• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Ж.Эрдэнэбат: Ард түмэн биш, Монголын төр бүсээ чангална 
 
/Ерөнхий сайд/
-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрч буй долоо хоногт нэлээд идэвхтэй ажиллаж, шийдвэртэй санаачилгууд гаргаж байгаа. Тэрбээр Монголын төрийн томчууд бүсээ чангалж, тансаглалаа хасахыг сануулаад авсан. Тодруулбал “Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална. Монголын хууль цааз бүсээ чангална. Монгол төрийн сахилга бат бүсээ чангална. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ.
 
Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе.
 
Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв. 
 
Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар "Төрийн ёслолын журам"-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш.
 
Хэд хэдэн жип хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадгийг л больё гэж байгаа юм. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан.
 
Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна” хэмээн хэлсэн юм.  
 
Ц.Оюунгэрэл: Хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй 
 
/УИХ-ын гишүүн асан/ 
-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудалд нэлээд хатуу байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байгаа билээ. Хамгийн гол нь сонгууль явуулах нэрийдлээр мөнгө хурааж байгаа нь түүнийг ийн эсэргүүцэхэд хүргэж байгаа ажээ. Тэрбээр “АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд,  дотоод сонгуульд  нэр  дэвшээгүй. Хураамж,  дэнчингийн  мөнгө зөвхөн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулагдах ёстой.
...“АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд,  дотоод сонгуульд  нэр  дэвшээгүй. Хураамж,  дэнчингийн  мөнгө зөвхөн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулагдах ёстой. Гэтэл тийм өндөр дүнтэй хураамж авч байгаад шүүмжлэлтэй хандаж байна...
Гэтэл тийм өндөр дүнтэй хураамж авч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь ийм өндөр дүнтэй хураамж авч байгаагүй учраас үүнийг илүү их эсэргүүцэж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Гэхдээ хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй. Манай нам улс төрийн үйл ажиллагаагаа зохион байгуулах хангалттай чадварлаг гишүүдтэй, татвар төлөгч гишүүдтэй.
 
Гэтэл өнөөдөр татвар төлөгч нарынхаа төлдөг татварыг хэд дахин нэмсэнд би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа.  Үндэсний бодлогын хороонд нэр дэвшээгүй бас нэгэн шалтгаан надад бий. Яг ийм тохиолдолд яах ёстой, улс төрийн намууд ямар шийдвэр гаргаж байсан жишгийг мэдэхгүй байна. Манай нам бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, дүрэмтэй. Гэтэл шинэ дүрмээр байгуулагдах институци байгуулах гэж байгаа нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Хамаг мөнгөө төлөөд энэ сонгуульд оролцлоо гэхэд сонгуулийн үр дүн эрх зүйн чадамжтай болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
 
Энэ эргэлзээг намын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзсан заалтуудыг өөрчлөх, намын дотоод асуудлаа хурдан цэгцлэх ёстой. Дөрөвдүгээр сарын 2-оос өмнө энэ эргэлзээг арилгаж, тодорхой ажлуудаа яаравчлах шаардлагатай” хэмээн ярьжээ. 
 
З.Баянсэлэнгэ:  МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал тавиагүй 
 
/УИХ-ын гишүүн асан/
-МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал нэг том сэдэв болсоор байгаа билээ. Саяхан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших нь гэх мэдээлэл гарсан. Үүнийг МАХН-ынхан үгүйсгэж байгаа билээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ ч энэ талаар ярьсан байна. Тэрбээр “Манай намын хувьд ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчээ дотооддоо тодруулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах асуудлаас илүүтэйгээр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд гол анхаарлаа төвлөрүүлээд байна.
 
Мэдээж УИХ-д суудалтай, улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нийт сонгогчдын багагүй санал авдаг намын хувьд МАХН ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Одоогоор манай намыг, намын даргыг тойрсон хэлмэгдүүлэлт, гүтгэлэг, зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт холбогдуулах гэсэн санаархал бүрэн дуусаагүй байна. Ийм үед бид энэ асуудалд яаран анхаарлаа хандуулахгүй байгааг нуух юун. Тухайн цаг хугацаанд нь нийцүүлэн, намын Бага чуулганаар асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө өнгөц хэлбэр дээрээ намуудаас хэн дэвшихтэй холбоотой асуудал мэт харагдаж болох. Гэвч энэ нь улс орны хэмжээний том асуудал. Бид сонгогч бүрийн саналыг хүндэтгэх учиртай.
 
Тиймээс ямар хүнийг хэрхэн дэвшүүлэх вэ гэдэг чухал. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нийт сонгогчдын итгэлийг даахуйц хэмжээний мэргэжил боловсрол, нэр хүндтэй нам гэсэн үүднээс асуудалд хандахааргүй хүнийг нэр дэвшүүлэн, ялах замыг эрэлхийлэх ёстой. Хамгийн чухал нь бид улс төрийн тогтолцооны гажуудлыг засах ёстой гэж үзэж байна. Ингэж байж л төрийн албанд очсон сайн хүний хэрэг гарна. Тиймээс бид төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг шинэчлэн найруулах замаар засах зорилго тавьсан. Ард түмэнд энэ талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэхийн зэрэгцээ орон нутгуудаар явж, олон түмнийхээ санаа бодлыг сонсох ажлыг эхлүүлээд байна.
 
Парламентад суудалтай гурван нам л байгаа. Эдгээр намууд хуулийн хүрээнд ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэг гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр иргэний хөдөлгөөнд ажиллаж байсан, өмнө нь боломжийн хэмжээнд УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэсэн бие даагчдын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг намтай нэгдэх замаар нэр дэвших бодол байхыг үгүйсгэхгүй. Хувь хүнийхээ зүгээс шүү дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар МАХН-аас С.Ганбаатарт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавиагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ бол хэн нэгэн, эсвэл улс төрийн намуудын зүгээс өөрийн хүсэл зорилго, амбицаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлдэг зорилтот мэдээлэл, бор шувуу гэж ойлгож болно” хэмээн ярьжээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Солонгос киноны дам хордолт...
О.Магнай: МАН-ын Удирдах зөвлөл...

Хэн юу хэлэв

Пунцагболд 2017-03-24

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах