• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын ээлжит сонгууль гадны хэвлэлд

Nikkei: Сонгуулийн системийг өөрчилсөн нь МАН ялалт байгуулахад нөлөөлсөн
 
Японы “www.nikkei.com” сайтад мөн л Монголын сонгуулийн талаар ийм мэдээлэл тавигджээ.  Уг мэдээллийг хөрвүүлбэл, “Монголын парламентын сонгуульд хамгийн том сөрөг хүчин болох МАН хамгийн олон суудал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа.   Харин эсрэгээрээ эрх баригч Ардчилсан нам маш бага суудал авч, ялагдал хүлээсэн байна.  МАН ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайд болон УИХ-ын даргаа томилох бөгөөд эрх баригч намын эдийн засгийн бодлого, авлигатай холбоотойгоор иргэд тус намд итгэл алдарчээ. Энэ нь сөрөг хүчнийг ялалт байгуулахад нөлөөлжээ.  СЕХ-ны өнөөдөр өглөө зарласан дүн мэдээллээс үзвэл МАН 65 суудал авсан байна.
 
Тус нам өнгөрсөн удаагийн сонгуульд 30 суудал авч байсан билээ. Харин 2012 оны сонгуульд 38 суудал авч байсан Ардчилсан нам энэ удаа ердөө есөн суудал авч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл тойрогтоо бүдэрчээ.  Сонгуулийн үр дүнг санал хураалт болсон өдрөөс хойш 15 хоногтоо багтаан Ерөнхийлөгчид тайлагнадаг. Энэ удаагийн сонгуулийн ирц сайн, 72.1 хувьтай байлаа. МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа хэвлэлийн хурал хийж, “Итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархал илэрхийлье” хэмээн ялалтаа албан ёсоор зарласан.  
 
Орон нутгийн мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар Ардын нам ирэх сард болох баяр наадам хүртэл Ерөнхий сайдаа сонгож, Засгийн газраа бүрдүүлэх аж. Нөгөө талаар Ардчилсан нам “Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Амаргүй дөрвөн жил байлаа” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрөв.  Монголын эдийн засгийн өсөлт буурсны улмаас сонгогчид Засгийн эрх барьж буй намд итгэл алдарчээ. Мөн сонгуулийн системийг өөрчилж, жижиг мажоратори систем рүү хөрвөсөн нь МАН сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн байх магадлалтай байна” хэмээн бичжээ. 
 
Financial times: Дараа жилээс Монгол өрөө төлж эхэлнэ
 
“Financial times” сайтад доорх мэдээлэл нийтлэгджээ. Үүнийг орчуулбал, “МАН парламентын сонгуулийн санал хураалтад үнэмлэхүй ялалт байгуулж,  эдийн засаг доройтсон дөрвөн жилийн дараа Засгийн эрхийг эргүүлэн авлаа. Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар гадаадын компаниудад хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан хэдий ч, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж чадаагүй. Харин үүний оронд гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу орлого буурсны улмаас улсын өр нэмэгдсэн байдаг.
 
Гол хоёр экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасны улмаас эдийн засаг нь  хүнд байдалд  орсон улсын нэг бол Монгол. Үүнээс гадна өмнөд хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт саарснаар   төрийн болон хувийн хэвшлийн өр  үндэсний орлогыг уналтад оруулж байна.  Дараа жил гэхэд тус улс төрийн болон хувийн хэвшлийн хоёр тэрбум ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 2.3 тэрбум ам.долларыг төлж эхлэх учиртай.
 
Гэвч энэ Засгийн газар өрийн талаар яаралтай арга хэмжээ авахаас зайлсхийж ирсэн байдаг. Хэд хэдэн фракци болж хуваагдсан ардчилагчдын ихэнх нь парламент дахь суудлаа алдсан бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч багтаж буй.  Британи, Колумбын их сургуулийн Монголийн улс төр, нийгэм судлаач Жулиан Диеркэсийн бичсэнээр ирэх дөрвөн жилд Засгийн газар тогтвортой байж, эдийн засгийн үр нөлөө нэмэгдэж магадгүй гэнэ.  Түүний хэлснээр МАН Ардчилсан намтай харьцуулахад харьцангуй дэг журамтай нам ажээ” гэсэн байна. 
 
www.infpol.ru: Бие даагчдаас С.Жавхлан ганцаараа сонгогдов
 
Оросын “infpol.ru” сайтад Монголын сонгуулийн талаар бичжээ. Үүнийг монгол хэлнээ хөрвүүлбэл, “Монголын парламентын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт албан ёсоор хаагдсан бөгөөд автомат системийн ачаар сонгуулийн дүн хагас цагийн дараа гэхэд  СЕХ-ны хэвлэл мэдээллийн төв дэх том дэлгэц дээр гарч эхэлсэн.
 
Эхэндээ эрх баригч Ардчилсан нам болон МАН-ын нэр дэвшигчдийн санал хоорондоо маш ойрхон зөрүүтэй явж байсан ч, шөнө дунд болоход Ардчилсан нам эрх мэдлээ алдах нь нэгэнт тодорхой болсон юм. Казахууд хүн амын ихэнхийг эзлэх Монголын баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн сонгуулийн дүн хараахан  ирээгүй байсан ч, МАН-ын нэр дэвшигчид ээлж дараалан тойрогтоо ялалт байгуулж байлаа. Тиймдээ ч, МАН парламентын 76 суудлын 63  суудлыг авахад гайхаад байх зүйлгүй байв.  Бие даагчдаас цорын ганц хүн сонгогдсон нь дуучин С.Жавхлан.  
 
Түүнийг Буриадад “Хамаг Монгол” төслийн зохион байгуулагч гэдгээр нь илүү мэддэг. Сүүлийн үед түүний дуунууд Буриадад дэлгэрч,  ялангуяа “Ээжийн чанасан цай” дуу нь хит болж байгаа юм.  Улс төрийн мэдлэг муутай хэдий ч, шударгаар өрсөлдсөн түүнд сонгогчид нь итгэл хүлээлгэсэн. Тэрбээр өрсөлдөгчдөөсөө хоёр дахин илүү санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм.  Мөн хамгийн гайхалтай нь нэр хүнд нь унасан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлдэг Монгол Ардын хувьсгалт намын ердөө нэг нэр дэвшигч нь сонгогдсон. Харин Ардчилсан нам нийт 11 суудал авлаа” гэжээ.  
 
www.reuters.com: МАН парламентад хамгийн олон суудал авч, Ардчилсан намаас засгийн эрхийг эргүүлэн авлаа
 
www.reuters.com сайтад “Монголын гол сөрөг хүчин МАН парламентын сонгуульд ялалт байгуулж, эрх мэдлээ эргүүлэн авснаа зарлалаа. 1990 оны тайван хувьсгалаас хойш байгалийн баялгийн арвин их нөөцтэй тус улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, 2010-2012 онд эдийн засаг нь оргил үедээ хүртлээ өссөн байдаг.  
 
Гэвч 2012 оноос хойш Рио Тинто зэрэг уул уурхайн компаниудтай хийсэн маргааны улмаас эдийн засгийн өсөлт нь буурч,  эцэстээ өнгөрсөн сард Оюутолгойн далд бүтээн байгуулалтын 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг баталж байсан. Тэгвэл МАН парламентад хамгийн олон суудал авч, Ардчилсан намаас засгийн эрхийг эргүүлэн авлаа.  Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд хөөсрөлт үүсээд байсан  үед “Mine-golia” хэмээн нэрлэгдэж явсан гуравхан сая хүн амтай тус улсын сонгуульд МАН  ялахад  хөрөнгө оруулагчдын төөрөгдөл тусалсан гэж хэлж болно.
 
Гэхдээ одоогоор тэд зэс, нүүрсний эрэлт буурсны улмаас  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй дасан зохицохоор хичээж буй. Ямартай ч,  Олон улсын Валютын сан 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 0.4 хувьтай гарна гэж таамаглаж байна” гэсэн байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Дэвид Камероныг хэн залгамжлах...
Э.Бат-Үүл: Дараагийн эрх...

УИХ-ын ээлжит сонгууль гадны хэвлэлд

Даваахүү 2016-07-01

Сэдвүүд : #Сонгууль  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

12 цагийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

12 цагийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

14 цагийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

14 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

15 цагийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

15 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-20 өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах