Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

 Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд 11.30 цагаас хэвлэлийн хурал зарлажээ. 
 
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн  ордонд вино ууж, тамхи татаж буй бичлэг цахим ертөнцөөр цацагдаж, дуулиан тариад буй билээ. Уг бичлэгийг түүнтэй нэг тойрогт буюу Сонгинохайрхан дүүргийн 72 дугаарт бие даан нэр дэвшч буй Т.Алтаншагай, 71 дүгээр тойрогт нэр дэвшигч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар дэлгэж, Л.Эрдэнэчимэг бичлэгийг цацахгүй байхыг гуйж 50 сая төгрөгийн  хахууль өгсөн мэтээр мэдээлсэн  байдаг.
 
Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд бичлэгийн талаар тайлбар хийж, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйсны зэрэгцээ Х.Бат-Ялалт С.Уянга гишүүний хулгайд алдсан утас дээр байсан бичлэгийг үзүүлэн 200 сая төгрөг нэхсэн талаар ярьж байсан юм.  Сонгуулийн сурталчилгаа эхлээд ердөө долоо хонож буй ч, 72 дугаар тойргийн өрсөлдөөн тун чиг дуулиантай үргэлжилж байна.  Харин өнөөдөр болох хэвлэлийн хурлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт чухам ямар мэдээлэл дэлгэх нь анхаарал татаж байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.