Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна

Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ. Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.