Т.Ганболд: Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүсч байна

Т.Ганболд: Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүсч байна

Нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид 2020 оны сонгуулийн дүнг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Т.Ганболд "Бид Ерөнхийлөгчид хандаж байна. Шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Мэдээж ард түмнийг үймээн самуунд уриалж байгаа юм биш. Ямарч байсан өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө, сонгогчдынхоо эрхийг хамгаалахын төлөө Үндсэн хуульд байгаа өөрсдийнхөө боломж бололцоо нь дээр суурилж шаардлага хүргүүллээ. Мэдээж хэрэг энэ бол ардчиллыг хамгаалахын төлөө бид суулт, өлсгөлөн зэрэг тэмцлийн хэлбэрүүдийг сонгож эвлэлдэн нэгдэж ажиллана. Энд өнөөдөр эрх баригч намаас бусад бүх жижиг, том намууд болон бие даагчид эвлэлдэн нэгдэж байна. ТЕГ  одоо энэ программчилагдсан машинуудын серверийг хянаж шалгадаг. Гэтэл энэ газар Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Ерөнхий сайд өнөөдөр намын дарга байгаа. Тийм болохоор ТЕГ, СЕХ шударга үйл ажиллагааг зөвхөн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй, Ерөнхийлөгчийн хяналт дор л байвал илүү эрсдэл багатай гэж үзэж байна. Мэдээж СЕХ-г татан буулгаж энэ намууд, бие даагч нарын төлөөллөөс бүрдсэн харьцангуй өөр шударга ийм байгууллагыг бүрдүүлэхийг хүсч байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.