Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчдэд батламж гардуулах ажиллагаа боллоо

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчдэд батламж гардуулах ажиллагаа боллоо

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Ардчилсан намын даргын сунгаа бол дан ганц Ардчилсан намын асуудал биш. Энэ бол Монгол Улсад иргэд нь парламентаа сонгодог хэвээр байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сунгаа юм. Тиймээс үүнийг Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Өнөөдөр парламент хэт олонх, Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна. Энэ нь ардчилсан нийгэмд яаж нөлөөлж байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Намын даргын сонгуулиар Ардчилсан нам парламентад суух эсэхийг шийдэх юм. Ингэж бодож өөрийг биеийг энэ сунгаанд сойж байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь "Өнөөдөр Монголын нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам монополь тогтоож байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам ялж байгаагүй, олонх болж байгаагүй, олуулаа болж байсан түүхтэй. Миний хувьд олонх болох, ялах намын төлөө явна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.