• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардчилсан Монголын иргэдэд жагсах ч эрх алга

Монгол бол улс төрийн нам болон Иргэний нийгмийн хөгжил сул, төлөвшөөгүй орны нэг. Үндсэндээ шинээр ардчилалд шилжсэн орон л доо. Гэхдээ манай улс ардчиллыг сонгоод 30-аад жил болж байна. 100 гаруй жил энэ замаар хөгжсөн орнуудын дэргэд бол балчир байх. Гэхдээ 30 жил гэдэг багагүй хугацаа.
 
Харамсалтай нь энэ хугацаанд манайд ардчилал хөгжсөнгүй. Ардчилал бол хүүхэд өсгөж байгаа юм шиг байнга л арчилж, тордож байхгүй бол устаж үгүй болдог эд гэж судлаачид хэлээд байгаа. Харин арчилгаа тордолгоо нь иргэдийн оролцоо. Манайд одоохондоо төлөөллийн ардчилал л илүүтэй хөгжсөн. 
 
Иргэд төлөөлөл болсон нэг хүнээ сонгоод төрд илгээдэг. Тэр нь УИХ, Засгийн газар, нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороо, багт ажиллаж байгаа. Харамсалтай нь ард түмнийг төлөөлж байгаагаа умартаад, нам, эвслийнхээ төлөө л ажилладаг болчихсон. Мөн төрд гараад дараа нь биднийг төлөөл гэж явуулсан ард иргэдээ хяхаж хавчдаг, дарамталдаг болчихлоо. Ядаж байхад өнөөх ардчиллаа тордох ёстой иргэдийн оролцоо нь ч байхгүй болчихсон. Гэхдээ зарим төвшинд иргэдийн оролцоог эрх баригчид /иргэдийг төрд төлөөлөгчид/ шууд утгаар нь хааж, боож байгаа. Тухайлбал, Монголд иргэд тайван жагсаал ч хийх эрхгүй байна. Уг нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөө гэдэг ардчиллын амин сүнс. Ийм чөлөөгүйгээр ардчилал гэж байх ёсгүй.
 
Ингээд бодохоор манайд ардчилал алга болчихож. Жагсаал, цуглаан хийх эрхгүй биш эрхтэй шүү дээ. Зөвшөөрлөө аваад хийж болно гэж хэлэх байх, зарим нь. Гэхдээ энд зөрчилдөөнтэй маш олон зүйл байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д  “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” заагаад өгчихсөн. Үндсэн хуулиндаа жагсах эрхтэй гэж заачихаад үүнийхээ эсрэг нэг Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой гээд байдаг. Яах вэ, тодорхой зорилготой, маш олон хүнийг хамруулсан, улстөрийн шинжтэй цуглаан хийх бол зөвшөөрөл авах ёстой байх.
 
Харин хоёр гуравхан хүн тухайн цаг үедээ тааруулаад, жагсч, цуглаж байгаа бол заавал зөвшөөрөл аваад байх шаардлага байгаа юм уу. Дэлхийн дахинд “Аяндаа үүссэн цуглаан” гэсэн нэр томъёо бий. Ийм цуглааныг тайван хийж байгаа бол хориглох, тараах, шийтгэх ёсгүй байдаг юм билээ. Манайд бол жагсаал, цуглаан л бол адилхан, заавал Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой болчихоод байна. Хаана байгаа юм, тэр Үндсэн хуулиар олгосон эрх чинь. Сая гуравдугаар сарын 8-ны өдөр гурван эмэгтэй цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл цагдаа нар ирээд л бариад явчихаж байх жишээний.
 
...Уг нь хуулинд бүртгэлгүй жагсаал хийж байвал Засаг даргаас мэдэгдэл өгнө. Тэгээд хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараахаар заагаад өгчихсөн байгаа. Ядаж энэ хууль, журмыг ч цагдаагийн байгууллага мөрдөхгүй байна. Хэрвээ мөрдсөн бол сая гурван эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ талбай дээр нэг цаг зогсох байлаа. Ардчилсан Монголын иргэд өнөөдөр ийм л эрхтэй байна. Тухайн хүн жагсч болох эсэхийг иргэдийг төлөөлж дүүргийн Засаг дарга хийж байгаа нэг хүний үзэмжээр л шийдээд байна гэсэн үг.  Би жагсмаар байна гэж Засаг даргад мэдэгдэнэ, өнөөх нь хариу өгөх гэж гурав хононо. Зөвшөөрөхгүй бол цаашлаад шүүх дээр очиж зургаа хононо. Ингэснээр байтал өнөөх жагсах асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг...
 
Гуравдугаар сарын 8 гэдэг чинь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүд архи ууж, цэцэг тэврэхийн оронд цуглаад, үзэл бодлоо илэрхийллээ. Юу нь болохгүй байна аа. Гэтэл талбай дээр өөр үйл ажиллагаа давхацсан, зөвшөөрөл аваагүй, хагас нүцгэн байж нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэх мэт шалтгаанаар барьж, ачиж явсан. Сүүлдээ шүүхээр шүүж, торгож ч байх шиг. Энэ одоо Ардчилал мөн үү.  Энд өөр нэг жишээ дурьдая. Өршөөлийн хуульд авлигын хэргээр шийтгэгдсэн хүнийг өршөөхөөр тусгасан даа. Тэр үед Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Гэтэл УИХ хоригийг хүлээж аваагүй.
 
Яг энэ үеэр хэдэн залуучууд талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ цуглаан яг тухайн үедээ л ач холбогдолтой болохоос өмнөх өдөр нь ч юм уу, маргааш нь хийвэл ямар ч хэрэггүй. Энэ чинь л өнөөх аяндаа үүссэн цуглаан чинь. Гэтэл цагдаагийнхан бас л зөвшөөрөл аваагүй хэмээн тарааж, зарим хүнийг нь баривчилж, байцаасан.
 
Уг нь хуулинд бүртгэлгүй жагсаал хийж байвал Засаг даргаас мэдэгдэл өгнө. Тэгээд хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараахаар заагаад өгчихсөн байгаа. Ядаж энэ хууль, журмыг ч цагдаагийн байгууллага мөрдөхгүй байна. Хэрвээ мөрдсөн бол сая гурван эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ талбай дээр нэг цаг зогсох байлаа. Ардчилсан Монголын иргэд өнөөдөр ийм л эрхтэй байна. Тухайн хүн жагсч болох эсэхийг иргэдийг төлөөлж дүүргийн Засаг дарга хийж байгаа нэг хүний үзэмжээр л шийдээд байна гэсэн үг.  Би жагсмаар байна гэж Засаг даргад мэдэгдэнэ, өнөөх нь хариу өгөх гэж гурав хононо. Зөвшөөрөхгүй бол цаашлаад шүүх дээр очиж зургаа хононо. Ингэснээр байтал өнөөх жагсах асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг.
 
Дээрээс нь Засаг дарга ямар ч шалтаг хэлээд цуглаан хийлгэхээс татгалзах эрхтэй. Замын хөдөлгөөнд саад болно гэх мэт аар саархан шалтаг хэлээд шүү. Энэ бол төлөөллийн ардчиллын маш том сул тал. Ердөө л жагсаал, цуглаан хийх эрхгүй учраас Монголд ардчилал гэж байхгүй болсон гээд хэлчихэд буруудах юм алга. Тиймээс ардчилалд update хийх хэрэгтэй л байна даа.      
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Хакүхо, Какүрю нар өвдөг...
Ц.Элбэгдорж: Гамшгийн үед Монгол...

Ардчилсан Монголын иргэдэд жагсах ч эрх алга

Пунцагболд 2017-03-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ардчилсан Монголын иргэдэд жагсах ч эрх алга
Монгол бол улс төрийн нам болон Иргэний нийгмийн хөгжил сул, төлөвшөөгүй орны нэг. Үндсэндээ шинээр ардчилалд шилжсэн орон л доо. Гэхдээ манай улс ардчиллыг сонгоод 30-аад жил болж байна. 100 гаруй жил энэ замаар хөгжсөн орнуудын дэргэд бол балчир байх. Гэхдээ 30 жил гэдэг багагүй хугацаа.
 
Харамсалтай нь энэ хугацаанд манайд ардчилал хөгжсөнгүй. Ардчилал бол хүүхэд өсгөж байгаа юм шиг байнга л арчилж, тордож байхгүй бол устаж үгүй болдог эд гэж судлаачид хэлээд байгаа. Харин арчилгаа тордолгоо нь иргэдийн оролцоо. Манайд одоохондоо төлөөллийн ардчилал л илүүтэй хөгжсөн. 
 
Иргэд төлөөлөл болсон нэг хүнээ сонгоод төрд илгээдэг. Тэр нь УИХ, Засгийн газар, нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороо, багт ажиллаж байгаа. Харамсалтай нь ард түмнийг төлөөлж байгаагаа умартаад, нам, эвслийнхээ төлөө л ажилладаг болчихсон. Мөн төрд гараад дараа нь биднийг төлөөл гэж явуулсан ард иргэдээ хяхаж хавчдаг, дарамталдаг болчихлоо. Ядаж байхад өнөөх ардчиллаа тордох ёстой иргэдийн оролцоо нь ч байхгүй болчихсон. Гэхдээ зарим төвшинд иргэдийн оролцоог эрх баригчид /иргэдийг төрд төлөөлөгчид/ шууд утгаар нь хааж, боож байгаа. Тухайлбал, Монголд иргэд тайван жагсаал ч хийх эрхгүй байна. Уг нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөө гэдэг ардчиллын амин сүнс. Ийм чөлөөгүйгээр ардчилал гэж байх ёсгүй.
 
Ингээд бодохоор манайд ардчилал алга болчихож. Жагсаал, цуглаан хийх эрхгүй биш эрхтэй шүү дээ. Зөвшөөрлөө аваад хийж болно гэж хэлэх байх, зарим нь. Гэхдээ энд зөрчилдөөнтэй маш олон зүйл байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д  “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” заагаад өгчихсөн. Үндсэн хуулиндаа жагсах эрхтэй гэж заачихаад үүнийхээ эсрэг нэг Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой гээд байдаг. Яах вэ, тодорхой зорилготой, маш олон хүнийг хамруулсан, улстөрийн шинжтэй цуглаан хийх бол зөвшөөрөл авах ёстой байх.
 
Харин хоёр гуравхан хүн тухайн цаг үедээ тааруулаад, жагсч, цуглаж байгаа бол заавал зөвшөөрөл аваад байх шаардлага байгаа юм уу. Дэлхийн дахинд “Аяндаа үүссэн цуглаан” гэсэн нэр томъёо бий. Ийм цуглааныг тайван хийж байгаа бол хориглох, тараах, шийтгэх ёсгүй байдаг юм билээ. Манайд бол жагсаал, цуглаан л бол адилхан, заавал Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой болчихоод байна. Хаана байгаа юм, тэр Үндсэн хуулиар олгосон эрх чинь. Сая гуравдугаар сарын 8-ны өдөр гурван эмэгтэй цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл цагдаа нар ирээд л бариад явчихаж байх жишээний.
 
...Уг нь хуулинд бүртгэлгүй жагсаал хийж байвал Засаг даргаас мэдэгдэл өгнө. Тэгээд хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараахаар заагаад өгчихсөн байгаа. Ядаж энэ хууль, журмыг ч цагдаагийн байгууллага мөрдөхгүй байна. Хэрвээ мөрдсөн бол сая гурван эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ талбай дээр нэг цаг зогсох байлаа. Ардчилсан Монголын иргэд өнөөдөр ийм л эрхтэй байна. Тухайн хүн жагсч болох эсэхийг иргэдийг төлөөлж дүүргийн Засаг дарга хийж байгаа нэг хүний үзэмжээр л шийдээд байна гэсэн үг.  Би жагсмаар байна гэж Засаг даргад мэдэгдэнэ, өнөөх нь хариу өгөх гэж гурав хононо. Зөвшөөрөхгүй бол цаашлаад шүүх дээр очиж зургаа хононо. Ингэснээр байтал өнөөх жагсах асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг...
 
Гуравдугаар сарын 8 гэдэг чинь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүд архи ууж, цэцэг тэврэхийн оронд цуглаад, үзэл бодлоо илэрхийллээ. Юу нь болохгүй байна аа. Гэтэл талбай дээр өөр үйл ажиллагаа давхацсан, зөвшөөрөл аваагүй, хагас нүцгэн байж нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэх мэт шалтгаанаар барьж, ачиж явсан. Сүүлдээ шүүхээр шүүж, торгож ч байх шиг. Энэ одоо Ардчилал мөн үү.  Энд өөр нэг жишээ дурьдая. Өршөөлийн хуульд авлигын хэргээр шийтгэгдсэн хүнийг өршөөхөөр тусгасан даа. Тэр үед Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Гэтэл УИХ хоригийг хүлээж аваагүй.
 
Яг энэ үеэр хэдэн залуучууд талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ цуглаан яг тухайн үедээ л ач холбогдолтой болохоос өмнөх өдөр нь ч юм уу, маргааш нь хийвэл ямар ч хэрэггүй. Энэ чинь л өнөөх аяндаа үүссэн цуглаан чинь. Гэтэл цагдаагийнхан бас л зөвшөөрөл аваагүй хэмээн тарааж, зарим хүнийг нь баривчилж, байцаасан.
 
Уг нь хуулинд бүртгэлгүй жагсаал хийж байвал Засаг даргаас мэдэгдэл өгнө. Тэгээд хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараахаар заагаад өгчихсөн байгаа. Ядаж энэ хууль, журмыг ч цагдаагийн байгууллага мөрдөхгүй байна. Хэрвээ мөрдсөн бол сая гурван эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ талбай дээр нэг цаг зогсох байлаа. Ардчилсан Монголын иргэд өнөөдөр ийм л эрхтэй байна. Тухайн хүн жагсч болох эсэхийг иргэдийг төлөөлж дүүргийн Засаг дарга хийж байгаа нэг хүний үзэмжээр л шийдээд байна гэсэн үг.  Би жагсмаар байна гэж Засаг даргад мэдэгдэнэ, өнөөх нь хариу өгөх гэж гурав хононо. Зөвшөөрөхгүй бол цаашлаад шүүх дээр очиж зургаа хононо. Ингэснээр байтал өнөөх жагсах асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг.
 
Дээрээс нь Засаг дарга ямар ч шалтаг хэлээд цуглаан хийлгэхээс татгалзах эрхтэй. Замын хөдөлгөөнд саад болно гэх мэт аар саархан шалтаг хэлээд шүү. Энэ бол төлөөллийн ардчиллын маш том сул тал. Ердөө л жагсаал, цуглаан хийх эрхгүй учраас Монголд ардчилал гэж байхгүй болсон гээд хэлчихэд буруудах юм алга. Тиймээс ардчилалд update хийх хэрэгтэй л байна даа.      
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

11 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

12 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

13 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

13 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах