Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцжээ. Улмаар коронавирусийн халдварын тохиолдол их байгаа учраас наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмыг мөн цахимаар зохион байгуулсан юм. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа учраас өнжихгүйгээр цахимаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн бололтой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.