Өнөөдөр Төрийн ордонд үдээс өмнө хоёр байнгын хорооны хуралдаан зарлагджээ. Тодруулбал, Хуульзүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бол уг хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг ч мөн өнөөдөр хийх юм байна.
Хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны хоёрдугаар сарын 07-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр болжээ. Харин Их эзэн Чингис хааны танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.