Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх чуулган үргэлжилж байна. Хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтад нитй 46 гишүүн оролцож,  29 гишүүн дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа.

Мөн холбогдох хуулийн төслийг дэмжих эсэхэд санал хураахад гишүүдийн 66 хувь нь дэмжлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хурал 15:00 цагт эхлэх бөгөөд цагтаа ирэхийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдэд анхаарууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.