Намууд маргааш СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлнэ

Намууд маргааш СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах хугацаа энэ сарын 7-нд дууссан. Улс төрийн намууд хуулийн хугацаандаа амжиж нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд парламентад суудалтай улс төрийн гурван намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга /АН/, УИХ-ын дарга М.Энхболд /МАН/, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр /МАХН/ тус тус нэр дэвших нь тодорхой болсон юм.

Өнгөрөгч даваа гарагт тэдэнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар 20 гаруй төрлийн үзлэг, шинжилгээ хийж ямар нэг суурь болон халдварт өвчингүй гэдгийг тогтоосон билээ. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчид маргааш СЕХ-нд нэрсээ бүртгүүлэх юм байна.

Тодруулбал, гурван нам ярилцаад нэр дэвшигчээ бүртгүүлэх цагаа тохирсон аж. МАН-ынхан нэр дэвшигч М.Энхболдыг 09.50 цагт бүртгүүлэх бол МАХН-ынхан нэр дэвшигч Н.Энхбаярыг 11.30 цагт, харин АН-ынхан 12.30 цагт буюу морин цагтаа амжиж нэр дэвшигч Х.Баттулгыг тус тус бүртгүүлэхээр тохирсон байна. Хуульд зааснаар энэ сарын 13 гэхэд намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх бөгөөд хэрвээ нэр дэвшигчийг бүртгэхгүй гэвэл 17-ноос өмнө дахин өөр хүний нэр оруулж ирэх боломжтой байдаг юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.