УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гарч Засгийн газарт сайдаар томилуулахаар нэр дэвшүүлээд байсан хүмүүсээс дөрвийг нь эргүүлэн татахаар боллоо. Үүнд Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг татсан байна.
Учир нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн байна. Үүнийгээ Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ.
Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ-аас үзэж татгалзсан байна. Тиймээс ч дөрвөн сайдын нэрийг эргүүлэн татсан аж.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, хамгийн гол нь нэр дэвшигчдэд холбогдох ашиг сонирхлын зөрчил илт харагдаж буйг анхаарч үзсэн гэнэ. Ерөнхий сайдын энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.