• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Олуулаа хүртчихээд, нэг нь хариуцлага хүлээх нь шударга бус юм биш үү

Монгол Улс энэ оны гуравдугаар сарын  дотор Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлөх ёстой. Энэ өрийг төлөх асуудал босч ирэхтэй зэрэгцээд тэр их мөнгийг чухам ямар зүйлд зарцуулаад дууссан бэ гэдэг асуулт гарч ирсэн. МАН-ын засгийн үед Хөгжлийн банкны бондыг төмөр зам, авто зам тавих, V цахилгаан станц барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх зорилгоор авсан түүхтэй.
 
Тийм болохоор эргэн төлөлтийг МАН-ын Засгийн газар өөрсдөө даахаар болсон. Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 19-ний өдөр мэдээлэл хийхдээ “580 сая ам.доллар бол Засгийн газрын бонд биш Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид Засгийн газрын арилжааны хүүтэй бондоор солих хэлбэрээр төлөх шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдсэн. Ямар ч байсан Монгол Улс энэ өрийг төлнө. Харин төлбөр төлөхийн хажуугаар манай томчууд 580 саяыг юунд үрээд дуусгачихсан, хэн хэдийг авсан гэх асуудлаасаа болоод толхилцож эхэллээ. Улмаар өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг баривчилсан. Ерөөсөө  Ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан ЦЕГ, ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудыг шалгаж байгаа. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанийг шалгалтад хамруулж буй хэрэг.
 
Учир нь түүний компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан тоотой хэдэн байгууллагын нэг юм билээ. За тэр янз бүрийн тоо энэ тэрийг энд бичвэл барагдахгүй их юм болно. Хамгийн гол нь тэднээс мэдүүлэг авна гэж дуудчихаад, өмгөөлөгчийг нь гарсан хойгуур шууд баривчилчихсан юм гэнэ билээ. 
 
Өчигдөр АН-ын бүлгээс энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн. Тэгэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна. Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байна. Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, “идсэн, уусан” гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал.
 
...Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй...
 
Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой” хэмээсэн. Мөн улстөрчдийг баривчилж байгаа энэхүү баривчилгааг МАН-ын, тэр дундаа М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж хардаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна хэмээн хардаж байгаагаа хэлсэн юм.   
 
Хамгийн гол нь энэ мөнгөний ихэнхийг МАН-ын бизнесмэн гишүүд авчихсан талаар мэдээлэл гарсан. Ерөөсөө Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудыг шалгаж эхлэхэд л “Би зээл авсан, аваагүй” гэдэг хэрүүл эхэлсэн. АН-ын дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН Хөгжлийн банкны шалгалтаар жижиг зөрчлийг л ярьдаг. Томоохон зээлийг огт ярьдаггүй. Нийт зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан гэсэн мэдээлэл байдаг.
 
Үлдсэн 40 хувь нь автозамтай холбоотой зээл юм” хэмээн ярьсан нь бий. Тэр битгий хэл МАН-ын нэр бүхий гишүүд, сайд нар зээл авсан гэдгээ ч хэлсэн. Бүр хэчнээн сая ам.долларын зээл авснаа хүртэл өөрсдөө хэлээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хувийн өмчтэй тодорхой төсөлтэй цөөхөн компаниудад Хөгжлийн банкнаас зээл өгсөн. Би тодорхой мэдэж байгаа. Нэг нь миний удирдаж байсан “Монполимет” групп байгаа. Тэр группын өр авлага, өрийнхөө хүүг төлж явж байна уу гэдэг мэдээллийг Хөгжлийн банкнаас өгөхийг хүсч байна” хэмээн ярьсан байсан. МАК компанитай холбоотой зээлийн асуудал ч бий. Гэтэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монполимет компанийн Ц.Гарамжав захирал “Би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр ч удаа хугацаа сунгасан, зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан юм байна” хэмээн ярьсан нь эдүгээ ч цагаан дээр хараар дурайж байгаа.
 
Түүнчлэн дахиад нэг хүний үгийг дурьдая. Сайд Н.Номтойбаяр “Зээл авах бизнесийн зарчмын хувьд байдаг л зүйл. Гагцхүү зээл нэртэй аваад юу ч хийж бүтээгээгүй бол залилан” гэж хэлсэн.  Одоо асуудал үүн дээр зангидагдана. Өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хурал хийхдээ “Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. 
 
Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажлууд хийгдэж дууссан. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй” гэж хэлсэн. Ер нь бол бүгд л ажлаа хийчихэж. Дээрээс нь хэн хүнгүй л зээл авч. Тэр дундаа МАН-ынхан өөрсдөө ихэнх мөнгийг нь зээлээд авчихсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, өөрсдөө хүртэл хэлчихсэн байна. АН-аас бол ердөө л УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэр яригдаж буй.
 
Гэтэл тухайн үедээ адилхан хувааж “хүртчихээд”, дараа нь ингэж эрх барьж байгаагаа ашиглаж, баривчилаж хорьж, цагдах нь аль газрын ёс вэ. Ер нь бол олуулаа хүртчихээд, нэг нь хариуцлага хүлээх нь шударга бус юм биш үү. Хэрвээ баривчлах, хариуцлага тооцох, улсын хохирлыг төлүүлэх ёстой гэвэл зээл авсан бүх компани, түүний удирдлагатай л ярих ёстой байх. Ганц, хоёр хүнтэй биш шүү дээ. Нөгөө талаар АН-ынханд тухайн үед Хөгжлийн банкнаас хэн хэн, хэчнээн төгрөгийн зээл авсан, ямар зориулалтаар авчихаад, юунд зарцуулсан бэ гэдэг мэдээлэл байгаа гээд буй. Тийм болохоор энэ асуудал нэг их хол явахгүй байх. Ер нь ч тэгээд, АН-ын бүлгийн даргын хэлснээр МАН-ынхан Хөгжлийн банкаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө пиар хийх гэж байна гэдэг нь л бараг оносон хардалт юм биш үү. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
D-Лигийн тохолтын тэмцээний...
Ц.Мөнх-Оргил: Монгол улс ОХУ-аас...

Олуулаа хүртчихээд, нэг нь хариуцлага хүлээх нь шударга бус юм биш үү

Пунцагболд 2017-02-23

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

12 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

13 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

14 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

15 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

15 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах