“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт нэгдсэн авто зогсоол барина гэв

“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт нэгдсэн авто зогсоол барина гэв

Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Д.Оюунхорол 2015 онд А-235 тоот тушаал гаргаснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд өөрсдийн газрыг өмчлөх эрхтэй болсон билээ. Тэгвэл өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд тус хорооны уугуул иргэд талархлаа илэрхийллээ. Учир нь Зайсан, Яармагийн уугуул иргэд үе үеийн Засгийн газар болон, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байжээ. Уулзалтын үеэр Д.Оюунхорол сайд “Бидний эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжсэн ч цөөн иргэд газраа ашиглах гэрчилгээгээ авч чадаагүй байна.

Голын онцгой хамгаалалтын бүс болон нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй буусан, сүүлд шилжин ирсэн, хаягийн гэх мэт зөрчил байгаа учраас үлдсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж байна. Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмшүүлсэн ажлын үр дүнг Засгийн газарт хүргүүлнэ. Аливаа ажил олон түмний итгэл дээр үндэслэн үр дүнгээ өгдөг. Мэдээж нэлээд эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон” гэв.

“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт нэгдсэн авто зогсоол барина гэв

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачилсан талаар иргэдэд уламжилсан юм.

Тухайлбал,  энэхүү ажлын хүрээнд Мэлхий хад орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй  хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Байгалийн цогцолбор газруудад нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломжийг бүрдүүлэх зэрэг давуу талтай юм байна. Уулзалтын үеэр иргэд “Төрж өссөн  газартаа тайван амгалан амьдрах эрхээ баталгаажуулахаар  хүлээж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны залуу багийнхан эрч хүчтэй ажиллаж буйг сайшаах хэрэгтэй. Миний амьдардаг хэсэгт дөрвөн компани, иргэдтэй давхар газар эзэмшиж байсан. Тэгвэл өнөөдөр нэг компанийн газраас бусад нь иргэдийн мэдэлд шилжээд байна. Хүсэлт гаргасан иргэдийн 80 хувь нь асуудлаа шийдвэрлүүлсэн” хэмээн талархлаа илэрхийлж байсан юм. Одоогийн байдлаар кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан  хоёр  хорооны зургаан  хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал хийлгэсний дүнд 600 гаруй иргэн газраа ашиглах гэрчилгээгээ аваад байгаа ажээ.

“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт нэгдсэн авто зогсоол барина гэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.