“Баатарын бас нэгэн бэлэг МАН-ынхаан, одоо бүр сайн хэрэлдээрэй” гэсэн гарчигтай бичлэг сошиалаар цацагдсан. Наймдугаар сарын 15-16-нд шилжих орой цацагдсан энэхүү бичлэг “Херо” студийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүхнарын ихэд ойр дотныг илчлэх утасны ярианууд байх юм. Гурван минут үргэлжилж байгаа ярианы турш Б.Баатар, У.Хүрэлсүх нар тасралтгүй инээлдэж байх нь анхаарал татмаар.
Ярианы сэдэв тэднийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ямархуу хэмжээний бантан хутгасныг гэрчлэх нь содон. Сонгуулийн үеэр Шадар сайд У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ажиллаж байна гэсэн мессеж тархсан ч үүнийг хэн ч нотолж амжаагүй байсан юм. Харин дээрх хардлага үнэн болохыг У.Хүрэлсүх Б.Баатар дүүгийнхээ утсаны ярианд бичүүлж үлдээгээд, энэ бүгд үнэн болохыг өөрөө нотлоод өгчээ.
Юутай ч сонгуулийн үеэр хэн нэгний яриаг эвлүүлэн олон нийтийн тархийг угаах увайгүй үйлдэл хийж байснаа Б.Баатар хүлээн зөвшөөрч хэлэхийн аргагүй муу нэр хүндтэй болсон гэдгээ ойлгож байгааг Та энэ ярианаас олж үзэх болно.
Б.Баатар болон У.Хүрэлсүх нар одоо У.Хүрэлсүхийг МАН-ын даргад уралдуулах гэж байгаагаа энэ ярианд дурдсан байна. Тэдний жудаггүй үйлдлээ инээд хөөр болгон увайгүй хүүрнэж байгааг сонссон хэнд ч У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн үлгэр домог худлаа байж таарсан. Энэ бол Б.Баатарын зориуд дэглэсэн жүжиг. Үүндээ У.Хүрэлсүхийн ойрын хамаатны хүмүүс, цагдаагийн ажилтнуудыг татан оролцуулж, ээлжит шоугаа тавьж байгаа гэсэн ойлголт төрж байна.
Тэдний утасны ярианы бичлэгийг сийрүүлэн нийтлэв. Мөн яриаг доорх видео бичлэгээс сонсож болно.
Б.Баатар: Сайн байна уу, Та.
У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз дээ.
Б.Баатар: За яршиг бичлэгээ унтраачихая. Рекорд пауз авчихая.
У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.
Б.Баатар: Ямар аймаар юм бэ, ийм нэр хүндтэй ч болчих гэж.
У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байна шүү дээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүй шдээ.
Б.Баатар: За ярих ч үгүй, Шадар сайд хаагуур яваад байна.
У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байна шдээ. Надад бас үндсэн ажил байна шүү дээ.
Б.Баатар: Байна л даа, одоо харин тийм. Хөөш, та өнөөдөр орой яах юм. Гурав, бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу, за хэн … Оюука над руу хэлээд би юу яасан шдээ. Тулга ахад юм хэлсэн шдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн. За яг шүү гэсэн шдээ уг нь.
У.Хүрэлсүх: За яахав, өнөөдөртөө амжихгүй. Маргааш л больё. Чи хаагуур байгаа юм.
Б.Баатар: Заа за, би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя аа. Өөөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ, хэд хоног өвчтэй юм шиг.
У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж, түрүүлсэн бөх уяач их сайхан болж байна шдээ. Ойлгомжтой.
Б.Баатар: Харин тийм, уяа ч их сайхан байна өө. Би бас одоо тэгээд…
У.Хүрэлсүх: Хөгийн, хөгийн юм их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг л юм …
Б.Баатар: Үлгэр домог шиг болсоон болсон, харин тийм ээ. Та нэг юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө бол хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор”-той уулзчихъя л даа тэгвэл. Таныг чинь “Топор” гэдэг шдээ. Таны нууц нэр Топор шдээ. “Топор”-той уулчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу.
Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд, учир нь тэр байна гээ л татаж унаад байна лээ.
У.Хүрэлсүх: Өөр юу байна.
Б.Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ.
Б.Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь… Хүн болгон л тэгсэн байна лээ.
У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсон шдээ.
У.Баатар: Та нар ч алдаг хүмүүс шүү. Зах яахав уулзаж байгаад ярина аа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
Б.Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байя. За тэгий, за баярлалаа ах …
Б.Баатар: Одоо тан руу оръё оо. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуульяа гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо.
Б.Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнэ ээ.
У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье, тэгээд уулзаж байгаад ярья.
Б.Баатар: За.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.