Өнөөдөр оффшорт данстай улстөрчдийн асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

 Өнөөдөр оффшорт данстай улстөрчдийн асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулган эхлэхийн өмнө гурван байнгын хорооны хуралдаан зарлагдаад байна.

Тодруулбал, Төсвийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тус тус хэлэлцэх бол Хуульзүйн байнгын хорооны хурлаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд оффшор бүсэд данстай төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийг төрийн албанд ажиллуулахгүй байх тухай хуулийн зүйл заалтыг нэмж хэлэлцэх юм байна. Мөн оффшор бүсэд дансандаа мөнгө хийсэн бол түүнийгээ эгүүлэн авчрах тухай заалтыг ч Төрийн албаны тухай хуульд оруулж өгөх аж.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан В танхимд хуралдаж Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж Төсвийн тодотгол болон төсвийн хүрээний хэлэлцүүлгийг хийх юм байна.

Өчигдөр Төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж 60 гишүүн асуулт асуусан билээ. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны талаар гишүүдэд мэдээлэл хийхээс гадна, байнгын хороодоор хэлэлцсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.