Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль зөрчсөн шийдвэр гаргаж эхэллээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль зөрчсөн шийдвэр гаргаж эхэллээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д шалгуулахаар хандсан байна. Энэ талаараа эрхзүйч А.Гантамир “Аймгуудын Засаг дарга нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа.
 
Аль нэг нам нь олонх  болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж МАН-ын 16 төлөөлөгч маргаантай байгаа төлөөлөгчөө хуралдаанд оруулж, улмаар Засаг даргаа томилсон. Хоёр шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, нэрсийн жагсаалтаас хасагдсан,  санал өгөх эрхгүй Д.Болдбаатар төлөөлөгч энэ хуралд санал өгч хууль зөрчсөн. Мөн тухайн өдрийн хурлын шийдвэр ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байтал Ерөнхий сайд руу илгээсэн. Ингэснээр З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдлоо.
 
Ерөнхий сайд энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж, тамга тэмдэггүй хурлын шийдвэрийг хүлээн авлаа. Энэ сарын 21-ний өдөр Ж.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргасан. Засаг  дарга төрийн албанд гурван жил ажилласан, мэргэжлийн хүн байх ёстой. Гэтэл З.Энхтөр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй. Энэ бүхнийг 0рөнхий сайд үл харгалзан шийдвэрээ гаргасан. Үүгээр Ерөнхий сайд Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэлээ. 
 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын хуралдаанд зөвхөн МАН-ын саналын эрхтэй 16 хүн нь оролцсон, ирцийн бүрдүүлэлт хуулиндаа хүрээгүй гэнэ. Түүнчлэн “МАН-ынхан тамга нь байсаар байтал "Тамга тэмдэг алга болсон тул хийлгэнэ" гэж Ч.Улаан гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж, тамгаа хийлгэсэн. Гэтэл хуучин тамга нь хэвээрээ байж байгаа. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа нь буруу. Өчигдөр  З.Энхтөр ажлаа хүлээн авсан. Үүнээс хойших шийдвэрүүд бүгд хууль зөрчсөн болж таарна” гэдгийг тэрбээр онцолж байлаа. Тиймээс Ерөнхий сайдыг хууль бус захирамжаа буцааж, хуулийн дагуу  явагдсан хурлын шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байгаа гэв. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.