Сэлбийн гүүрнээс Ланд круйзер 200 маркийн машин унасан ноцтой осол гарлаа

Сэлбийн гүүрнээс Ланд круйзер 200 маркийн машин унасан ноцтой осол гарлаа

Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансарын И-мартын баруун хойд Сэлбийн гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарлаа.

Тодруулбал, Ланд круйзер 200 маркийн автомашин явган зорчигчийг дайрч, хашлага давж гүүрнээс унасан байна. Машинд дөрвөн иргэн зорчиж явсан ба нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа аж. Мөн мөргүүлсэн явган зорчигч эмэгтэйн биеийн байдал хүнд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.