МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан билээ. Хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх нэлээд ширүүхэн дайралт хийж, намын даргаа зандарсан талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн НИТХ-ын Ц.Сандуйг намаас хөөхөөр болсон байж магадгүй талаар мэдээлэл гарсан юм.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл түүнийг буруутгах үндэслэлгүй хэмээн үзжээ. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд “Шүүхээс 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн. Тиймээс Ц.Сандуйг огцруулах үндэслэл байхгүй” хэмээн хамгаалснаар тэрбээр албан тушаалтайгаа үлдсэн байна. Тэгээд Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь түүнийг намаас хөөхгүй гэсэн шийдвэрийг гаргасан аж.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.