Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Дашзэвэг гуайг Монголын төр гэрт нь амар жимэр суулгахыг хүссэнгүй бололтой. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ эрхэм дэслэгч генералыг зөвлөхөөрөө ажиллахыг хүссэн байна. Үнэндээ байлдагчаас дэслэгч генерал хүртлээ сэтгэл оюунаа батлан хамгаалах салбарын хөгжил цэцэглэлтэд зориулсан тэрбээр зөвлөхгүй юм бол хэн зөвлөх билээ.
Салбарынхан нь түүнийг “ Амьдрал мэдэх хүн ирлээ” хэмээн алга ташин хүлээн авч байгаа сурагтай. Дэслэгч генерал Өвөрхангай аймгийн Хужиртын арван жилийн сургуулийг алтан медальтай төгссөн тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийн хуваариа ЗХУ-ын ЦНДС-иар сольсноор батлан хамгаалах салбартай хувь заяагаа холбосон нэгэн. Ажил амьдралынхаа гарааг АА-ийн 126 ангийн шатахууны албаны дарга, Ар талыг удирдах газрын инженер, штабын орлогч дарга, газрын орлогч, штабын дарга, БХЯ-ны орлогч сайд бєгєєд Ар талын газрын дарга, Батлан хамгаалахын тэргvvн дэд сайд, дэд сайд, БХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга,ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тус тус хашиж байгаад 2002 оноос Монгол Улсын Ерєнхийлєгчийн цэргийн бодлогын зєвлєхєєр ажиллаж байгаа билээ.
Тэрбээр “Батлан хамгаалахын тухай”, Иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, ”Дайн болон дайн бvхий байдын тухай” зэрэг олон хуулийн тєслийг боловсруулж УИХ,Засгийн газарт єргєн мэдvvлж байсан билээ. Нєгєєтэйгvvр тvvний нэр хvндийг єргєсєн зvйл бол ЗХЕШ-ыг БХЯ-аас єрх тусгаарлаж, цэргийн мэргэжлийн удирдлагын тєв байгууллага болон бие даан ажиллах тухайд онцгой vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Энэ бол цэргийн шинэчлэлийн эхлэл байв.
ЦНДС-ийг академи болгон єєрчлєх тухайд Дашзэвэг генерал тухайн vеийн БХЯ-ны удирдлагууд болох Ш.Жадамбаа,Р.Гаваа нарт мєргєх шахам байж шийдвэрлvvлж байсан тухай зарим хvний амаас сонссоноо энд зориуд тэмдэглэе. Бас ахлагчийн сургууль байгуулах санаа тvvний ширээн дээр тєрсєн гэдэг. Энэ vед тэрбээр яамныхаа Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.