Халдварын тохиолдол буурвал аймаг, сумдын наадмыг ирэх сарын 20-ноос хийхийг зөвшөөрнө

Халдварын тохиолдол буурвал аймаг, сумдын наадмыг ирэх сарын 20-ноос хийхийг зөвшөөрнө
Засгийн газрын хуралдаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс наадмыг хэрхэн зохион байгуулах саналаа хэлэлцүүлжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өгөхдөө "Улсын баяр наадмыг нийслэлд үзэгчгүйгээр хугацаанд нь тэмдэглэнэ. Харин аймаг сумдын наадмыг хязгаарласантай холбоотойгоор зарим сайд нар санал гаргасан.
 
Ерөнхий сайд болон Шадар сайд өвчний нөхцөл байдал, тохиолдлын тоо мэдээллийг харна. Тохиолдлын тоо буурвал долоодугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая, ингэхдээ зөвхөн УОК эрсдэлийн үнэлгээ хийсний дараа аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн. Гэхдээ ингэж хэлснээр долоодугаар сарын 20-ноос хойш бүх аймаг сумдад наадам зохион байгуулна гэсэн үг биш. Өвчний нөхцөл байдал, тухайн аймаг сумдын эрсдэлийн үнэлгээг харгалзан энэ боломжоор хангана гэсэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.