УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх чуулган үргэлжилж байна. Гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
О.Баасанхүү:Хууль батлагдсанаар бүтэц хэр томрох вэ
-Энэ хууль батлагдахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх өөр шүүхээр орох гээд байгаа юм. Танай шоронд өөрийнхөө приус машиныг шатаасныхаа төлөө Эрүүгийн хуулиар 77 дугаар зүйлээр цаазаар авах ял оноосон хүн байна. Түүнийг хүн амины хэрэгтэй хүмүүстэй цуг битгий хориорой. Би үг хэлэх боломж олдсон дээр нь иргэнийхээ төлөө санаа тавьж байна. Энэ хууль батлагдсанаар бүтэц хэр томрох вэ. Та нар генерал бүгд цолтой болж байгаа юм уу.
Ц.Амгаланбаяр:Хилийн хоригийг байхгүй болгосон
Хилийн хоригийн талаар асуулаа. Хуулиар хилийн хоригийг байхгүй болгосон. Бүтэц томрох зүйл байхгүй. Одоогийн байгаа бүтцээр явна. Генерал цолны тухайд шүүхийн удирдах албаны хүн л генерал цолтой болно. Дэд дарга болгон генерал цолтой болохгүй.
Ж.Энхбаяр: Эрхзүйн шинэчлэлт хийж чадсангүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уу, цэргийн байгууллага уу. Үүнийг сайн тайлбарлаад өгөөч. Өнөөдөр энэ хууль хяналтын байгууллага ч биш, цэргийн байгууллага ч биш боллоо. Эрхзүйн шинэчлэлт хийж чадсангүй. Удирдлага нь цэргийн дээд цол аваад сууж байх юм.
С.Бямбацогт: Хууль сахиулах байгууллага
Эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхны хэлэлцүүлгээр энэ асуудлыг хөндөөгүй. Гэхдээ хариулъя. Хууль сахиулах байгууллага. Гэхдээ төрийн тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг учраас цэргийн цол авч байна. Хуульзүйн албаны генерал болгож оруулж ирнэ. Гэхдээ цэргийн генерал байхад яагаад ийм баахан генерал оруулж ирэв гээд шүүмжилнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.