудаж эхэлсэн байна.

Ардчиллын төлөө идэвхитэй тэмцэгч, мөн сэтгүүлч  тэрбээр 2015 онд мөн л хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж, хоёр сарын хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж байжээ. Тухайн үед бөөрний архаг дутагдалд орсон байсны зэрэгцээ цуснаас нь хүнд металл өндөр агууламжтай илэрч байж.  Болсон процессын талаар түүний эхнэр  Евгения “The Independent” сонинд өгсөн ярилцлагадаа “Түүний биед хоёр жилийн өмнөхтэй төстэй шинж тэмдэг илэрсэн. Тэгээд бид түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн.

Тэр өдөр бид хамтдаа Вашингтон руу нисэх гэж байлаа” гэж ярьжээ. Харин хамгийн сүүлд эхнэртээ хэлсэн үгийн талаар лавлахад бүсгүй “Биед нь ноцтой шинж тэмдэг илрэх үед тэр надтай ярилцаж байсан юм. Зүрхнийх нь цохилт хурдсаж, амьсгалахад төвөгтэй  хэвийн бус шинж тэмдэг илэрч буйг хэлсэн. Харин түүнийг эмнэлэгт хүргэсний дараа эмч нар ямар нэг үл мэдэгдэх бодист ноцтой хэмжээнд хордсон гэсэн шинжилгээний хариу гарсан талаар дуулгасан” хэмээн ярьсан байх юм.

Мөн  “Харамсалтай нь маш олон хүн миний нөхрийн хийж буй үйл ажиллагаанд дургүй. Тиймээс яг үнэндээ түүнийг хэн нэгэн хордуулсан байлаа ч, үнэн зөвийг нь тогтооход туйлын бэрх” гэжээ.  Хамгийн гол нь Кара Мурзагийн сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажил нь сонирхол татна. Тодруулбал, тэрбээр 2015 онд Кремлийн ойролцоо найз бүсгүйтэйгээ зугаалж явахдаа буудуулж амиа алдсан дотны найз, сөрөг хүчний либериал улстөрч Борис Немцовын талаархи баримтыг  Оросыг тойрон аялж цуг­луулж байжээ. Тэр бүү хэл, эм­нэ­лэгт хүргэгдэхийнхээ өмнөх өдөр фэйсбүүк хуудсаараа дам­жуу­лан Борис Немцовт хүн­дэт­гэл үзүүлж байсан тухай ойрын хүмүүс нь ярьж байна.

Үүнээс үзвэл Борис Немцовын хэ­рэг­тэй холбогдуулан түүнийг хор­дуул­сан байж магадгүй хэмээн хар­даж болохоор байгаа юм.  Гэх­дээ одоогоор  Владимир Кара Мурзаг хэн нэгэн санаатайгаар хор­дуул­сан эсэхийг нотлох баримт байхгүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь ч дотоодын шин­жил­гээ, хууль шүүхийн бай­гуул­лагад итгэхгүй байгаагаа илэр­хийлж байна. Эхнэр Евгения Кара Мурза Франц, Израилын шин­жил­гээ­ний хүрээлэн рүү дээж явуулж шинжлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Өөрийн орны хүмүүст итгэхгүй байгаа нь ч учиртай. Түүнийг 2015 онд хордох үед нь ч тэдэнд хэн ч итгээгүй байх юм. 

Өөрөөр хэлбэл,  хорд­логын шалтгаантайгаар эм­нэлэгт хүргэгдэх үедээ 33 настай залуу бөөрний дутагдалд орж,  цуснаас нь дээж авч шинжлэхэд  хүнд металл өндөр агууламжтай гарч байжээ. Түүний дараа ОХУ-ын Мөрдөх хороонд хэн нэгэн санаатайгаар хордуулсан эсэхийг шалгах хүсэлт тавьсан ч, хэрэгсээгүй байна. Харин Кара Мурза эхнэрийнхээ хамт хэн нэгэн өөрийг нь хорлосон гэдэгт бат итгэлтэй байжээ. Тэрбээр өөрөө  ч энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлж байсан аж.

Тухайлбал, 2016 онд өгсөн ярилцлагадаа “Би 33 настай эрүүл саруул залуу байлаа. Гэтэл 24 цагийн дотор л миний бүх дотор эрхтнүүд ар араасаа өвдөж эхэлсэн. Зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байгаа биз дээ”  хэмээж, өөрийг нь улс тө­рийн зорил­гоор хор­дуулж алах санаар­хал хэн нэ­гэнд бий гэдэгт “ямар ч эр­гэл­зээ­гүй” ит­гэл­тэй бай­­гаа­­гаа илэр­хийлж байсан удаа­­тай. Ямартай ч, ард­чил­лын төлөө тэмцэгч, сэтгүүлч Кара Мурза  энэ сарын 2-нд орон нут­гийн эмнэлэгт хүргэгдсэнээс хойш амьс­га­лын аппараттай үхэл амьд­ралын заагт байгаа аж.  Түүний эхнэр Евгения Кара Мурза нөх­рийн­хөө талаар ярих­даа “Албан ёсны шин­жил­гээ­­ний хариу нь үл мэ­дэг­дэх бодист хорд­сон гэж гар­сан. Биеийн бай­дал нь хүнд бай­гаа ч, тогт­вор­жиж байна” гэсэн байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Ч.Гантулга: Эхний ээлжинд...
Хүүхдийн асуудлыг шийдэх гарцыг...

В.Путины бас нэг “дайсан” үхлийн ирмэгт байна

Даваахүү 2017-02-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
В.Путины бас нэг “дайсан” үхлийн ирмэгт байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэгч гэж тодот­гож болохуйц улстөрч 35 нас­тай Владимир Кара Мурза бус­дад хорлогдсоны улмаас эм­нэ­лэгт хүргэгджээ. Тэрбээр эдү­гээ үхэл, сэхлийн заагт буй бө­гөөд эрхтэн дутагдалд орсон ту­хай эхнэр нь сэтгүүлчдэд мэ­дээл­сэн байна. Мөн ямар нэгэн үл мэ­дэг­дэх бодист хордсон гэж онош­логд­жээ. Өмнө нь Кара Мурза хордож байсан ч,  тухайн үед амь наснаас нь холуур өн­гөрч бай­сан гэнэ.

В.Путиныг шүүмж­лэгч тэрбээр АНУ руу аяла­хын­хаа өмнөхөн ийнхүү хор­дож, түргэн тусламжийн тэр­гээр эмнэлэгт хүргэгдсэн байх юм. Владимир Кара Мурза ард­чиллыг дэмжигч “Нээлттэй Орос” нийгэмлэгт ажилладаг бай­жээ. Эмнэлэгт хүргэгддэг шөнөө  эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт хадмындаа байсан бөгөөд Вашингтон ДС хот руу нисэхээс ердөө хэдхэн цагийн өмнө гэнэт л биеийнх нь байдал муудаж эхэлсэн байна.

Ардчиллын төлөө идэвхитэй тэмцэгч, мөн сэтгүүлч  тэрбээр 2015 онд мөн л хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж, хоёр сарын хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж байжээ. Тухайн үед бөөрний архаг дутагдалд орсон байсны зэрэгцээ цуснаас нь хүнд металл өндөр агууламжтай илэрч байж.  Болсон процессын талаар түүний эхнэр  Евгения “The Independent” сонинд өгсөн ярилцлагадаа “Түүний биед хоёр жилийн өмнөхтэй төстэй шинж тэмдэг илэрсэн. Тэгээд бид түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн.

Тэр өдөр бид хамтдаа Вашингтон руу нисэх гэж байлаа” гэж ярьжээ. Харин хамгийн сүүлд эхнэртээ хэлсэн үгийн талаар лавлахад бүсгүй “Биед нь ноцтой шинж тэмдэг илрэх үед тэр надтай ярилцаж байсан юм. Зүрхнийх нь цохилт хурдсаж, амьсгалахад төвөгтэй  хэвийн бус шинж тэмдэг илэрч буйг хэлсэн. Харин түүнийг эмнэлэгт хүргэсний дараа эмч нар ямар нэг үл мэдэгдэх бодист ноцтой хэмжээнд хордсон гэсэн шинжилгээний хариу гарсан талаар дуулгасан” хэмээн ярьсан байх юм.

Мөн  “Харамсалтай нь маш олон хүн миний нөхрийн хийж буй үйл ажиллагаанд дургүй. Тиймээс яг үнэндээ түүнийг хэн нэгэн хордуулсан байлаа ч, үнэн зөвийг нь тогтооход туйлын бэрх” гэжээ.  Хамгийн гол нь Кара Мурзагийн сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажил нь сонирхол татна. Тодруулбал, тэрбээр 2015 онд Кремлийн ойролцоо найз бүсгүйтэйгээ зугаалж явахдаа буудуулж амиа алдсан дотны найз, сөрөг хүчний либериал улстөрч Борис Немцовын талаархи баримтыг  Оросыг тойрон аялж цуг­луулж байжээ. Тэр бүү хэл, эм­нэ­лэгт хүргэгдэхийнхээ өмнөх өдөр фэйсбүүк хуудсаараа дам­жуу­лан Борис Немцовт хүн­дэт­гэл үзүүлж байсан тухай ойрын хүмүүс нь ярьж байна.

Үүнээс үзвэл Борис Немцовын хэ­рэг­тэй холбогдуулан түүнийг хор­дуул­сан байж магадгүй хэмээн хар­даж болохоор байгаа юм.  Гэх­дээ одоогоор  Владимир Кара Мурзаг хэн нэгэн санаатайгаар хор­дуул­сан эсэхийг нотлох баримт байхгүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь ч дотоодын шин­жил­гээ, хууль шүүхийн бай­гуул­лагад итгэхгүй байгаагаа илэр­хийлж байна. Эхнэр Евгения Кара Мурза Франц, Израилын шин­жил­гээ­ний хүрээлэн рүү дээж явуулж шинжлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Өөрийн орны хүмүүст итгэхгүй байгаа нь ч учиртай. Түүнийг 2015 онд хордох үед нь ч тэдэнд хэн ч итгээгүй байх юм. 

Өөрөөр хэлбэл,  хорд­логын шалтгаантайгаар эм­нэлэгт хүргэгдэх үедээ 33 настай залуу бөөрний дутагдалд орж,  цуснаас нь дээж авч шинжлэхэд  хүнд металл өндөр агууламжтай гарч байжээ. Түүний дараа ОХУ-ын Мөрдөх хороонд хэн нэгэн санаатайгаар хордуулсан эсэхийг шалгах хүсэлт тавьсан ч, хэрэгсээгүй байна. Харин Кара Мурза эхнэрийнхээ хамт хэн нэгэн өөрийг нь хорлосон гэдэгт бат итгэлтэй байжээ. Тэрбээр өөрөө  ч энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлж байсан аж.

Тухайлбал, 2016 онд өгсөн ярилцлагадаа “Би 33 настай эрүүл саруул залуу байлаа. Гэтэл 24 цагийн дотор л миний бүх дотор эрхтнүүд ар араасаа өвдөж эхэлсэн. Зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байгаа биз дээ”  хэмээж, өөрийг нь улс тө­рийн зорил­гоор хор­дуулж алах санаар­хал хэн нэ­гэнд бий гэдэгт “ямар ч эр­гэл­зээ­гүй” ит­гэл­тэй бай­­гаа­­гаа илэр­хийлж байсан удаа­­тай. Ямартай ч, ард­чил­лын төлөө тэмцэгч, сэтгүүлч Кара Мурза  энэ сарын 2-нд орон нут­гийн эмнэлэгт хүргэгдсэнээс хойш амьс­га­лын аппараттай үхэл амьд­ралын заагт байгаа аж.  Түүний эхнэр Евгения Кара Мурза нөх­рийн­хөө талаар ярих­даа “Албан ёсны шин­жил­гээ­­ний хариу нь үл мэ­дэг­дэх бодист хорд­сон гэж гар­сан. Биеийн бай­дал нь хүнд бай­гаа ч, тогт­вор­жиж байна” гэсэн байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

13 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах