• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна

“Монголын тээвэрчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллах юм. Тэд том оврын машин явах боломжгүй нарийнхан зам дээгүүр нүүрс тээвэрлэж байна. Мөн Монголын замыг нимгэн асфальтаар барьс­наас болж ирмэгээсээ эхлээд энд, тэнд том нүх гарсан байна. Ийм нөхцөлд машинууд мөргөлдөж, улмаар хүний амь нас эрсдэх аюул тулгардаг” хэмээн Голландын “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триян “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого” сургалт, семенарын үеэр ярив. Уул уурхайн ашигт малтмал болон нүүрс олборлолт хөгжсөн манай улсад хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг бол яах аргагүй тээврийн салбарынхны эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй ажиллагааны байдал мөн.
 
Сүүлийн жилүүдэд нүүрс тээвэрлэдэг том оврын машины жолооч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хангаагүй нөхцөлд ажилласны улмаас осолд орох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг асуудлууд цөөнгүй гарах болсон. Үүний нэгээхэн баталгаа нь “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Трияны Монголын нөхцөл байдлын өнөөгийн дүр төрхийг өгүүлсэн яриа болох биз.
 
Тэгвэл “Автотээврийн үндэсний төв” болон “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого”-ийг боловсруулсан байна. Ингэснээр тээврийн компани бүр тус тусдаа эрүүл  мэнд, хөдөлмөр аюулгүй байдлын бодлоготой байсныг цэгцэлж, олон улсын стандартад нийцүүлж байгаа гэнэ.
 
Энэ үеэр “Монгол тээвэр нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Э.Чимэддагва “Монгол тээвэр нэгдлийн үндсэн үйл ажиллагаа бол эрдэс баялаг, уул уурхай, нүүрсний тээвэрт чиглэн ажилладаг. Манай үйл ажиллагааны гол чиглэлд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг маш нарийн тогтоож, баримтлан ажиллах шаардлага байдаг. Харамсалтай нь өнөөгийн нөхцөлд Монголын тээврийн компаниудын үйл ажиллагаа ялангуяа “Эрдэнэс таван толгой”-гоос Гашуун Сухайтын хилийн боомт хүртэлх 240 орчим км зам дээр аюулгүй байдал, хүний амь нас эрсдэлтэй байдалд ордог. Энэ байдлаас урьчилан сэргийлэх зорилгоор Голландын “PUM” олон улсын байгууллагын хөдөлмөр, аюулгүй байдлын мэргэшсэн зөвлөхийг урьж авчирсан. Манай улсад долоо хоног компаниудын байран дээр ажилласан. Энэ хугацаанд жолооч, засварчид, ажилчидтай уулзсан.
 
Энэ хүрээнд бид өнөөдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна. Бидэнд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны баталсан бодлого, дүрэм, журам бий. Энэ дүрэм, журам нь олон улсын стандартад хэр ойртож очсон юм бэ гэдгийг мэдэх үүднээс олон улсын “PUM” байгууллагад хандсан юм” гэв. Тус компани нь 2010 онд анх байгуулагдаж уул уурхайн болон нүүрс тээвэрлэлтийн төсөлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
 
Одоогийн байдлаар тус компани нь үндэсний хөрөнгө оруулалттай 20 гишүүн компанийн 1500 гаруй ажилтан 500 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр авто тээвэр, логистикийн том бүтэц болон ажиллаж байгаа ажээ. Бид энэ үеэр “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триянтай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-“Монгол тээвэр нэгдэл”-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого болон өнөөгийн уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай танилцсан гэлээ. Энэхүү нэгдсэн бодлого олон улсын стандартад хэр нийцсэн байна вэ. Ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Монголын уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай хоёр долоо хоногийн турш өөрийн биеэр явж танилцлаа. Нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан. Юуны өмнө Монголын ажилчид болон ажил олгогч эзэд, төр засаг нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Нэгдүгээрт, Монгол Улсад хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль байдаг. Зохицуулалт, дүрэм журам байхгүй биш байдаг. Тун дажгүй хийгдсэн хууль, дүрэм журам байх юм. Хамгийн гол асуудал юунд байна гэвэл хуулиа хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд нь хяналт тавих механизм байдаггүй юм болов уу гэж харлаа.
 
Энэ бол та бүхнээс онцгойлж гуйх зүйл юм. Хуулиа анхаарч, судалж, хэрэгжилтэд нь хяналт тавиачээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, замын нөхцөл байдал маш муу байна. Манай барууны стандартаар тэр бол зам биш юм. “Таван толгой”-н уурхайгаас Хятадын хил хүрч байгаа эсрэг хоёр урсгалтай нарийхан зам байсан. Энэ бол зам биш. Тиймээс дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ажилчид нь ч, ажил олгогчид нь тоодоггүй. Төр засаг нь ч тоодоггүй юм байна. Тийм учраас үнэхээр хүн ажил хөдөлмөр эрхлээд албан ёсоор цалин хөлсөө аваад явъя гэвэл өөрийнхөө ажиллах орчинд эрүүл, аюулгүй байдлыг шаардах нь тухайн хүний өөрийнх нь заяамал эрх юм. Тиймээс аль аль талдаа анхаарч, харж үзэхгүй бол энэ байдлаараа цаашид хол явах боломжгүй гэж би харсан. 
 
-Таны хэлсэнчлэн Монголын Засгийн газар, ажил олгогч эзэд, ажилчид төдийлөн хоорондоо сайн ойлголцолд хүрэхгүй байгаа. Энэ гурвыг нэгтгэж хуулийн хэрэгжилтийг сайжруулах ямар арга зам байна вэ?
-Барууны орнууд энэ асуудлыг хэрхэн шийдсэн жишиг байдаг вэ гэвэл, хөдөлмөр эрхлэгчид холбоо, эвсэл байгуулсан байдаг. Тэр эвслээрээ дамжуулан тулгамдаж  буй асуудал, санаа бодлоо хамтатгадаг. Нөгөө талаас ажил олгогчид ч эвсэл, холбоо байгуулаад тулгамдаж буй асуудал, саналаа боловсруулдаг. Ингээд ажилчид болон ажил олгогчдын эвсэл хамтраад төр засагтаа гаргасан саналаа тавьж, асуудлаа хэлэлцдэг. Ажил олгогч, ажилчинг ч хохироохгүй байх тааламжтай байдлаар ажил хэрэгч харилцан яриаг өрнүүлдэг. Түүнийгээ тодорхой ажил хэрэг болгох зэргээр хамтарч ажилласаар байгаад энэ асуудлыг шийдсэн байдаг.
 
Нэмж хэлэхэд, Монгол Улсад дээр хэлсэнчлэн ашиг сонирхолын үндсэн дээр нэгдэх хандлага явагдаад эхэлсэн байна. Жишээлбэл, 18-20 гаруй тээвэр жуучлалын компаниуд нэгдэж, “Монгол тээвэр нэгдэл” корпорацийг бий болгосон байна. Энэ корпораци маань бие дааж 20 компаниа төлөөлөн Засгийн газар, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн яамтайгаа харилцан ажиллаж байгаа юм байна. Түүний үр дүнд би Монголд ирсэн. Тэгэхээр сайн эхлэл байна. “Монгол тээвэр нэгдэл” бол үүний нэг жишээ юм. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ц.Элбэгдорж: Гамшгийн үед Монгол...
Намууд доторх “дайн” ширүүслээ

Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна

Батзаяа 2017-03-16

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

9 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

10 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

11 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

11 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах