Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явуулах өдрийг урагшлуулж, ирэх сарын 7-ны баасан гарагт явуулахаар болжээ. Энэ талаар СЕХ-ноос 16.30 цагт мэдээлэл хийх юм байна.
Монголын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт энэ сарын 26-ны өдөр болсон. Гэвч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг СЕХ ирэх сарын 9-ний өдөр явуулахаар товлосон юм.
Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам өчигдөр мэдэгдэл хийж, СЕХ хууль зөрчин хоёр дахь шатны санал хураалтыг Үндэсний баяр наадамтай давхцуулсан, мөн амралтын өдөр зохион байгуулахаар товлосныг нь эсэргүүцэн хугацааг урагшуулах шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл уг шаардлагыг СЕХ хүлээн авч, хэлэлцсэний дүнд санал хураалтын товыг урагшлуулахаар болсон байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.