“Дарваан хар” гэх Б.Цогтгэрэлийг уучлалт гуйхыг шаардлаа

“Дарваан хар” гэх Б.Цогтгэрэлийг уучлалт гуйхыг шаардлаа

Өнөөдөр өглөө Булган аймгийн харьяат, Олимпийн аварга Н.Түвшинбаяр аймгийнхаа АН-ын дарга н.Ариун-Эрдэнийг зодсон гэх мэдээлэл зохион байгуулалтай тарсан билээ. Тэгвэл энэ асуудлыг Олимпийн аварга Н.Түвшинбаяр, аймгийн АН-ын дарга н.Ариун-Эрдэнэ нар үгүйсгэж хамтдаа зогсч байгаад мэдээлэл хийсэн бол дөнгөж сая Их аварга Д.Дагвадорж мөн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “МАН-ын зүгээс АН-ын дарга н.Ариун-Эрдэнийг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодсон гэх мэдээллийг зохион байгуулалттай тараалаа. Ингэж хутган үймүүлж болохгүй ээ. Н.Түвшинбаяр аварга тайлбар хийсэн. Тэд хамтдаа санал өгсөн гэдгээ зарлаж няцаалт хийсэн шүү.

Та нарын булхай, долдугаар сарын 1-ний хагарлыг хэн эвлэрүүлж өгснийг санаарай. Булган аймгийн цагдаагийн газар эрх баригчдын талд үйлчилж ийм гүтгэлэг явуулахаасаа ичээч. Бидэнд эв нэгдлийн бэлэг тэмдэг авч ирсэн хүнээ барж идмээргүй байна. Сонгуулийн санал авахын төлөө ингэж гүтгэх ямар шаардлагатай юм бэ. Цагтаа та нар энэ хүнээр бахархаж, омогшиж уйлж дуулж байснаа санаач. Засгийн газрын сайд атлаа дарваан хар гэх хочтой Б.Цогтгэрэл ийм гүтгэлэг тараалаа. Та уучлалт гуй” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.